x

Ливанд пейжер дэлбэрсний улмаас есөн хүн амиа алджээ

“Хезболлах” бүлэглэлийн гишүүдийн ашиглаж байсан пейжерүүд мягмар гарагт дэлбэрсний улмаас есөн хүн амиа алдаж, 2800 гаруй хүн шархадсан гэж Ливаны Эрүүл мэндийн сайд Фирас Абиад мэдээлжээ.

Түргэн тусламжийн машинууд гудамжуудаар яаравчлан давхиж байсан бөгөөд Ливаны Улаан загалмайн нийгэмлэгийн зүгээс эмнэлэгт ирэхийг эмч сувилагчдад, цусаа хандивлахыг энгийн иргэдэд хандан уриалсан байна. Ливаны албаны хүмүүс хэлэхдээ, пейжерүүд дэлбэрсний улмаас хүмүүс амиа алдаж, олон тооны хүн бэртэж гэмтсэн тул өөрсдийн эзэмшдэг пейжерийг ашиглахгүй байхыг олон нийтэд уриалжээ.

Ираны төрийн мэдлийн хэвлэлд мэдээлснээр, пейжер дэлбэрсний улмаас шархадсан хүмүүсийн дунд тус улсаас Ливанд суугаа Элчин сайд Можтаба Амани байсан байна.

Ливаны “Хезболлах” бүлэглэл мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ Израилын талыг уг дэлбэрэлтэд буруутгасан бол тус улс албан ёсоор тайлбар мэдэгдэл хийгээгүй байна.

“Хезболлах”-ын хоёр гишүүн амиа алдсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. Ливаны Эрүүл мэндийн сайд Ф.Абиадын мэдээлснээр, амиа алдагсдын дунд нэгэн охин байжээ.

Израилын шинжээчдийн үзэж байгаагаар, Израил-ХАМАС-ын дайн эхэлснээс хойших нэг жил орчмын хугацаанд “Хезболлах”-ын амссан аюулгүй байдлын хамгийн том хохирол энэ болсон бөгөөд “Хезболлах”-ын эсрэг Израилын тагнуулын чадавхыг харуулсан байна.

Ливаны хэвлэлд мэдээлснээр, пейжерүүд харьцангуй шинэ байсан бөгөөд сүүлийн хэдэн сард “Хезболлах” бүлэглэлийн гишүүдэд тарааж өгсөн байжээ. Израилын тал гар утсыг хянаж тагнаж чаддаг тул тэд өөр хоорондоо харилцахдаа пейжер ашигладаг байсан гэнэ.

Израилын тал хийсэн гэгдэж буй энэ халдлага Израил, Ливаны хооронд үүссэн хурцадмал байдлыг улам даамжруулж байна. “Хезболлах” хариу арга хэмжээ авч болзошгүй тул хоргодох байранд ойр байхыг Израилын хилийн ойролцоох бүсийн холбогдох албаныхан оршин суугчдад уриалжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна 7 цаг 19 мин Авто замын түгжрэлийг багасгахад Google компанитай хамтран ажиллана 7 цаг 21 мин Б.Нарантуяа Дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв 7 цаг 24 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д 14 жүдоч оролцоно 7 цаг 25 мин Эрэгтэйчүүд хожиж, эмэгтэйчүүд тэнцлээ 7 цаг 26 мин Орон даяар камерын нэгдсэн системтэй болох ажлыг эхлүүлжээ Өчигдөр 17 цаг 00 мин П.Наранбаяр: ₮3.8 саяын цалинтай мянга гаруй багш байна. Багш нарын цалин 1,000 ам.долларт аль хэдийн хүрчихсэн Өчигдөр 16 цаг 59 мин Шөнөдөө хасах хэм хүртэл хүйтэрч, нойтон цас орно Өчигдөр 16 цаг 58 мин Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа Өчигдөр 16 цаг 52 мин Европын Холбоо, АНУ, Японы автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш буурч байна Өчигдөр 16 цаг 51 мин Төрийн албаны шалгалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ Өчигдөр 16 цаг 49 мин Жеймс Кэмерон “Хирошимагийн сүнснүүд” киног найруулна Өчигдөр 16 цаг 49 мин Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж амиа хорлохгүй Өчигдөр 13 цаг 40 мин Өнөөдөр: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр 10 цаг 25 мин Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр 10 цаг 24 мин Ливанд пейжер дэлбэрсний улмаас есөн хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 22 мин Афганистаны иргэдийг Германаас албадан гаргана Өчигдөр 10 цаг 22 мин Бэлтгэсэн хадлан өнгөрсөн оныхоос 11.7 мянган тонн буюу 10.8 хувиар буурчээ Өчигдөр 10 цаг 20 мин Монгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд тавина Өчигдөр 10 цаг 00 мин Нидерланд мэргэжилтнүүдийн зөвлөсөн байршилд лаг тунгаах хэсгийг туршилтаар байгуулна Өчигдөр 09 цаг 51 мин
iИх уншсан
Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж ... Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил... Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Нар... BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шуу... БНСУ-ын тусламжаар суурилуулсан газрын гэрлэн дохио -40 град... Доод Цагааннуурын хог хаягдлыг цэвэрлэлээ Ван И Гашуунсухайт-Ганцмодын холболтыг Эрдэнэбүрэнгийн УЦС-т... Трампын амь насанд халдахаар оролдсоныг Холбооны Мөрдөх Товч... 32-ын тойргоос Баянбүрдийн тойрог хүртэлх замын бордюрыг шин... Трамп & Харрис
Top