"Лексус 600" загварын машинаас бууж ирсэн эмэгтэй гудамжаар яваа хүүг цохиж, чанга дуугаар загнаж буй бичлэг өнөөдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан.
0880 УЕС дугаарын машинаас бууж, хүүгийн нүүр лүү цохисон эмэгтэй "Би чамайг хараагүй, хараагүй болохоор уучлаарай гэлээ. Чи машин цохидог чи хэн бэ. Би чамайг харсан бол замыг чинь тавиад өгөх байсан юм" гэх мэтээр хашгирч, загнаж байгаа нь сонсогдоно. Мөн ойр хавьд явсан хүмүүс нь "хүүхэд зодохоо болиоч" гэж шаардлага тавихад "Чи дуугүй бай" хэмээж эсэргүүцсэн.
Дээрх бичлэгт гарсан бусдын биед халдаж, хүч хэрэглэсэн асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас "Бичлэг дээрх эмэгтэйг олж тогтоон асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байгаа" хэмээн мэдээлсэн байна.
Сэтгэгдэл (1)