Хүүхдийг зам тээврийн осол гэмтэлд өртөхөөс сэргийлэх зөвлөмжийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс гаргажээ.
2023 оны зам тээврийн ослын тэргүүлэх таван шалтгаан:
- Суудлын машин дотор явж байсан хүн тээврийн осолд орж гэмтэх 36.5 хувь
- Явган зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх 21.1 хувь
- Мотоциклтой зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх 16.7 хувь
- Ердийн хөсгийн осол (морь, тэмээнээс унах) 14 хувь
- Дугуйтай зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх 7.6 хувь
2023 онд зам тээврийн осолд өртөж гэмтсэн тохиолдол 10-14 насанд 2,538, тохиолдлын түвшин 15-19 насанд 101.8 буюу бусад наснаас өндөр байна.
Зөвлөмж:
- Жолооч та хурд хэтрүүлэхгүй байх
- Гүйцэд түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөлд, гүйцэд түрүүлэхгүй байх
- Замын хөдөлгөөний дүрмээ баримтлах
- Зорчигчийн тоог хэтрүүлэхгүй байх
- Нойрмоглосон үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
- Хүүхдийн нас, жинд тохирсон зориулалтын суудалд суулгаж зорчих
- Хамгаалах бүсээ заавал зүүх
Эцэг эх, асран хамгаалагч та:
- Бага насны хүүхдийг машины урд суудалд бүү суулгаарай
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо машины хаалга цонхыг түгжиж зорчих
- Машины цонхоор толгой, гар гэх мэтчилэн биеийн хэсгийг ил гаргаж болохгүй гэдгийг хүүхдэдээ сануулах
- Хүүхдээ замын ойр орчим, тээврийн хэрэгслийн зорчих хэсгээр тоглуулахгүй байх
- Ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйж болохгүй гэдгийг сануулах
- Хүүхдийг замын хөдөлгөөнд оролцох үедээ утсаа оролдохгүй байх
- Чихэвч зүүхгүй байхыг тогтмол сануулах
- Зам хөндлөн гарахдаа бага насны хүүхдээ хөтөлж эсвэл тэвэрч гараарай.
- 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг тус тус зөвлөлөө.