x

Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд байна

Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр “2,7-оос дээш голч оноотой, бакалавраас дээш дипломтой төгсөгчдийг түргэвчилсэн сургалтаар бэлтгэж, гэрээт багшаар ажиллуулна” гэдэг мэдэгдэл хийснийхээ төлөө бусдын “гарын шүүс” болов. “Үнэн ба Зөв” гэдэг хамгийн худал нэртэй намын дарга асан А.Отгонбаатар гэдэг нөхөр Боловсролын сайдыг мэдээлэл хийж байсан тайзан дээр сайдыг цохиж аваад зогсохгүй “Яамтай чинь шатаана шүү” хэмээн нийгмийн сүлжээгээр заналхийлсэн байна.  

Гэвч үүний ард хэн байсан нь өдөртөө л тодорхой болов. 133 мянган гишүүнтэй “Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо” гэх байгууллага нийгмийн сүлжээнд бүтэн өдөржин Боловсролын сайдын эсрэг ажиллав. Багш нар “Багш нараа нийгмийн доог тохуу болголоо, хангалттай доромжиллоо. Одоо боллоо, ажлаа өгөөд явна, ахиад багш нар дутагдах нь байна шүү” хэмээн сүрдүүлжээ.

Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Г.Мөнхбилэг өнгөрөгч долдугаар сард “2024-2025 оны хичээлийн жилд 890 орчим сургуульд 40 мянган багш ажиллах төлөвтэй байна. Долдугаар сард хийсэн тоон судалгаагаар ЕБС-д 4200 багш дутагдалтай байна” хэмээн мэдээлжээ. Дутагдалтай байгаа энэ 10 хувийг л гаднаас бэлтгэж авъя гэсэн хэрэг.

Гэтэл манай багш нар “Дахиад ч дутагдах болно шүү. Бид ажил хаяна шүү” гэж сүрдүүлж байна. Шалтаг нь нөгөө л цалингийн асуудал. Ингэхэд багш нар амьдралд хүрэлцэхүйц хэмжээний цалин, орлоготой байх ёстой, энэ үнэн. Гэхдээ түүнийх нь барьцаа хүүхдийн сурч боловсрох эрх байж болох уу?

Нэг зүйлийг тодруулахад, ЕБС-ийн цалингийн доод хэмжээ 749.000 төгрөг байсныг 2022 онд 1.050.000төгрөг, 2023 оны есдүгээр сард 1.273.000 төгрөг, /цэцэрлэгийн багшийн доод цалин 1.063.000-аас 1.337.000төгрөг/ болгож нэмсэн.  2024 оны дөрөвдүгээр сард төрийн албаны шатлалын дагуу дахин 10 хувиар нэмэгдэж 1,4 сая төгрөг болсон. Энэ бол цалингийн доод хэмжээ буюу үндсэн цалин.  

Үүн дээр “Зөвлөх, тэргүүлэх, заах аргазүйч багш 10-20 хувийн нэмэгдэл авдаг. Нийт багш нарын 58-62 хувь ямар нэг байдлаар мэргэжлийн зэргийн нэмэгдэл авч байна. Нийт багш нарын 58 хувь хөдөө орон нутгийн нэмэгдэл /Орон нутагт ажиллаж байгаа эмч, багш нарын цалин 20-40 хувь нэмэгдэж аймагт 2,1 сая, суманд 2,3 сая төгрөг болсон/ авч байна. Ур чадварын нэмэгдлийг 21 хувь, төрийн алба хаасан нэмэгдлийг нийт багш нарын 88 хувь авч байна. Эдгээрийн 20 хувь нь 20-иос дээш жил ажилласан, 29 хувь нь 10-19 жил ажилласан буюу 10-19 хувийн нэмэгдэл авч байгаа. Заах аргын нэмэгдэл тав, анги даалт 10 хувийн нэмэгдэлтэй. Анги даалтын нэмэгдлийг нийт багш нарын 65 хувь, заах аргын нэмэгдлийг 10 хувь, кабинет удирдсан нэмэгдлийг 21 хувь нь авч байна. Илүү цагийн нэмэгдлийг 68 хувь нь авч байна” гэсэн тооцоог өнгөрсөн намар өдийд Боловсролын яамнаас танилцуулсан байна.

Тэгвэл өнөөдөр яагаад гэнэт багш нарын асуудал босч ирэв, төсөв хэлэлцэхээс өмнө яагаад багш нар дуугараагүй вэ? гэдэг асуулт гарч ирнэ. Тэгэхээр А.Отгонбаатар даргын уурлаад байгаа “багш нарын цалинг нэмүүлэх” нэгдүгээр асуудал биш байх. Магадгүй Боловсролын сайдыг огцруулах ёстой өөр шалтгаан гарсан байх. Наймхан суудалтай /парламентын 10 хувь ч хүрэхгүй/ ХҮН-ын хувьд энэ том салбарыг авч явах, хадгалж үлдэх хүч дутсан байх. Хоёр том намаас өөр сонирхол ч орж ирсэн байх.

Яг үнэндээ П.Наранбаяр сайдад хэрэгтэй байгаа оронтоо 4200-хан, нийт багшийн 10-хан хувь. Тэр тусмаа дандаа хими, физик, биологи, математик гээд байгалийн ухааны суурь хичээлүүд, дээр нь англи хэлний багш дутагдалтай. Тэднийгээ гадаад, дотоодын их, дээд сургуульд 2,7-оос илүү голчтой /80-аас дээш хувийн амжилттай/ суралцаж, төгссөн хүмүүсээс шалгаруулж авья аа, багшлах арга барилын сургалтад хамруулаад гэрээгээр ажиллуулъя л гэсэн. Бүтэн хоёр жил химийн багшгүй яваа сургууль байна гэж байна, ард нь хүүхдийн эрх ашиг яригдаж байна. Түүнээс биш энэ 4200 төгсөгч багшлах эрх авлаа гээд одоо багшилж байгаа 90 хувьд ямар ч аюул заналхийлэхгүй. Тэр байтугай тэр 4200 багш ч бүрэн олдохгүй. Солонгост ажиллахаар явсан, захын лангуун дээр бохь зажлаад сууж байгаа багш нар чинь эргэж ирэхгүй.

Тийм байтал яагаад манай багш нар гэнэт “Бид тэгвэл явна шүү” гэж айлгаж, сүрдүүлж, заналхийлж байгаа нь гайхал төрүүлж байна. Тэд ороод ирвэл өөрсдийнх нь ачаалал 10 хувиар хөнгөрнө, хүүхдийн сурах боломж мөн 10 хувиар нэмэгдэнэ. Гэтэл яагаад үүнийг эсэргүүцээд байна вэ? Угаасаа шинжлэх ухааны боловсролыг эзэмшчихсэн, тэгээд хүүхэдтэй ажиллах сонирхолтой хүн тэр сургалттай сургалтгүй дөрөө олоод, хүүхдэд заагаад явчихна. Мэдээж яамнаас албан ёсны урилга, сонгон шалгаруулалт зарлаж байгаа учраас “багшлах эрх” /багшийн үнэмлэх, гэрчилгээ биш шүү/ олгохын тулд ямар нэг цензур тавина. Тэр нь сайдын ярьж байгаа “45 хоногийн сургалт, багшлах аргагүй” гэдэг хичээл болж байна л даа. Энэ л багш нарын дөрөөлж байгаа ганц зүйл болж байна. Бусдаас ялгардаг ганц зүйл нь.

Түүнээс биш хими, биологийг тэднээс илүү эзэмшсэн, илүү мэддэг, илүү сайн ойлгодог, энэ шинжлэх ухаантай илүү ойр байдаг, сонирхдог, судалдаг өчнөөн залуус байгаа. Илүү өвөрмөц, шинэлэг, гоё хөнгөн аргаар хүүхдүүдэд заагаад, сурагчдын идэвх, сургалтын чанарыг суга суга дээш нь татаад гаргаад ирэх нь ч байж магадгүй. Тэр хүмүүсийг өөрсдөө уриад “Манай сургууль руу явуулчих аа, бид сургаад бэлтгээд авъя аа” гээд уралдаж байх хэрэгтэй шүү дээ, үнэхээр л сурган хүмүүжүүлэгч хүн мөн юм бол. Юун хөөж туух, ад шоод үзэх. Эцсийн эцэст багш нарын энэ ялархал, ялгаварлалаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд байх ёстой. Тийм учраас энэ удаад Боловсролын сайдын зөв. Эцэг эхчүүд харин үүн дээр нь дэмжээд өгөх хэрэгтэй. 45 хоногийн курст суусан хүүхэдтэй өрсөлдөж чадахгүй, боловсролын системээс явна гэж байгаа хүмүүсийг бол явуулах хэрэгтэй.

Үнэн гэвэл, сайдын гаргасан шийдвэрээс илүү багш нарын маань хариу үйлдэл харин ч гомдмоор байлаа. Угаааа байхгүй 4200 хүний ажлын байрыг өөр хэн нэгэнд санал болгох нь ямар гэм бэ?

Аа тийм, Өмнөд Солонгосын эмч нар ажил хаясан жишээг олон хүн иш татсан байна лээ. Тэд бол эмч нар хангалттай байхад их сургуулиуд ихээр бэлтгэж байгаа нь одоо ажиллаж байгаа хүмүүст халгаатай байна аа л гэсэн юм шүү дээ. Манай боловсролын салбар бол багш хүрэлцээтэй байхад нь дахин бэлтгээд, өмнөх хүмүүсийг ажилгүй болгоод, ажлын байрнаас шахаад байгаа асуудал ерөөсөө ч биш.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.177.93)
    Багш нарынхаа цалинг тултал нэмчих тэгэхэд л багш нарын чинь тоо хангалттай болно Багш нар нээх их ялархсан юм байхгүй харин ядарч зүдэрч яваа хүмүүс шүү
    2024 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.185.235)
    Санал нийлж байна .Багшаа хийхгүй худалдагч хийгээд зогсож байгаа хүмүүс ч бгааш дээ
    2024 оны 09 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Яагаад багш биш худалдагч болов
      2024 оны 09 сарын 28
  • Зочин (66.181.185.235)
    Санал нийлж байна
    2024 оны 09 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 12 цаг 24 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 14 цаг 13 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 14 цаг 25 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 14 цаг 30 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 15 цаг 47 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 15 цаг 55 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 16 цаг 16 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 17 цаг 7 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 17 цаг 11 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 17 цаг 21 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 17 цаг 30 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 17 цаг 44 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 17 цаг 52 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top