x

BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шууд дамжуулна

Flash, Мөнхийн реп, Noname, Татар, Дөрвөн зүг хамтлагууд ирэх долоо хоногийн баасан, бямба гаригт "Big show" тоглолтыг зохион байгуулахаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. 

Тоглолтын маркетингийн захирал Я.Учрал:

-"Есдүгээр сарын 20, 21-нд өвөрмөц хоёр шоу болох гэж байна. Таван хамтлагийн бүрэлдэхүүнтэй шоу нь энэ сарын 20-нд болно. Гэвч бүрэлдэхүүний хувьд өөрчлөлт орсон. 4zug хамтлагийн хувьд тайзан дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ концертын хэмжээнд гараагүй удсан. Энэ хамтлагийг хүлээж буй сонсогч нар нь байгаа байх. Мөн Татар хамтлаг манай шоуны бүрэлдэхүүнд нэмэгдсэн.

Бидний хийх тоглолт Outlaw хамтлагтай давхацсан, нэгнийгээ өдөөн хатгаж байна гэх зүйл олон нийтийн цахим сүлжээнд тархсан. Гэхдээ үгүй. Хамтлаг дуучид маань хоорондоо эвтэй байгаа. Жилийн өмнөөс тоглолтоо хийхээр товоо гаргаж, төлөвлөчихсөн зүйл гэдгийг хэлье. Тоглолтод зочин хамтлагууд ирнэ. Тасалбарыг shoppy.mn, ticket.mn дээр зарж байгаа.

Харин есдүгээр сарын 21-нд амьд хөгжмийн "Big show 2" тоглолт болно. Энэ тоглолтод A sound тэргүүтэй хамтлагууд оролцоно. Хоёр өдрийн шоу учраас тайз өөрчлөгдөнө. Цаашдаа "Big show" тоглолтыг жил бүр зохион байгуулахаар болсон. 

Хамтлагууд байгуулагдаад 20 гаруй жил болсон хэдий ч насны хувьд хөгшрөөгүй. Тиймээс шинэ уран бүтээлээ цацахаар бэлдэж байна. Тоглолтод ирэх боломжгүй, хөдөө орон нутаг, гадаадад буй хүмүүст зориулж шууд дамжуулалт хийнэ. Бидний тоглолт хийж буй зорилго бол дурсамж юм. Хайрладаг сонсогчдодоо зориулан энэхүү тоглолтыг хийж байна. Ямар нэгэн буруу санаа өвөртөлсөн зүйл байхгүй" гэв. 

Flash хамтлагийн ахлагч Э.Нандин-Эрдэнэ: 

-"Манай хамтлагийн зүгээс "Big show" тоглолтод оролцож, өөрсдийн хит дуугаар есдүгээр сарын 20-нд сонсогчидтойгоо уулзах гэж буйдаа баяртай байгаа.

Outlaw хамтлагийн тоглолтын тов гараагүй байсан. Гэтэл өнгөрсөн тоглолтын үеэр энэ сарын 20-нд тоглолтоо зохион байгуулна гэж шууд зарласан. Өөр компанитай гэрээ хийчихсэн учраас тоглолтод нь оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Манайх маргааш Солонгос улс руу Outlaw хамтлагтай явж, тоглолт зохион байгуулах гэж байна. Хамтлагууд өмнөх тоглолтоос маш их эрч хүч авсан учраас уран бүтээлээ хийж эхэлсэн" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 1 цаг 14 мин Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж байна 1 цаг 15 мин Ливанд пейжер дэлбэрсний улмаас есөн хүн амиа алджээ 1 цаг 16 мин Афганистаны иргэдийг Германаас албадан гаргана 1 цаг 17 мин Бэлтгэсэн хадлан өнгөрсөн оныхоос 11.7 мянган тонн буюу 10.8 хувиар буурчээ 1 цаг 19 мин Монгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд тавина 1 цаг 39 мин Нидерланд мэргэжилтнүүдийн зөвлөсөн байршилд лаг тунгаах хэсгийг туршилтаар байгуулна 1 цаг 48 мин Биокомбинат орчмын хөрсний бохирдлыг саармагжуулж эхэллээ 1 цаг 58 мин Дэлхийн ардчилал хумигдаж байгааг шинэ тайлан харуулжээ 2 цаг 14 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсжээ 2 цаг 22 мин Ц.Баатархүү: Шуудан хүргэлтэд дрон ашиглана 2 цаг 26 мин Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө 2 цаг 47 мин Канадын алдарт реппер К-Маро Монголд ирнэ 14 цаг 35 мин Дэлхийн зах зээлд ноолуураа нийлүүлэхийн тулд ямааны үүлдэр угсааг сайжруулах ёстой гэв 14 цаг 35 мин “Осака Экспо”-гийн үеэр Ангарагийн солирыг үзүүлнэ 14 цаг 36 мин Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ 14 цаг 36 мин Дэлхийн озоны давхарга нөхөгдөж байна 14 цаг 37 мин Д.Трампын амь насанд халдахыг завдсан этгээдийг галт зэвсгийн хуулиар буруутгажээ 20 цаг 14 мин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Египетийг зорино 20 цаг 16 мин Вьетнамд хар салхины улмаас 1.6 тэрбум ам.долларын хохирол учирчээ 20 цаг 16 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Ерөнхийлөгч улирах уу? Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил... Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Нар... Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ Хөгшрөлтийн эсрэг эмийг хулгана дээр амжилттай туршив BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шуу...
Top