x

Израйлийн онилсон устгалууд

2024 оны есдүгээр сарын 27-нд Бейрут хотын өмнөд дүүрэг дэх "Хезболлах"  байгууллагын газар доорхи  штабын  байранд Израилийн нисэх хүчин цохилт өгөх үеэр шиитийн "Хезболлах"  хөдөлгөөний лидер Хасан Насрулла алагдав.

Оросын ТАСС агентлаг израилийн онилсон устгалын тухай  материал нийтэлснийг орчуулан  бэлтгэв.

Израиль 1948 онд байгуулагдсан өдрөөсөө эхлээд  тус орны үндэсний сонирхол,  аюулгүй байдалд аюул учруулсан гэж үзэх  хүмүүсийг устгаж ирлээ гэж болно. Израилийн цэргийнхэн, тусгай албаныхан м тиймэрхүү ажиллагааг  олон зуун удаа явуулсанаас хамгийн дуулиантай хэсгийн нь энд өгүүлжээ.

1956 оны долоодугаар сард илгээмж дотор далдалсан бөмбөг дэлбэрч Газын зурвас (Палестина) дахь египетийн  тагнуулын албаны тэргүүн Мустафа Хафез, Амман (Иордан) дахь египетийн цэргийн атташе Салах Мустафа нарыг хөнөөв. Израилийн тусгай албаныхан тэднийг Египеттэй хил залгаа бүсэд израильчуудад халдсан араб федаины (үндэсний чөлөөлөх хөдөлгөөнд оролцогчид, партизаны байгууллага бүлэг болон хувьсгалт  дайнч намуудын гишүүд) довтолгооны хариуцлагтнууд гэж үзжээ.

1972 оны долоодугаар сард Бейрут (Ливан) хотноо  Палестины үндэсний чөлөөлөгч байгууллагын хэт даврагч  цэрэгжсэн бүлгийн лидер Гассан Канафани өөрийн автомашиндаа бөмбөг дэлбэрэх үеэр үрэгдэв. Израиль түүнийг Лод нисэх буудалд (Тель-Авив, өнөөгийн Бен-Гурионы нэрэмжит олон улсын аэропорт) 28 хүний аминд хүрсэн террорын хариуцлагатан гэж тооцжээ

1972-1992 онуудын хооронд Израилийн тагнуулын алба "Моссад" 1972 оны Мюнхены Олимпын тоглолтын үеэр израилийн тамирчдыг барьцаалан хөнөөсөн хэргийг хийсэн хүмүүсийг устгах “Бурханы хилэгнэл”  ажиллагааг явуулав. Палестины “Хар есдүгээр сар” хөдөлгөөний болон Палестины чөлөөлөх байгууллагын (ПЧБ; палестинчуудын сонирхолыг төлөөлөх гол улс төрийн хүчин) гишүүд тэдний тоонд Ромд ПЧБ-ыг төлөөлөн сууж байсан  төлөөлөгч Абдель Ваиль Зуайтер, “Хар есдүгээр сарын” өндөр тушаалын лидер  Али Хасан Саламе нарыг устгажээ.

1988 оны дөрөвдүгээр сард Тунис дэх өөрийн  офист Палестины үндэсний чөлөөлөх байгууллагын цэргийн жигүүрийн (ФАТХ нь ПЧБ-ын үндсэн улс төрийн хүчин) тэргүүн, Ясир Арафатын  орлогч  дарга Халиль аль-Вазирийг (Абу Жихад) израилийн кондас хөнөөв. Израилийн эрх баригчид түүний байгууллагыг израильчуудын эсрэг олон тооны террор хийсэнд буруутгаж байв.

1992 оны хоёрдугаар сард Ливаны өмнөд нутагт "Хезболлах"  шиитийн хөдөлгөөний ерөнхий нарийн бичгийн дарга Аббас аль-Мусавийг устгав. Түүний явсан авто цуваанд Израилийн нисдэг тэрэг пуужингийн цохилт хийжээ.

2004 оны гуравдугаар сард Газын зурваст пуужингийн цохилт өгөн ХАМАС гэх палестины хэт даврагч байгууллагыг үндэслэгч нарын нэг бөгөөд  шашины толгойлогч Ахмад Ясиныг устгав. Тэр жилийн дөрөвдүгээр сард  мөн л тэнд Ясиныг орлон гарч ирсэн Абдель Азиз ар-Рантисийг  пуужингийн цохилтоор устгасан байв. ХАМАС бүлэглэл израильчуудын эсрэг мянга гаруй террор явуулсан гэдэг.

2008 оны хоёрдугаар сард Дамаск (Сири) хотод машинд тавьсан  бөмбөг дэлбэрч  "Хезболлах"  хөдөлгөөний  ахмад гишүүн тусгай албаных нь дарга Имад Мугние хөнөөгдлөө. Израилийн тал түүнийг  хэдэн арван хүний аминд хүрсэн  олон тооны террорын буруутан гэж үзжээ. Америкийн Холбооны мөрдөх товчооны хамгийн аюултай 25 террористын жагсаалтад  Мугние бичигдсэн байжээ.

2010  оны арваннэгдүгээр сар. Тегеран (Иран)  хотноо  Ираны тэргүүн цөмийн физикчдын нэг, Шахид Бехештийн нэрэмжит тегераны их сургуулийн цөмийн инженерийн кафедрын  декан  Мажид Шахриари алагдлаа. Түүний машинд бөмбөг тавьсан байжээ.

2012 оны арваннэгдүгээр сар. Израилийн  нисэх хүчний цохилтоор  "Иззэддин аль-Кассамын бригадууд" гэх ХАМАС хөдөлгөөны цэргийн жигүүрийн дээд  хэсгийн командлагч  Ахмед Жабари хөнөөгдөв. Тэрээр Газын зурваст 2006-2012 онуудад  Израилийн эсрэг үйлдсэн гол терроруудын хариуцлагтан юм.

2019 оны арваннэгдүгээр сард Газын зурваст палестины хэт даврагч "Исламын  Жихад"  байгууллагын лидер  был ликвидирован лидер  Бах Абу аль-Ата хөнөөгдлөө. Тэр түүний эхнэр хоёрын гэрийг  Израилийн нисэх хүчин бөмбөгджээ. Аль-Ата нь  Израилийн нутаг дэвсгэрийг буудсан хэргүүдийн хариуцлагатнаар тооцож байв.

2020 оны арваннэгдүгээр сард Ираны Абсард хотод зэвсэгт халдлагад өртөн  цөмийн физикч Мохсен Фахризаде өртөн  амиа алдав. Тэрээр Ираны БХЯ-ны  дэргэдэх инноваци ба судалгааны төвийг даргалж байв.Барууны тусгай албаныхан түүнийг Ираны цөмийн хөтөлбөрийг толгойлж баллистик пуужингийн цөмийн цэнэг бүтээх нууц ажиллагааг удирдаж байсан гэдэг. Түүний аллагыг АНУ, Израиль хоёр зохион байгуулсан гэж Тегеран мэдэгдсэн байдаг.

2024 оны нэгдүгээр сарын 2-нд Бейрутын дагуул хотод ХАМАС хөдөлгөөний  улс төрийн товчооны орлогч дарга Салех аль-Арури алагдлаа. Израилийн хэвлэлд бичснээр, аль-Арури Израильд халдсан 2023 оны аравдугаар сарын 7-ны довтолгоог зохион байгуулсан хүмүүсийн нэг гэнэ. Тэр өдөр олон изральчууд алагдаж,  барьцаалагджээ.

2024 оны гуравдугаар сарын 11-нд Газын зурвасын Нусейрат хотод  газар доорхи байгууламжийг Израиль бөмбөгдөх үеэр ХАМАС хөдөлгөөний цэргийн  жигүүрийн  орлогч дарга Марван Иса хөнөөгдөв.

2024 оны дөрөвдүгээр сарын 1-нд Израилийн нисэх хүчин Дамаск хот дахь Ираны  консулийн газрыг бөмбөгдөн ираны өндөр тушаалын генералууд Мохаммад Реза Захеди,  Мохаммад Хади Хажи Рахими болон таван офицерүүдийг устгажээ. Ираны хэвлэлээр бол Захеди нь Ливан, Сири дэх Исламын хувьсгалын манаа корпусын  "Аль-Кудс" тусгай албанб ангийн дарга байжээ.

2024 оны долоодугаар сарын 30-нд Бейрутын дагуул хотод "Хезболлах" хөдөлгөөний лидер Хасан Насруллагийн  цэргийн ахлах зөвлөх Фуад Шукра израилийн пуужингийн довтолгоонд өртөн хөнөөгдөв. Тус хөдөлгөөний хоёр дахь  том хүн байв. Израилийн ерөнхий сайд  Биньямин Нетаньяху “израильчууд  Насраллагийн баруун гарыг устгалаа  тэр хүүхдүүдийг бөөнөөр хөнөөсөн хэргийн буруутан” гэжээ.

2024 оны долоодугаар сарын 31-нд Тегеран хотод  хийгдсэн пуужингийн довтолгоонд ХАМАС гэх хэт даврагч палестин байгууллагын улс төрийн товчооны  тэргүүн Исмаил Хания өртөн устгагдав.  Тэрээр Ираны  Ерөнхийлөгч Масуд Пезешкианы  тангараг өргөх ёслолын зочин байжээ.

2024 оны есдүгээр сарын 20. Бейрут хотод Израилийн нисэх хүчний пуужингийн цохилтор "Хезболлах"  хөдөлгөөний элитийн  ангиуд ба тусгай хүчний командлагч Ибрагим Акиль хөнөөгдөв. Тэрээр Фауд  Шукраг устгасны  дараа  хөдөлгөөний хоёр дахь хүн болжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АНУ-ын Төрийн департамент түүний байгаа газрын мэдээллийг 7 сая доллараар үнэлсэн байлаа. Тэр 1983 онд Бейрутад АНУ-ын ЭСЯ-ыг  дэлбэлсэн хэргийг зохион байгуулагчдын нэг гэж  хэлэгдэж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 1 цаг 25 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 29 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 1 цаг 31 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 1 цаг 31 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 1 цаг 32 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 1 цаг 34 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 1 цаг 34 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 1 цаг 35 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 1 цаг 36 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 1 цаг 37 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 1 цаг 42 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 1 цаг 43 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 1 цаг 44 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 1 цаг 45 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 1 цаг 47 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 3 цаг 15 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 3 цаг 29 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 3 цаг 34 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 3 цаг 39 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 3 цаг 50 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top