x

Винисиусийг доромжилсон хөгжөөн дэмжигчийг нэг жил хорино

“Реал” багийн довтлогч Винисиус, “Вильярреал” клубийн тоглогч Самуэл Чуквуэзе нарыг арьсны өнгөөр гутаан доромжилсон хөл бөмбөгийн нэгэн хөгжөөн дэмжигчийг бүтэн жил хорих ялаар шийтгэжээ.

Нэг хөл бөмбөгчнийг доромжилсных нь төлөө түүнд 6 сарын хорих ял, хоёр хүнийг доромжилсон тул 1 жилийн ял оноосон байна. Түүнээс гадна хөл бөмбөгийн тэмцээн үзэх эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасжээ.  

Харин шийтгүүлсэн фанатын нэр, аль клубийг дэмждэг зэрэг мэдээллийг нууцалж байна. Хоёр хөлбөмбөгчнийг гутаан доромжилсон үйлдлүүд “Мальорка Сон Муа” цэнгэлдэх хүрээлэнд гарсан тул яллагдсан этгээд “Мальорка” багийн хөгжөөн дэмжигч байж магадгүй гэсэн таамаг бий.

Винисиусыг доромжилсон хэрэг 2023 оны хоёрдугаар сарын 5-ны “Мальорка” ба “Реал” багуудын тоглолтын үеэр, Чуквуэзег доромжилсон хэрэг хоёрдугаар сарын 18-нд “Вермилион” ба “Вильярреал” багуудын тоглолтын үеэр гарсан байна. Тоглолтууд “Мальорка Сон Муа” цэнгэлдэхэд болжээ.

Өмнө нь Винисиус ярихдаа, Испанийн аварга шалгаруулах тэмцээний үеэр арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үйлдэл цөөнгүй удаа гардгийг дурдаад “расизм энэ улсад ердийн үзэгдэл болжээ, Ла Лиг болон хөл бөмбөгийн холбооны удирдлагууд үүнийг хэвийн зүйл гэж үзэж байна” хэмээн шүүмжилж байв.  


Ийм хэрэг урьд нь хэд хэдэн удаа гарч байжээ. Хэдхэн хоногийн өмнө “Реал”-ын хамгаалагч Тчуамени рүү арьсны өнгөөр гадуурхсан үг хэлээр дайрч доромжилжээ. Доромжилсон этгээд насанд хүрээгүй байсан тул түүнийг хорих ялаар шийтгээгүй байна. Харин хөлбөмбөгчнөөс уучлал гуйхыг үүрэгдэж, нийтэд тустай ажил хийх шийтгэл оноож, торгууль төлүүлэхээр шийдвэрлэжээ. Түүнчлэн бүтэн жилийн хугацаанд цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэхийг хориглосон байна.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүхгүй байхыг зөвлөлөө 19 мин Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү 37 мин 2025 онд эхлүүлэх мөнгөтэй төслүүд чинь хормойд чинь гал тавих вий дээ, Тэргүүн шадар сайд аа! 51 мин "Хезболлах" хөдөлгөөнийг үндэслэгч Хасан Насралла гэж хэн бэ? 1 цаг 53 мин Израйлийн онилсон устгалууд 1 цаг 54 мин Ардын намын дарга нарын 11 жилээр ухраасан Улаанбаатар метро 2 цаг 28 мин Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2 цаг 49 мин Гадаад хэргийн сайд нарын 23 дахь удаагийн уулзалт болов 3 цаг 22 мин БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 3 цаг 29 мин Ван Гогийн хоёр зураг руу шөл цацсан байгаль орчны идэвхтнүүдийг баривчлав 3 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан 3 цаг 58 мин Орфей театр: “Амьдрахуй” драмын жүжиг нээлтээ хийнэ 4 цаг 4 мин Зээлдмэл содон үг 4 цаг 13 мин Винисиусийг доромжилсон хөгжөөн дэмжигчийг нэг жил хорино Уржигдар 13 цаг 06 мин Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 89 төгрөгөөр чангарчээ Уржигдар 13 цаг 05 мин Ашиглалтын хугацаа дууссан 146 цахилгаан шатыг шинэчилжээ Уржигдар 13 цаг 04 мин Монгол, Солонгосын Үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран ажиллана Уржигдар 13 цаг 01 мин Трамп: Путин, Зеленский нар дайныг дуусгахыг хүсэж байна Уржигдар 12 цаг 59 мин Цаг агаарын улмаас энэ амралтын өдрүүдэд авто зам засахгүй Уржигдар 12 цаг 58 мин Стартапуудыг дэлхийд гарахад нь дэмжиж ажиллана Уржигдар 12 цаг 58 мин
iИх уншсан
Корнаковка тосгоныг байгуулсан Авгу багш Хүүхдэд ээлтэй хот хүн бүрт ээлтэй байдаг юмаа! “Ачит Ихт” ажиллаж байсан нь дээр дээ Хэлмэгдүүлэлтийн үед монголчууд монголоо аварсан ямар ч тохи... 80 жилийн дараа бид "Боолчлолын зам" руу хөтлөгдсөн хэвээр б... Д.Амгалан: НДШ-ийг аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогто... Уяач Т.Галбадрахад зодуулсан залуугийн ээж: Хүүг минь зодоод... Стратегийн "түүхий хүн” Ж.Цогтсугар: Монголчууд бид архинаас болж гэр бүл, оюун сана... БУРХАНЫ НОМ Хүүг цохиж зодож буй бичлэгтэй холбоотойгоор цагдаагийн байг... Л.Энх-Амгалан: Халамжийн сангийн 100 төгрөгний 30 нь л хэрэг... Хатуу архины ТОП-10-т ямар брэнд багтана вэ? Монголын кино урлагийн зөвлөл мэдэгдэл гаргав Яармагийн гүүр, Нисэх, Дөлгөөн нуур, Циркийн уулзварын замын... ЦАХАЛ Ливанд хийх давшилтаа "Умартын сум" гэж нэрлэжээ Хувцасны хамгийн үнэтэй брэнд 10 жилд анх удаагаа солигдов Японы судлаачид өөх шатаадаг уургуудыг илрүүлжээ Хиймэл оюун ухаан, цахим шилжилтийн талаар хэлэлцлээ Монгол, Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн...
Top