Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 8 дугаар сард 3380.98 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 89 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхааас 0.12 төгрөгөөр суларчээ.
Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш дээрх сард 3724.09 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 62.51 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхааас 60.24 төгрөгөөр суларсан байна.
Түүнчлэн, төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 8 дугаар сард 37.85 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.49 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 0.95 төгрөгөөр чангарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 472.69 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.76 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 7.14 төгрөгөөр суларсан аж.