Дараах дөрвөн замыг өнөөдөр буюу13-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цаг хүртэл хааж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
- Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэл;
- Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэл;
- Зурагтын эцсээс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хүртэл;
- "Шангри-Ла" төвийн уулзвараас Парисын гудамж хүртэлх авто замыг тус тус шинэчлэх юм.
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс