x

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Египетийг зорино

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ойрх Дорнод дахь бүс нутгийн гол түншүүдтэй хийж буй хамтын ажиллагааны хүрээнд Газын зурваст гал зогсоох тухай шинэчилсэн саналыг танилцуулахаар мягмар гарагт Египет улсыг зорино гэж Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Мэтью Миллер мэдээлжээ. 

Тэрбээр даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, "Бид энэ саналын агуулгын талаар бүс нутгийн түншүүдтэй, ялангуяа Египет, Катар улсуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд эл санал нь талуудыг эцсийн тохиролцоонд хүргэж чадна гэдгийг баталгаажуулахыг зорьж байна гэжээ.

Шинэчилсэн саналыг яг хэдийд танилцуулах талаар АНУ хараахан мэдээлээгүй байгаа боловч албаны эх сурвалжийн мэдээлснээр ойрын үед танилцуулах аж. Энэхүү санал нь АНУ, Катар, Египет улсуудын зуучилж буй яриа хэлэлцээг хэдэн сарын туршид мухардалд оруулаад байгаа гол асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгджээ. Түүнчлэн Израил, ХАМАС-ын дайны галыг зогсоох, 2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл Израил руу гэнэтийн дайралт хийх үеэрээ барьцаалсан хүмүүсийг суллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Э.Блинкен Каирт Америк-Египетийн стратегийн яриа хэлэлцээний хуралдааныг Египетийн Гадаад хэргийн сайд Бадр Абделаттитай хамтран даргална. Тэрбээр мөн Египетийн удирдлагатай уулзаж, Газын зурваст гал зогсоох, барьцаалагдсан бүх хүний суллах, Палестины ард түмний зовлон шаналлыг арилгах, бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тавьж буй хүчин чармайлтын талаар хэлэлцэнэ гэж М.Миллер мэдээлжээ.

Дайн эхэлснээс хойш Э.Блинкен Ойрх Дорнодыг 10 дахь удаагаа зорьж байгаа бөгөөд тэрбээр энэ удаад Израилын удирдлагатай яриа хэлэлцээ хийхээр тус улсад саатахгүй байна.

Э.Блинкен Израилын сөрөг хүчний тэргүүн, Ерөнхий сайд асан Яир Лапидтай даваа гарагт Вашингтонд уулзжээ. Төрийн департаментэд болсон уулзалтын дараа Я.Лапид сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, Израил улс барьцаалагдсан хүмүүсийг суллахын тулд тохиролцоонд хүрч, Газын зурваст дайныг зогсоох хэрэгтэй гэж хэлээд, улс төрийн ямар ч үйл явц, үймээн самуун энэ хэлэлцээрт нөлөөлөх ёсгүй гэж цохон тэмдэглэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна 2 цаг 49 мин Авто замын түгжрэлийг багасгахад Google компанитай хамтран ажиллана 2 цаг 50 мин Б.Нарантуяа Дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв 2 цаг 54 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д 14 жүдоч оролцоно 2 цаг 55 мин Эрэгтэйчүүд хожиж, эмэгтэйчүүд тэнцлээ 2 цаг 55 мин Орон даяар камерын нэгдсэн системтэй болох ажлыг эхлүүлжээ 20 цаг 10 мин П.Наранбаяр: ₮3.8 саяын цалинтай мянга гаруй багш байна. Багш нарын цалин 1,000 ам.долларт аль хэдийн хүрчихсэн 20 цаг 11 мин Шөнөдөө хасах хэм хүртэл хүйтэрч, нойтон цас орно 20 цаг 12 мин Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа 20 цаг 18 мин Европын Холбоо, АНУ, Японы автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш буурч байна 20 цаг 19 мин Төрийн албаны шалгалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ 20 цаг 21 мин Жеймс Кэмерон “Хирошимагийн сүнснүүд” киног найруулна 20 цаг 21 мин Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж амиа хорлохгүй 23 цаг 31 мин Өнөөдөр: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр 10 цаг 25 мин Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр 10 цаг 24 мин Ливанд пейжер дэлбэрсний улмаас есөн хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 22 мин Афганистаны иргэдийг Германаас албадан гаргана Өчигдөр 10 цаг 22 мин Бэлтгэсэн хадлан өнгөрсөн оныхоос 11.7 мянган тонн буюу 10.8 хувиар буурчээ Өчигдөр 10 цаг 20 мин Монгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд тавина Өчигдөр 10 цаг 00 мин Нидерланд мэргэжилтнүүдийн зөвлөсөн байршилд лаг тунгаах хэсгийг туршилтаар байгуулна Өчигдөр 09 цаг 51 мин
iИх уншсан
Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж ... Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил... Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Нар... BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шуу... БНСУ-ын тусламжаар суурилуулсан газрын гэрлэн дохио -40 град... Доод Цагааннуурын хог хаягдлыг цэвэрлэлээ Ван И Гашуунсухайт-Ганцмодын холболтыг Эрдэнэбүрэнгийн УЦС-т... Трампын амь насанд халдахаар оролдсоныг Холбооны Мөрдөх Товч... 32-ын тойргоос Баянбүрдийн тойрог хүртэлх замын бордюрыг шин...
Top