Консалтингийн Brand Finance компани хатуу алкоголын үнэтэй брендын жагсаалтыг гаргалаа. Сонирхолтой нь жагсаалтын эхний таван байрыг зөвхөн хятад архинууд оржээ.
Ингээд, топ-5-д хятад брэндүүд Moutai ($50,1 тэрбум), Wuliangye ($25,9 тэрбум), Luzhou Laojiao ($8,2 тэрбум), Xinghuacun Fen Wine ($7,2 тэрбум), Yanghe ($6,3 тэрбум) жагслаа.
Өнгөрсөн оны чансаанд ч тэд энэ байрандаа байсан. Гэхдээ 12 сарын дотор Luzhou Laojiao бараг 0,5 тэрбумаар хөрөнгөө нэмээд гуравт орон тэр байрнаас Xinghuacun Fen Wine брэндийг шахжээ. Шахагдсан брэнд нь $1,1 тэрбумаар дундарсан байв.
Чансааны топ-10 хатуу архины 6-9 байрыг францын Hennessy ($5,2 тэрбум), хятадын Gujing Gong Jiu ($4,4 тэрбум), америкийн Jack Daniel’s ($3,8 тэрбум), британийн Johnnie Walker ($2,5 тэрбум) эзэлж байна. Тэд бүгд өнгөрсөн оны байрандаа. Харин эхний аравын сүүлийн байранд өнгөрсөн оны 11-эр байрнаас нэгээр дээшилшин Bacardi ($2,4 тэрбум) эзлэн тэндээс оросын Smirnoff водка шахагджээ.