x

2025 онд эхлүүлэх мөнгөтэй төслүүд чинь хормойг чинь түймэрдэх вий, Тэргүүн шадар сайд аа!

Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнгөрөгч баасан гаригт УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьжээ.

Хамтарсан Засгийн газарт багтсан гурван намын байгуулсан “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” нэртэй гэрээнд үндэслэсэн “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-нд эь дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төсөл хөтөлбөр багтсан юм гэнэ. Урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох 14 мега төслийг 2025 онд багтааж бүрэн эхлүүлэхээр тогтоолын төсөлд тусгажээ.

Сануулахад, дээрх 14 мега төслийн нийт өртөг нь 43 их наяд 220 тэрбум төгрөг. Монгол Улсын ДНБ-ээс хоёр дахин, Улсын нэгдсэн төсвөөс гурав дахин том тоо. Өнгөрсөн найман жилд МАН-ын амласан бүх амлалтуудыг хэд дахин нугалсан тоо.

Дээр нь эдгээр төслүүдийг хэрэгжүүлэгч буюу харьяалсан сайд нар нь дандаа АН-аас томилогдсон нөхөд байгаа. Тэр тусмаа МАН-ын гишүүд, сайд нар "Хамгийн их төсөвтэй яамдаа АН-ынханд өгчихлөө. Өрмийг тэд хамаад өөрсдөө хусмыг нь долооход хүрэв" хэмээн бухимдаж, өдөр өнжихгүй намын дарга нараа ээрч муурч, нэг танхимынхаа сайд нарын улыг нь ухаж яваа. Тиймээс хамтарсан Засгийн газар хэр удаан наслахыг таахад бэрх юм. 

Хоёрдугаарт, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрыг анх байгуулахдаа "Эдийн засгийн хөгжлийн бодлогыг АН-д өгч, нийгмийн хамгааллын бодлогоо МАН хэрэгжүүлнэ ээ" гэж амласан. Товчхондоо, АН-ын сайд нар төсвөө бүрдүүлнэ, МАН-ынхан түүнийг нь хуваарилна аа л гэсэн үг.

Сая орон нутгийн сонгуулийн өмнө малчдад амласан "Шинэ хоршоо"-ны нэг их наяд төгрөгөөс эхлээд мөнгө нь ороод ирвэл үрж ядах асуудалгүй. Харин манай АН-ын сайд нар "Монгол Улс мөнхийн эвслийн Засгийн газартай боллоо. Хоёр нам хамтарч бодлогоо хэрэгжүүлнэ" гээд хөл газар хүрэхгүй агаарт нисч яваа. Ингэхэд "мөнхийн эвсэл" гэдэг чинь "АН-тай л эвсэнэ" гэсэн үг бас биш шүү дээ. АН-ыг хөөгөөд гаргахад ард нь зөрөөд орж ирэх нэг бус нам, эвсэл байгаа. Хоёр сайдын суудал өгөөд амыг нь барина. Харин манай АН-ын нөхдүүд баахан ТЭЗҮ хийсэн, мөнгө идсэн хэрэгтэй шоронгийн хаалга татах вий дээ.

Өмнөх, хойдохоо харсан ч тэр, МАН-ын хийж чаддаг ганц ажил тэр шүү дээ. "Гарын үсэг зурсан сайд нь тэр байна" гэж хэлээд л ачуулна. Өнгөрсөн хугацаанд ажил хийсэн, хийх гэсэн АН-ын бүх сайд нар ял авсан. Одоо ч гэсэн хормойнд нь гал асчихсан нэг хоёр сайд харайж л явна. Мөнгө гэдэг чинь тийм л идтэй, шидтэй эд...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уулчууд итгэл даах нэр дэвшигчээр Болдхуягийн Билэгтийг нэрлэж байна 1 цаг 22 мин Замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүхгүй байхыг зөвлөлөө 2 цаг 21 мин Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү 2 цаг 38 мин 2025 онд эхлүүлэх мөнгөтэй төслүүд чинь хормойг чинь түймэрдэх вий, Тэргүүн шадар сайд аа! 2 цаг 53 мин "Хезболлах" хөдөлгөөнийг үндэслэгч Хасан Насралла гэж хэн бэ? 3 цаг 55 мин Израйлийн онилсон устгалууд 3 цаг 56 мин Ардын намын дарга нарын 11 жилээр ухраасан Улаанбаатар метро 4 цаг 30 мин Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв 4 цаг 51 мин Гадаад хэргийн сайд нарын 23 дахь удаагийн уулзалт болов 5 цаг 24 мин БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 5 цаг 31 мин Ван Гогийн хоёр зураг руу шөл цацсан байгаль орчны идэвхтнүүдийг баривчлав 5 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан 5 цаг 59 мин Орфей театр: “Амьдрахуй” драмын жүжиг нээлтээ хийнэ 6 цаг 6 мин Зээлдмэл содон үг 6 цаг 15 мин Винисиусийг доромжилсон хөгжөөн дэмжигчийг нэг жил хорино Уржигдар 13 цаг 06 мин Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 89 төгрөгөөр чангарчээ Уржигдар 13 цаг 05 мин Ашиглалтын хугацаа дууссан 146 цахилгаан шатыг шинэчилжээ Уржигдар 13 цаг 04 мин Монгол, Солонгосын Үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран ажиллана Уржигдар 13 цаг 01 мин Трамп: Путин, Зеленский нар дайныг дуусгахыг хүсэж байна Уржигдар 12 цаг 59 мин Цаг агаарын улмаас энэ амралтын өдрүүдэд авто зам засахгүй Уржигдар 12 цаг 58 мин
iИх уншсан
Корнаковка тосгоныг байгуулсан Авгу багш Хүүхдэд ээлтэй хот хүн бүрт ээлтэй байдаг юмаа! “Ачит Ихт” ажиллаж байсан нь дээр дээ Хэлмэгдүүлэлтийн үед монголчууд монголоо аварсан ямар ч тохи... 80 жилийн дараа бид "Боолчлолын зам" руу хөтлөгдсөн хэвээр б... Д.Амгалан: НДШ-ийг аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогто... Уяач Т.Галбадрахад зодуулсан залуугийн ээж: Хүүг минь зодоод... Стратегийн "түүхий хүн” Ж.Цогтсугар: Монголчууд бид архинаас болж гэр бүл, оюун сана... БУРХАНЫ НОМ Зээлдмэл содон үг 2025 онд эхлүүлэх мөнгөтэй төслүүд чинь хормойг чинь түймэрд... Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү Хүүг цохиж зодож буй бичлэгтэй холбоотойгоор цагдаагийн байг... Л.Энх-Амгалан: Халамжийн сангийн 100 төгрөгний 30 нь л хэрэг... Хатуу архины ТОП-10-т ямар брэнд багтана вэ? Монголын кино урлагийн зөвлөл мэдэгдэл гаргав ЦАХАЛ Ливанд хийх давшилтаа "Умартын сум" гэж нэрлэжээ Японы судлаачид өөх шатаадаг уургуудыг илрүүлжээ Хиймэл оюун ухаан, цахим шилжилтийн талаар хэлэлцлээ
Top