x

Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан бодлого мөн

Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхий яллагч, прокурор Карим Хан BBC-д өгсөн ярилцлагадаа Улаанбаатарт хийсэн В.Путины айлчлалын талаар “Монгол Улс ОУЭШ-ийн тогтоолыг үл тоомсорлосон шалтгаанаа тайлбарлах ёстой” гэж мэдэгдээд “Хамтран ажиллахгүй байгаа тохиолдолд ОУЭШ-ийн шүүгчид саналаа гаргах ёстой. Тэгээд ч энэ асуудал ОУЭШ-ийн шүүгчид болон Монголын Засгийн газрын хооронд шийдэгдэх тул би юуг ч урьдчилан дүгнэж, хэлмээргүй байна” гэжээ.

Гэтэл Олон улсын эрүүгийн шүүхийн албан ёсны хэвлэлийн төлөөлөгч, доктор Фади Эль-Абдалла өнгөрсөн баасан гаригт “BBC”-д хэлэхдээ “Олон улсын Эрүүгийн шүүхийн гишүүн орнууд жишээлбэл Монгол Улс шүүхийг байгуулсан гэрээний дагуу "Ромын дүрмийн IX бүлгийн дагуу Олон улсын эрүүгийн шүүхтэй  хамтран ажиллах үүрэгтэй" гэжээ. Уг хэлэлцээрт “зарим тохиолдолд Олон улсын Эрүүгийн шүүхийн гишүүн орнууд  өөр улстай байгуулсан “гэрээний үүргээ зөрчих" эсвэл "гурав дахь этгээдийн дипломат халдашгүй дархан эрх ямба, эд хөрөнгийн дипломат халдашгүй дархан  эрхийг зөрчих" тохиолдолд улс орнууд баривчлах үүргээс чөлөөлөгдөж болно гэжээ". Мөн "Хамтран ажиллахгүй бол ОУЭШ-ын шүүгчид энэ талаар дүгнэлт гаргаж, оролцогч улс орнуудын  Ассамблейд мэдээлж болно. Дараа нь Ассамблей зохих арга хэмжээг авах ёстой" гэж доктор Эль-Абдалла хэлэв.
Товчхондоо “хоорондоо энхийн гэрээтэй бол хамтран ажиллахаас чөлөөлөгдөнө”, “дипломат эрх ямбанд нь халдахаар бол хамтран ажиллахаас чөлөөлөгдөнө”. Дашрамд дурдахад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан мэдээллүүдээс харахад олон улсын эрх зүйн хэм хэмжээнд заагаагүй үгсийг хэрэглээд байгааг залруулж олон нийтэд хүргэх нь зүйтэй байх. Үүнд, Олон улсын эрх зүйн хэм хэмжээнд энэ асуудлыг хуулийн хэлээрээ “Хамтран ажиллах үүрэгтэй” гэж заасан болохоос “баривчлах тухай” үг байхгүй. Тэгвэл бид хоорондоо ямар энхийн гэрээтэй вэ? Энэ нь Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг хэлээд байгаа юм. Уг гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулж, тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.
Үүнд “Талууд бие биеэ найрсаг, эрх тэгш, тусгаар тогтносон улс хэмээн үзэх бөгөөд өөр хоорондоо харилцан итгэлцэл, түүхийн хувьд тогтсон уламжлалт сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл болон бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллана. Талууд нь бүрэн эрхт харилцан адил байх, хүч үл хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэхгүй байх, улсын дотоод болон гадаад хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх, олон улсын эрх зүйн дагуу хүлээсэн үүргээ ëcoop нь биелүүлэх бөгөөд олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг удирдлага болгоно” гэж заажээ.
Харин В.Путиныг урьсан урилгын цаг хугацааны хувьд Халх голын ялалтын 85 жилийн ой буюу хоёр орны түүхтэй шууд холбогдох асуудал бөгөөд ОХУ, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойгоор 2021 онд урьсан. Урьсны дараа 2022 онд дайн эхэлсэн. Тэгэхээр дайн эхэлсний дараа урьсан өмнөх жилд нь өгсөн урилгаа цуцлах үйл явц ялангуяа мөнхийн хөрш орны хувьд байх нь зохимжгүй. Үүнийг Монголын төрийн урилгыг хүлээн авсан бүх улс орон ажиглаж байгаа нь ойлгомжтой.
Айлчлалын өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкенийг ирэхэд “ОХУ бол манай мөнхийн хөрш. Путинг айлчилж ирвэл бид хүлээж авна гэдгээ хэлчихсэн. Дараа нь В.Путиныг ирсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монголчууд бие даасан гадаад бодлоготой. Бид дайн, эмх замбараагүй байдлыг энхийн замаар, олон улсын байгууллагуудын дүрэм журмын дагуу шийдвэрлэхийг эрхэмлэдэг. Манай мөнхийн хөрш ОХУ дэлхийн энхтайван хүн төрөлхтний сайн сайхан, дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа, улс орнуудын харилцан итгэлцэл, хүндлэлийг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулнагэдэгт итгэж байна” гээд хэлчихсэн. Хэдийгээр дайн зогсоохыг Путин биш Америк зэр зэвсгээр Украиныг дэмжихээ больж байж шийднэ гэдгийг мэдсээр байж ингэж хэлсэн. Олон жил Орос орныг удирдсан, Монголд элэгтэй тулдаа л урьж авчирч урдаа суулгаад “зэмлээд” байгааг нь хүлээж авахаас өөр арга байгаагүй байх. Үүнийг яагаад барууны хэвлэлүүд мэдээлэхгүй байна вэ? Энэ бол мэдээлэл тэгш бус байдлаар хүрдэгийн жишээ.
“Олон улсын эрүүгийн шүүхийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаараа
Монгол Улс тус байгууллагатай хамтран ажиллахаас татгалзаж байна” гэдэг зориуд гуйвуулсан мэдээллийг ч дэлхийн бүх улс орон бус Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн бус орон АНУ-ын гар хөл болсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд л тарааж байна. Улс орнуудын тухайд ч мөн адил Европын холбоо, Герман,Польш, Украин зэрэг хэдхэн орон ийм байр суурь илэрхийлсэн.
Тиймээс ч В.Путин “Би хэвлэл мэдээллийн дайнд хэзээ ч ялахгүй. Учир нь асар их хэмжээний хөрөнгөөр тархи угаалт явуулж байна. Тэр ч байтугай Оросын хэвлэл мэдээллийн сувгуудыг хааж байгаад Оросын эсрэг суртал ухуулга явуулж байна гэсэн байдаг. Бодит байдал дээр жишээ нь “Монгол Улс ОУЭШ-ийн дүрмийг дагалгүй, харин ч улаан хивсэн дээр угтан авлаа” гэсэн гарчигтай нийтлэлийн дор л гэхэд “Нэтаньяхуг яагаад баривчлахгүй байгаа юм бэ”, Дэлхийн энхтайвныг цогцлоож байсан улс одоо ч энхтайвныг цогцлоож байна”, “BBC хэт нэг талыг барьж мэдээлэхээ боль”, “ОУЭШ шүдгүй арслан болсон. Үүнийг монголчууд ил болголоо” гэсэн сэтгэгдэл түгээмэл байв. Үнэхээр ч В.Путины өөрийнх нь хэлсэнчлэн ОУЭШ-ээс Нэтаньяхуг баривчлах тухай яриад эхэлмэгц АНУ түүнийг баривчилбал ОУЭШ-ийн эсрэг хатуу арга хэмжээ авна” хэмээн сүрдүүлж эхэлсэн.
АНУ өөрөө ОУЭШ-ийн гишүүн орон биш. Гишүүн байх моралийн боломж байхгүй. Дандаа олон улсын гэрээ, конвенцийг зөрчиж аллага хийдэг. Олон улсын байгууллагаас бус Хятадын талаас 2022 онд, Украины дайн эхэлснээс хойш АНУ дахь “Хүний эрхийн нөхцөл” гэх тайланг гаргасан байдаг. Энэ тайланд түүхэнд анх удаа дэлхий дахины мэддэг байсан аймшигт аллагуудын баримт нотолгоог нарийвчилсан зураглалтайгаар дэлгэсэн байв. АНУ дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш өдөөн хатгалга хийж, дайн өдөөсөн, НҮБ-ын мандатгүйгээр зэвсэгт мөргөлдөөн хийсэн тоо нь 60 хэдийнэ давсан баримт энд дэлгэгдэж АНУ бол бусад улс орныг Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг дагаж мөрдсөнгүй гээд шахалт үзүүлээд байхаар хэмжээний ёс суртахуунтай, хүний эрхийг хамгаалдаг жишиг улс орон биш шүү гэдгийг баримтаар харуулсан байдаг. В.Путиныг урьснаараа, урьж авчраад баривчлаагүйгээрээМонгол Улс тэгтлээ гунигтай, муухай болчихсон юм уу гэвэл өрөөсгөл.
В.Путиныг урьж ирүүснээрээ бид нэг өдөр хагасын турш дэлхий дахины “овоо хараа”-нд байж чадлаа. “Анхаарлын төвд” гээгүй “овоо хараанд” гэсний учир нь цөөнгүй орны дургүйцэл төрөн ажиглаж байсан гэсэн үг. Нөгөөтээгүүр, Монголыг “ардчиллын баянбүрд”, гэж “хошгируулдаг” мөртлөө шинэ Швейцарь шиг болохыг зөвшөөрдөггүй. Бид ч тэдний хүссэнээр “бүжиглээгүй”, бүжгийн хөдөлгөөнөө өөрсдөдөө зохицуулж өөрчилж бүжиглээд байгаа нь таалагдахгүй байгаа. Үүнийхээ ч хүчинд улс орныхоо язгуур эрх ашгийг хадгалангаа хөгжиж буй билээ.
Тийм ч учраас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкений нүд рүү харж байгаад “Путинг айлчилж ирвэл бид хүлээж авна” гэдгээ хэлэхтэйгээ, В.Путинд “Энхтайванч байна гэдэгт итгэж байгаа” гэдгээ илэрхийлэхтэйгээ байж чадаж байна. Үүний хаана нь Монгол Улс “дайныг дэмжчихээд” байгаа юм бэ?
Монгол Улс “дэлгэсэн тэрлэг” шиг газар нутгаа үүрээд Доминиканд нүүж очоод амьдрах, эсвэл АНУ-ын хамгаалалтад орчихож чадахгүй. Барууныхан бидний зовлонг ойлгохгүй, ямар үнээр тусгаар тогтнолоо олж авсныг ч мэдэхгүйгээр өөрсдийн бодлогыг тулгах нь манай ард иргэдэд аюултай. Бид хөрш орнууд дундаа тогтвортой байдлаа хангахгүйгээр харгис нийгэмд, арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг, хүний эрхийг ноцтой зөрчдөг, үй олноор хөнөөдөг гүрнүүдийн “жатганд” орж амьдрах тун боломжгүй юм.

Эцэст нь хэлэхэд Монгол Улс зөвхөн Путиныг баривчлаагүйгээрээ “эвэртэй туулай” болчихоод байгаа юм биш. “Бүжгийн хөдөлгөөнөө дураараа өөрчлөөд бүжиглэдэг болчихсон” нь зарим томчуудад огт таалагдахгүй болчихоод зохион байгуулалттайгаар хэл, үг гаргаж байгаа юм. Тэр ч байтугай урих тухай хэзээ ч яриа хөөрөө үүсгээгүй, зөвлөлдөж байгаагүй улс орнуудыг нэрлээд “Путиныг урьснаас болж айлчлах байснаа цуцаллаа” гэхчлэн барин тавин гүжирдэж буй нь хуулийн ноцтой зөрчил мөн. Дараа дараагийн удаад ч ийм асуудал үүсэхэд Олон улсын эрүүгийн шүүх гэгчийг дандаа өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн ашигладаг фактуудыг санаж байх хэрэгтэй. Тэд “онгоцноос буунгуут бариад өгчих “гэдэг. Энэ нь их муухай, манай язгуур эрх ашгийн эсрэг үйлдэл. Олон тулгуурт, бие даасан бодлоготой Монгол Улс ингэж хөдөлбөл дэлхийн улс орнууд ямар уур амьсгалтайгаар Монголтой харилцах вэ гэдэг л хамгийн чухал гэдгийг санаж явах учиртай.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    Маш зөв шүү. Эрүүл ухаанаар нөхцөл байдлаа зөв дүгнэсэн байна. Бусад хүмүүс яаж хүлээж авах миний хувьд хамаагүй, миний хувьд маш зөв л гэж бодож байна
    2024 оны 09 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 12 цаг 5 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 13 цаг 54 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 14 цаг 6 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 14 цаг 11 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 15 цаг 28 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 15 цаг 36 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 15 цаг 57 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 16 цаг 48 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 16 цаг 52 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 17 цаг 2 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 17 цаг 11 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 17 цаг 25 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 17 цаг 33 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top