x

З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө идэж болохгүй

Олны нэрлэдгээр "22-ын товчоо" буюу Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд төв зам дагуу тавьсан боржин чулуун бордюр хагарсан, эмтэрсэн байгаа бичлэгийг иргэд өчигдөр нийгмийн сүлжээнд оруулсан.

Харин хотын дарга Х.Нямбаатар энэ тухай "Зандаахүүгийн Энхболд үүр шөнийн заагаар чулуун бродюрыг цохиж хагалаад зураг авчихаад явсан гэдэг мэдээллийг авсан" хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл УИХ-ын дарга асан З.Энхболд өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан хотын даргын уг мэдэгдэлд хариу няцаалт өгсөн байна.

З.Энхболд:

-"Урд шөнө Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар гэдэг нөхөр намайг гүтгэжээ. Би Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд мод тарьж долоо хоног болоод Нарийнтээл, Уянга сумаар ороод харих гэж байна. Уянга сумын "Эрх чөлөөний хөшөөн"-ний хажууд байна.

Өвөрхангайд долоо хонож байгаа хүн яаж алх бариад Улаанбаатарын бордюрыг хагалах вэ дээ. Тийм тэнэг мангар бодол Нямбаатарын толгойд л орохоос өөр хүний толгойд орохгүй. 23 мянган төгрөгийн бордюрыг 132 мянгаар авсан асуудалд хариулахын оронд алх бариад хагалсан тухай ярьж буй нь ойлгомжгүй.

УИХ-ын гишүүн байсан, Хотын дарга хүн ингэж доошоо орж, гүтгэлэг хийхээ боль, залруулга гарга. Өвөрхангайд мод тарьж яваа надад Улаанбаатарын сонгууль ямар хамаа байна. Харин ч бордюрын учрыг олъё гэж бодлоо. Чулуу юм бол яагаад алхаар цохихоор хагарчихдаг юм. Чулуу хагардаггүй. Хотын дарга замаа засахын оронд яагаад бордюр солиод байгаа юм. Одоо тэгээд "Энхболд бордюр хагалсан учраас замын ажлыг зогсооё" гэх үү? 

Улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатарыг тохижуулж болно. Гэхдээ бордюраар мөнгө идэж болохгүй. Ийм овилгогүй даргыг ч урьд өмнө үзээгүй. Улаанбаатарчууд дүнг нь тавьчих байлгүй дээ. Нямбаатар аа, надаас уучлал гуйгаарай. Үгүй бол гүтгэсэн хэргээр цагдаад өгнө шүү" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (127.0.0.1)
    гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж энхболд ажилаа хийж аа хүнд битгий саад бол зүгээр л мөрөөрөө яв
    2024 оны 09 сарын 11 | Хариулах
    • Зочин
      7777777...
      2024 оны 09 сарын 11
  • Иргэн (127.0.0.1)
    Хиймэл шахмал чулуун бордюр л бна лээ байгалийн цэвэр чулуу биш яахаараа 126 мянган төгрөг байдаг юм?!
    2024 оны 09 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Канадын алдарт реппер К-Маро Монголд ирнэ 3 цаг 14 мин Дэлхийн зах зээлд ноолуураа нийлүүлэхийн тулд ямааны үүлдэр угсааг сайжруулах ёстой гэв 3 цаг 15 мин “Осака Экспо”-гийн үеэр Ангарагийн солирыг үзүүлнэ 3 цаг 16 мин Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ 3 цаг 16 мин Дэлхийн озоны давхарга нөхөгдөж байна 3 цаг 17 мин Д.Трампын амь насанд халдахыг завдсан этгээдийг галт зэвсгийн хуулиар буруутгажээ 8 цаг 53 мин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Египетийг зорино 8 цаг 55 мин Вьетнамд хар салхины улмаас 1.6 тэрбум ам.долларын хохирол учирчээ 8 цаг 56 мин Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг 10 цаг 56 мин Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд байна 11 цаг 25 мин Ван И Гашуунсухайт-Ганцмодын холболтыг Эрдэнэбүрэнгийн УЦС-тай хамт “тамгалчихлаа” 13 цаг 17 мин УИХ-ын гишүүний зөвлөх, туслахууд, бүлгүүдийн ажлын албаныханд зориулсан сургалт хийв 13 цаг 24 мин Монголын анхны хиймэл эрхтний протезын лабораторийг нээлээ 13 цаг 30 мин Шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна 13 цаг 38 мин Хүүхдийн паркийн уулзвараас Цирк хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ 13 цаг 47 мин Эмэгтэй шатарчид Гүржид, эрчүүд Болгарт хожигдлоо 13 цаг 50 мин АНУ-д сонгуулийн өрсөлдөөн хурцдаж байна 14 цаг 9 мин Европын орнуудад "Борис" шуурганы улмаас 6 хүн энджээ 14 цаг 11 мин Англи бүсгүй нэг хүүхдээ хоёр дахин төрүүлэв 14 цаг 15 мин Трампын эсрэг сонгогчид Харрист 35 сая долларын хандив цуглуулав 14 цаг 17 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Ерөнхийлөгч улирах уу? О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил... Хөгшрөлтийн эсрэг эмийг хулгана дээр амжилттай туршив
Top