x

Ж.Цогтсугар: Монголчууд бид архинаас болж гэр бүл, оюун санаагаа устгаж байна

Монголын эрэгтэйчүүдийн гэр бүл хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, аюулгүй байдлын ухааны доктор Ж.Цогтсугартай ярилцлаа.

-Та архины хамааралтай хүмүүстэй олон жил ажиллаж ирсэн хүн. Сүүлийн үед манайд баяр наадам ихсээд зогсохгүй хамт олон, найз нөхөд, анги, төгсөлтийн нийллэг, сумдын ойн баяр гээд нэгдэж болох бүх төрлийн арга хэмжээ бий болсон байна. Тэр болгонд архидалт болдгийг бид мэднэ. Яагаад ийм нөхцөл байдал руу яваад байна вэ?

-22 жилийн өмнө бид юуг харсан бэ гэхээр гудамжинд архи уудаг хүмүүсийг л архичин гэж нэр өгөөд өөрсдөө энхийн цагаан тагтаа шиг болчихсон байсан. тиймээс би шүгэл үлээж, бид нийгмээ сүйрүүлж байна гэж анх зарлаж байлаа. Өөрийнх нь зиндааны, өөртэй нь адилхан боловсролтой хүмүүс би, бид архичин гээд ярихаар архины хамааралтай нийгэм үзэн ядна биз дээ. Миний эсрэг асар олон нийтлэл бичигдэж, үгүйсгэл явагдсан. Тэр үед архи бол ирээдүйд, нийгэмд маш том аюул занал бий болгоно гэдгийг харж байсан.

Би одоо нэг ном бичиж байна. “Архины дарангуйлалд сэтгэл зүрх оюун тархиа чөлөөлөх смарт есөн чадамж” гэдэг нэртэй ном. Архичин хүн нийгэм, хамт олон төр дотроос төрсөн болохоос тэнгэрээс бууж ирээгүй. Төрүүлсэн хүмүүс нь бид өөрсдөө. Бид өөрсдөө үлгэрлэж засах ёстой. Тэр үед их сонин юм болсон. Боловсрол гэгээрлийн яам гэдэг байсны гэгээрэл гэдэг үгийг авч хаясан. Зөрүүлээд сүм хийд, бөө мөргөлөө гаргаж ирсэн. Өнөөдөр нийтээрээ Юмжирдуламд загнуулж байна шүү дээ. Манай намын дарга сүм хэсээд явж л байлаа. Бид шоолоод л. Ингэж мунхагарсан хүмүүс чинь элдэв төрлийн баяр зохиож байна. Уул ус тахих, суварга босгох гэх зэрэг түмэн юм хийж байна. Архийг идээний дээж гэж ёсчилсон. Мунхрал төөрөгдөлд эзлэгдсэн ард түмэн архийг идээний дээж гэж хүндэлж байна.

Хүүхдийн даахийг үргээхдээ архи задалдаг, сайхан охиноо хадамд гаргахдаа авдар авдраар нь архи тавьж байна. Тэгээд Цагаан сар, төрсөн өдөр, улсын баяр, мартын 8, цэргийн баяр, тендерт ялсны баяр, анги төгсөлтийн баяр, төгсөлтийн ойн баяр гээд л архи уух сэдлүүд болоод байгаа юм. Үүнийг цагаан захтай нөхөд л хийдэг шүү дээ. Дарга нар өөрсдөө ууж байна. Төрийн ордондоо яаж байна. Залуучууд нь хүчин хийгээд л явж байна.

-Хамт олон, нийллэг, баяр нэрээр архи уух нь нийгмийн стресстэй холбоотой. Стрессээ тайлах гэсэн оролдлого гэж сэтгэл зүйчид тайлбарладаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Архи ууж үзээгүй, эр хүн байж үзээгүй жаахан охид архины асуудалтай хүний тухай ярина гэж юу байх вэ дээ. Би 25 жилийн өмнө архи ууж гудамжинд унаад явж байсан нөхөр. 45 жилийн туршлага надад байна. Ардчилал бий болсноор архидалт бий болоогүй. Тэр үед Орост стакан стаканаар архи ууж сурсан ах нар “Сэргэлэн хүүхэд, хоншоортой залуу” гээд л намайг шахдаг байсан.

Үнэндээ архи шахахыг хэрэглэээний хүчирхиийлэл, хүүхдийн дэргэд архи ууж буруу үлгэр дуурайл болж байна гэж олон жил ярьж байж хуулинд өөрчлөлт оруулж чадлаа шүү дээ.

-Өнөөдөр архины хэрэглээ ямар хэмжээнд байна гэж та хардаг вэ?

-Жилд архинаас үүдэж 4000 хүн нас барж байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хийгдсэн судалгаа шүү. Халх голын дайнд 2600 хүн нас барж байсан. Үүнээс хоёр дахин их тоо байгаа биз. Нэг ёсондоо чимээгүй дайн. Монголчууд бид өөрөө өөрсдийгөө устгаж байна. Гэр бүл, оюун санаагаа устгаж байна. Мэдлэгийг шүтэхгүй үзэн ядаж байна.

Нөгөө талд нэг бэрхшээл байгаа нь архины хамааралтай хүнийг сэтгэцийн өвчтэй гэдэг нэр томьёолол өгчихсөн. Ингэхээр хүмүүс өөрсдөөсөө ичээд нуугаад байдаг, тусламж үйлчилгээ авч чаддаггүй. Сэтгэл зүйч нь тэнгэрээс харьцдаг. Үнэндээ архичин гэдэг үг ч утгагүй. Гутал хийдэг хүнийг гуталчин, талх барьдаг хүнийг талхчин гэдэг гэхээр архи үйлдвэрлэдэг хүнийг л архичин гэмээр шүү дээ.

-Архины хамааралтай болсон хүний асуудал ганц хүнээр тогтдоггүй, гэр бүлийг хамардаг. Ялангуяа хүүхэд эмэгтэйчүүд хохирч үлддэг?

-Хэтрүүлэн хэрэглээг зогсоох үйлсэд гэр бүлээр ордог. Архи ууна гэдэг Баяраагийн асуудал биш. Гэр бүлийн хүрээг хамраад зогсохгүй нийгмийн хүрээг хамарна. Үүнийг өөгшүүлдэг хүмүүс дарга нар өөрсдөө. Намын сонгуульд орохын баяр, ялсны баяр гэж хийнэ. МАН, АН ялгаагүй хавтгайрч уудаг, нуух юм байхгүй. Намаараа, багаараа, найз нөхдөөрөө ангийнхаа нөхдөөр нийлж бүлэглэн архи уух системийг өөрсдөө дарахгүй бол ямар ч мэргэн цэцэн бодлого, гадаад улс орны ганган сонин хөтөлбөр дарахгүй.

-Архины үйлдвэрлэлийн асуудал хөндөгддөг. Нэг хүнд ногдох архины хэмжээ гээд харахад асар өндөр тоо харагддаг. Тэгэхээр үйлдвэрлэлтэй тэмцэх ёстой биш үү?

-Бидний хувьд үүний эсрэг тэмцээд хүч хүрээгүй. Эцэст нь бид өөрсдөө өөрсдийгөө л өөрчлөх ёстой гэж үзсэн. Хүсээгүй хүнийг эмчилнэ гэдэг хайран санагддаг. Тиймээс хүсээгүй хүн хэзээ ч архинаас гарахгүй. Чин хүсэл дээр суурилдаг.

Архины үйлдвэрлэлийг бид зогсоож чадахгүй. Тэд асар их эрх мэдэлтэй. Төр нийгмийн бүх системд өөрийнхөө хүмүүсийг оруулчихсан, хэмжээлшгүй их мөнгөтэй. Эмч нар хүртэл нөлөөлөлд орчихоод “Зохистой хэрэглээ” гэх хачин юм ярьдаг. Зохистой хэрэглээ гэдэг ойлголт байх ёсгүй. Архи бол зохисгүй хэрэглээ. Сингапурт явж байхад нэг судлаач эмэгтэй “Танай монголчууд хүндэт зочиндоо архи барьдаг соёлтой юм билээ. Манай ард түмэн хүндэт зочиндоо архи барьдаггүй соёлтой” гэж билээ. Дубайд гэхэд 50 жил архи үйлдвэрлээгүй, уугаагүй байна.

-Тэгэхээр тухайн хүнээс л хамаарах асуудал болжээ дээ?

-Энэ бол үндэсний аюулгүй байдал, удмын сангийн аюулгүй байдалтай холбогдох асуудал. Эцэст нь хүүхнүүдээ хүртэл архинд оруулчихсан шүү дээ. Жилд 4000 хүн нас барна гэдэг юун ковид, юун Украины дайн бэ. Эрүүл мэндийн салбар нь өөрөө зөөлөн дуугараад л, нас баралтын тэргүүлэх шалтгаан халдварт бус өвчин гэж тойруулж яриад л сууж байна шүү дээ. Үүний шалтгаан нь архи. Үүнийг зоригтой хэлж чадахгүй. Тиймээс өөрөө өөртэйгөө л ажиллах ёстой.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! 11 цаг 7 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 0.7 хувиар буурчээ 16 цаг 27 мин Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) 16 цаг 38 мин Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа 17 цаг 3 мин Эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болов 17 цаг 7 мин Тэгш хамруулах боловсролын сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулав 17 цаг 10 мин Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна 17 цаг 13 мин 2025 оны Төсвийн тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай горимоор хэлэлцэнэ Уржигдар 15 цаг 32 мин Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ Уржигдар 09 цаг 49 мин Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Уржигдар 09 цаг 45 мин Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Уржигдар 09 цаг 40 мин Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Уржигдар 09 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Уржигдар 08 цаг 16 мин Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 2024-11-29 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 2024-11-29 Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2024-11-29 "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 2024-11-29 Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 2024-11-29 Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 2024-11-29 Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 2024-11-29
iИх уншсан
"Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн ами... Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажилла... 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар ца... Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт х... Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цаса... "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжэ... Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Гео... Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ
Top