x

“Ачит Ихт” ажиллаж байсан нь дээр дээ

Өнгөрөгч хавар Монголын Засгийн газраас “Ачит ихт” ХХК-ийн үйл ажиллалааг зогсоосон. уг компани нь эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй, бага агуулгатай, 30 гаруй жил ашиглаагүй байсан холимог хүдрийг боловсруулж, катодын зэс үйлдвэрлэх төслийг 10 гаруй жил хэрэгжүүлж байсан. Үүсмэл ордын нөөц ашигласны төлбөрт улсад 33.7 тэрбум, орон нутгийн төсөвт 368.6 тэрбум, овоолго ашигласны төлбөрт 26.63 тэрбум төгрөг төлж, нийт 250 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байв.

“Ард түмний мэдэлд байх ёстой “Ачит Ихт”-ийг элбэгдорж, Цагаан хоёр булаан авч эрдэнэт үйлдвэрийг цөлмөж байна” гэх мэдээллүүд байнга гарч, тухайн үед АТГ-аас шалгалт хийж Ц.элбэгдоржтой хамааралгүй болохыг тогтоож байсан. 2004 оны сонгуулийн өмнө тус компанийг тойрсон маргаан дахин хурцдаж эцэстээ хаалгыг нь барьсан.

“Засгийн газраас гаргасан шийдвэрийг би хувьдаа маш их цочирдож хүлээж авсан. гэнэтхэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн талаар Ерөнхий сайд нь сүржин мэдэгдлүүд хийгээд маргааш нь Засгийн газрын хуралдаанаар үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан нь харамсалтай. олон зуун өрхийн амьжиргааг авч яваа, төрийн болон орон нутгийн төсөвт татвар хураамжаа хууль тогтоомжийн дагуу төлж байгаа команийг хаасан гоомой шийдвэр гаргасан төр монголын түүхэнд хар мөр болж үлдэнэ” гэж тус компанийн туЗ-ийн гишүүн А.мөнхбат харамсан ярьж байсан.

Монголын төр хаалгыг нь барьсан аж ахуйн нэгж ганц “Ачит ихт” биш. “Монполимет” групп, газрын ховор элементийн “Халзанбүргэдэй” орд, гангийн үйлдвэрийн “Кью Эс Си” компани, мөн арматур гангийн үйлдвэр  явуулах “Бэрэн групп гээд стратегийн гол төслийн олон үйлдвэрүүдийн үйл ажиллагааг таслан зогсоосон. эдгээр компаниудыг Хөгжлийн банкнаас зээл аваад зээлээ төлөөгүй учир хаалаа гэдэг. Энэхүү шийдвэр нь хөрөнгө мөнгөтэй хүнийг үзэн ядаж, зээл авсан бүхнийг дайсан мэт бодож “шоронд нь хорь, амьдаар нь хатаа, буудаж ал” гэж орилолддог нийгмийн давхаргад шударга ёсыг тогтоож байна гэх ойлголтыг төрүүлж, тэдний бах ханадаг.

Шударга ёсыг тогтоож байгаа нэрээр далим гаргаж улс орны эдийн засгийн гол эргэлт болсон томоохон үйлдвэрүүдээ хааж боож, шууд үүд хаалгыг нь барьж байгаа нь улс орны хөгжилд айхтар хорлонтой болох нь ойлгомжтой. тиймээс боловсруулах үйлдвэрүүдээ хаах биш, харин төрөөс дэмжин бүгдийг нь нээж, ажиллуулж, эдийн засгийн эргэлтийг хурдасгах нь юунаас чухал. саяхан уул уурхай, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Ачит ихт” ХХК-ийн үйл ажиллагааг нээсэн байна.

Энэ бол маш зөв шийдвэр. Ц.Туваан.сайд та тун зөв шийдвэр гаргажээ. Одоо үргэлжлүүлээд хаагдсан бүхний хаалгыг “Ачит ихт” шиг нээх хэрэгтэй байна. Ардчилсан намын сайд чинь үнэн л юм бол ард түмнийхээ талд зогсох хэрэгтэй. Ард түмэн, аж ахуйн нэгжүүд төрийн дарамтыг биш төрийн дэмжлэг, ард түмнээ бодсон шийдвэрийг хүлээж цөхөж байна. “төр нь шийдвэр гаргаж болно. Түүнийг үг дуугүй зөвшөөрч суугаа эдийн засгийн хөгжлийн сайд, уул уурхайн сайдад зэвүү хүрч байна” гэж компанийнхаа үүдыг бариулсан үйлдвэрийнхэн ярьж байсан. ийм ойлголтыг Ц.туваан сайд өөрчлөх цаг нь иржээ. одоо та “Монполимет”-ийн хоригийг даруй цуцал. Банкнаас авсан зээлээ төлчихсөн хэрнээ бүх данс нь хаалттай, үйл ажиллагаа нь нам зогссон энэ компанийг ажилд нь оруулж эдийн засгаа босгож ирэх хэрэгтэй байна.

“Монполимет группийг яллагдагч эсвэл иргэний хариуцагч, оролцогчоор тодорхойлж мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулаагүй. Тиймээс компанийн харилцах дансыг хаах, эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах нь хууль бус үйлдэл. Байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулалгүй харилцах дансыг нээж өгөөч” гэж удаа дараа мэдэгдэн жагсаал цуглаан хийж, суулт зарласан ч асуудал шийдэгдээгүй. “Бид 126 тэрбум төгрөгийн зээл авсан. Бодлогын алдаанаас үүссэн ханшийн алдагдлыг бүрэн хүлээж 260 тэрбум болгож Хөгжлийн банкинд төлсөн. Компанийн бүх дансыг ямар ч мэдэгдэлгүйгээр хаасан. Манай гэр бүлийн гишүүд болон хэрэгт хамааралгүй компаниудын дансуудыг хүртэл хааж үлдэгдлийг нь тэглэлээ” гэж ерөнхийлөгч нь мэдэгдсэн.

Энэ бол ардчилсан төртэй улсад байж боломгүй ичмээр үйлдэл. газрын ховор элементийн хамгийн том нөөц бүхий Ховдын Мянгадын Халзанбүргэдэйн ордыг эзэмшиж буй “Монголиан нэшнл рийр ийрт” компанийн хайгуулын үйл явцыг зогсоож буйгаа уул уурхайн сайд Ж.Ганбаатар мэдэгдсэн. мөн дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хийж буй “Кью Эс Си” ХХК-ийн концессын гэрээг Засгийн газар цуцалсан. энэ талаар тус компанийн гүйцэтэх захирал э.шижир “өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа ийн өгүүлсэн байдаг.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр санхүүгийн том бэрхшээлтэй тулгарсныг бид мэдсэн. уг үйлдвэр бол Монголын ган үйлдвэрлэлийн цорын ганц тулгын чулуу. Бид “бүтээгдэхүүн хуваах” нөхцөлтэйгээр хөрөнгө оруулалт хийсэн. 2010-2013 онд гэхэд л 62 сая

ам.долларын санхүүжилт оруулсан. ингэснээр техникийн шинэчлэлт, баяжуулах үйлдвэрүүд, төмөр замын бүтээн байгуулалт, авто замын төсөл, ган бөөрөнцгийн үйлдвэр, дахивар төмөр зам боловсруулах шинэ технологи, гангийн найрлага тохируулах шанаган зуух суурилуулах олон төслүүд хэрэгжсэн. Концессын хүрээнд Засгийн газарт 63.9 тэрбум төгрөгийн төлбөр төлөхөөр төлж түүний хагасыг гэрээ байгуулсан даруйд төлсөн. үндсэндээ манай компани 30 жил ашиглах түрээсийн 15 жилийн төлбөрөө тэр дор нь урьдчилж улсын төсөвт төлсөн” гэдгээ хэлсэн.

Гэвч Засгийн газар 2022 оны хавар гэнэт цуцалж, учир шалтгааныг нь тодорхой тайлбарлаагүй байдаг. Бид гангийн үйлдвэртэй болж эцсийн бүтээгдэхүүн гаргаснаас Монголын хөгжлийн алтан багана бий болно гэж ярьдаг ч Монголын төр энэ бүхнээсээ ухарсан. мөн гангийн үйлдвэртэй болохын төлөө зүтгэсэн “Бэрэн” группийн ерөнхий захирал Мөнхтөрийг зээлээ төлөөгүй хэмээн цагдан хорьж, шүүхээс яллаж, компанийн үйл ажиллагаа зогссон. “Хувь хүн, хувь компанийн төлөө биш монгол улсдаа хэрэгтэй бүтээн байгуулалт хийхээр зүтгэж яваа аавыг минь барьж хорьж шийтгэж байгаад өмнөөс нь цөхөрч байна. манай үйлдвэр эхний ээлжинд 100 мянган тонн арматур үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаашид 200 мянган тонн хүртэл үйлдвэрлэх боломж бий” гэж “Бэрэн”-гийн мөнхтөрийн охин Цэлмэг хэлж байсан.

Ингэж стратегийн гол төсөл, улс оны хөгжлийн гол судас боловсруулах үйлдвэрлэлийн төлөө зүтгэсэн бүхнийг Монголын төр барьж хорьж, хааж боосон. Харин энэ их дарамт“гав гинж”-нээс салж Монгол Улс үйлдвэрлэгч орон болох үүд хаалга нээгдэж буйг “Ачит Ихт”-ийн шийдвэр харууллаа. Монголын төрд шургалсан нөхөд эрх мэдлээ хэмжээлшгүйгээр эдлэн дарангуйлж, ард түмэн нь нийтээрээ гуйлгачин хоосон, улс орон нь элгээрээ хэвтсэн ийм арчаагүй байдлаасаа салах хэрэгтэй байна. Үйлдвэрлэл явуулж, валют олж эдийн засгийн эргэлт бий болгох тэр бүх газрын үүдийг нээх хэрэгтэй байна. Энэ бүх гацааг арилгахын төлөө ард түмэн АН-ыг сонгосон.

үүнийг тэргүүн шадар сайд лу.гантөмөр та эрхбиш мэдэж байгаа байлгүй. Та бүхнийг зөвхөн сайдын суудалд тухал гэж ард түмэн сонгоогүй. төрийн дарамт, татварын дарамт гээд энэ олон дарамт шахалт, амьдралын буулганд ядарч туйлдсан олон, өөдөө нар харах өдөр ирнэ гэж итгэхдээ АН-ыг сонгосон. Ардчилсан орон гэх боловч аж ахуйн нэгжүүд нь төрийн мэдэлд, хэн нэгэн албан тушаалтны аясаар хөдөлдөг энэ байдлыг даруй өөрчилж, ажил амьдрал буцалсан хөгжил дэвшлийн сайхан цагийг авчрах хэрэгтэй байна. “Ачит Ихт” ажиллаж байсан нь дээр гэж хэлсэн нь аль нэг компанийг өмөөрч хаацайлсандаа биш, улс орныхоо ирээдүйг харсандаа тэр юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.111.170)
    Өнөөгийн МОнголын төр үйлдвэр барьж ажлын байр бий болгон, ашиг орлого олох нь алс хол. Харин хувийн хэвшлээс хөрөнгө оруулж үйлдвэр байгуулж, ашиг олж улсад татвар төлж, ажлын байр бий болгон ард иргэдийг цалинжуулж байгаа нь цөөнгүй. Магадгүй хувийн хэвшилийн зарим компаны удирдлага нь хуулиас зугтсан, зөрчсөн үйлдэл байдаг байх, Улс төрчдөд адилхан байдаг үзэгдэл, ялгаатайн компани захирал ялтай, улс төрч ялгүй. За энэ ч дүүрсэн хэрэг. Хамгийн гол нь засгийн шийдвэрээр үйлдвэрлэлийг зогсоодог нь яав ч болохгүй үзэгдэл. Учир нь: үйлдвэр зогсоох техник технолгийн тусгай зохицуулалт горим, стандарт шаардсан ажиллагаа, дуртай нэгэн даргын шийдвэрээр тэр олон дамжлаг, цех, мотор, тоноглолыг унтраагаад, асагаад байпаг зүйл биш. Дээр нь бүтээгдэхүүн боловсруулалт нь зогсоно. Гадаад, дотоод худалдааны байгуулсан гэрээний үүрэг, хариуцлага тасалдана, улсад орох татвар зогсоно, ажилчдын цалин, ниймгийн даатгал нь тасалдана. Засгийн газар нь гэмтэн гэж хардаж байгаа удирдлагыг нь шалгадаг, хянадаг юм байгаа биз үйлдвэрийг хааж, зогсоодог тэнэглэлийн дээд цэг мөн. Ийм үйлдлийг тэнэг гэхүү эсвэл эргүү гэх үү вутай ч хэлмуу үг олдохггүй байна.
    2024 оны 09 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүхгүй байхыг зөвлөлөө 36 мин Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү 54 мин 2025 онд эхлүүлэх мөнгөтэй төслүүд чинь хормойд чинь гал тавих вий дээ, Тэргүүн шадар сайд аа! 1 цаг 8 мин "Хезболлах" хөдөлгөөнийг үндэслэгч Хасан Насралла гэж хэн бэ? 2 цаг 10 мин Израйлийн онилсон устгалууд 2 цаг 11 мин Ардын намын дарга нарын 11 жилээр ухраасан Улаанбаатар метро 2 цаг 45 мин Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв 3 цаг 6 мин Гадаад хэргийн сайд нарын 23 дахь удаагийн уулзалт болов 3 цаг 39 мин БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 3 цаг 46 мин Ван Гогийн хоёр зураг руу шөл цацсан байгаль орчны идэвхтнүүдийг баривчлав 3 цаг 53 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан 4 цаг 15 мин Орфей театр: “Амьдрахуй” драмын жүжиг нээлтээ хийнэ 4 цаг 21 мин Зээлдмэл содон үг 4 цаг 30 мин Винисиусийг доромжилсон хөгжөөн дэмжигчийг нэг жил хорино Уржигдар 13 цаг 06 мин Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 89 төгрөгөөр чангарчээ Уржигдар 13 цаг 05 мин Ашиглалтын хугацаа дууссан 146 цахилгаан шатыг шинэчилжээ Уржигдар 13 цаг 04 мин Монгол, Солонгосын Үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран ажиллана Уржигдар 13 цаг 01 мин Трамп: Путин, Зеленский нар дайныг дуусгахыг хүсэж байна Уржигдар 12 цаг 59 мин Цаг агаарын улмаас энэ амралтын өдрүүдэд авто зам засахгүй Уржигдар 12 цаг 58 мин Стартапуудыг дэлхийд гарахад нь дэмжиж ажиллана Уржигдар 12 цаг 58 мин
iИх уншсан
Корнаковка тосгоныг байгуулсан Авгу багш Хүүхдэд ээлтэй хот хүн бүрт ээлтэй байдаг юмаа! “Ачит Ихт” ажиллаж байсан нь дээр дээ Хэлмэгдүүлэлтийн үед монголчууд монголоо аварсан ямар ч тохи... 80 жилийн дараа бид "Боолчлолын зам" руу хөтлөгдсөн хэвээр б... Д.Амгалан: НДШ-ийг аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогто... Уяач Т.Галбадрахад зодуулсан залуугийн ээж: Хүүг минь зодоод... Стратегийн "түүхий хүн” Ж.Цогтсугар: Монголчууд бид архинаас болж гэр бүл, оюун сана... БУРХАНЫ НОМ Хүүг цохиж зодож буй бичлэгтэй холбоотойгоор цагдаагийн байг... Л.Энх-Амгалан: Халамжийн сангийн 100 төгрөгний 30 нь л хэрэг... Хатуу архины ТОП-10-т ямар брэнд багтана вэ? Монголын кино урлагийн зөвлөл мэдэгдэл гаргав Яармагийн гүүр, Нисэх, Дөлгөөн нуур, Циркийн уулзварын замын... ЦАХАЛ Ливанд хийх давшилтаа "Умартын сум" гэж нэрлэжээ Хувцасны хамгийн үнэтэй брэнд 10 жилд анх удаагаа солигдов Японы судлаачид өөх шатаадаг уургуудыг илрүүлжээ Зээлдмэл содон үг Хиймэл оюун ухаан, цахим шилжилтийн талаар хэлэлцлээ
Top