x

Ерөнхийлөгч улирах уу?

Ардчилсан хувьсгалаасаа хойш гучаад жилийн дараа Монгол Улс хөгжлийн гацаанд (түгжрэл, утаа, ядуурал, дүрвэлт, нийгмийн тэгш бус байдал, авилга, төгрөгийн уналт) орчихсоны гол шалтгаан бол төрийн эрх мэдлийн хуваарилалт гажсантай холбоотой гэж дүгнэж болно. Ардчилсан төр, зах зээлийн эдийн засагтай улс оронд төрийн эрх мэдэл нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван хэсгээс бүрдэн, хоорондоо харилцан тэнцвэртэй, харилцан хяналттай байвал нийгэм, эдийн засгийн хөгжил ирдэг. Гэтэл бид хагас парламентын, хагас ерөнхийлөгчийн засагтай, ерөнхийлөгч нь шүүхээ атгачихсан, гүйцэтгэх засаг нь ярихаас хэтэрч чадахгүй болжээ. 

Шүүхийн үйлдэл, шийдэл ойлгомжгүй болж, Монгол Улс шударга ёсны хомсдолд оржээ. Зарим шүүх хурлууд хаалттай болж, хэнийг яагаад барьж хорьж, эсвэл шүүх хурлыг нь олон жилээр хойшлуулж, эсвэл буруугүйд тооцоод байгаа нь маш нууц, таамаг болсоор байна. Авилга авсан, нийтийн өмч, хөрөнгө завшсан этгээдүүд ямар ч шийтгэлгүй, хууль ял завшин, юу ч болоогүй, ялсан баатар мэт аашлах нь энгийн үзэгдэл болов. Шүүх нь таван “ш” гэх сүржин ажиллагааг таван “чиш” болгож зогсоов. ЖДҮ-н зээл, Хөгжлийн банкны луйвар, нүүрсний хулгай, боловсролын зээлийн гэх мэт гэмт хэргүүд бүгд замхрав.

Эдийн засагт эргээд төрийн өмчиийн алдагдалтай компаниуд зонхилж, томорсон олигархиуд жижиг бизнэсийг сорж байна. Газар, барилга, тусгай зөвшөөрлийн наймаа цэцэглэж, орон сууцны үнэ тэнгэрт хадлаа. Хүнд суртлаар цус шимигчид цүдийж, ихэнхи иргэд гудайж байна. Чөлөөт өрсөлдөөн үндсэндээ алга болж, хөдөлмөрийн бүтээмж эрс буурав. Банкны зээлийн жилийн хүү хорийг, ломбардынхүү жарыг давж, хувийн бизнес агшиж байна. Арилжааны банкууд болон эздийх нь бизнес л ашиг хийж, бусад бизнес дампуурч байна. Татвар эрс нэмэгдэж, цалин хөлсийг өсгөх боломж буурав. Иргэд төр засагтаа итгэхээ больж, гадагшаа явахыг илүүд үзэж байна.

Эдгээр асуудлыг шийдэж иргэдийн эрхийг хамгаалах, хувийн бизнесийн орчныг дэмжих, эдийн засгаа солонгоруулах зэрэг арга хэмжээг яаралтай авахын оронд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэх, хугацааг сунгах талаар цуврал ажиллагаа өрнөж байна. Нийт олны амьдралын нөхцлийг сайжруулах биш, нэг хүний эрх мэдлийг нэмэх нь яагаад гэнэт ийм чухал болчихов оо? Саяхан бид Үндсэн хуулиндаа Ерөнхийлөгчөө зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох өөрчлөлт оруулсан биз дээ. Энэ заалтыг өөрчлөх, эсвэл хүчингүйд тооцохыг хэсэг бүлэг этгээд санаархаж байна. Энэ заалтыг УИХ-ын “өөрчлөх” эсвэл Үндсэн Хуулийн Цэцийн“хүчингүй болгох” эрх мэдлийг ашиглахаар гэтэж байна. 

Нэг хүнд төрийн эрх мэдэл хэт төвлөрөх нь нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх, ялгаатай үзэл бодлыг нухчин дарах, дарангуйлал тогтох замыг нээдэг дэлхийн түүх, ойрын жишээг үл тоох нь хэнд ашигтай вэ?. Улс орныг ганц хүн захирах нь төрийн эрх мэдэл дотоодын бүлэглэл, гадаадын хүчинд шилжих, зөрчил самуун үүсч улмаар улс орон тусгаар тогтнолоо алдахад хүргэдэг. 

Монгол Улсын цаашдын хөгжил цэцэглэлт, тусгаар тогтнолын баталгаа бол эцсийн шийдвэрийг нэг хүний дур зоргоор биш, нийтээр хэлэлцэн гаргадаг парламентын засаг. Энэ баталгаагаа бэхжүүлэхийн оронд, сулруулах хэрэг үү? Ерөнхийлөгчөө Герман шиг парламентаасаа сонгож болно шүү дээ.

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Фүүк (127.0.0.1)
    Ерөнхийлөгч зайлна
    2024 оны 09 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 11 цаг 47 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 13 цаг 37 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 13 цаг 49 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 13 цаг 54 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 15 цаг 11 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 15 цаг 19 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 15 цаг 40 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 16 цаг 31 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 16 цаг 35 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 16 цаг 45 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 16 цаг 54 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 17 цаг 8 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 17 цаг 16 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top