x

Дэлхийн ардчилал хумигдаж байгааг шинэ тайлан харуулжээ

Дэлхий даяар сонгогчдын ирц буурч, сонгуулийн дүн улам бүр маргаантай болж байгаа нь ардчилалд итгэх итгэлд эрсдэл учруулж байна гэж өнөөдөр танилцуулсан шинэ тайланд дурджээ.

Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгээс /IDEA/ гаргасан уг тайланд дурдсанаар, 2008-2023 онд дэлхийн сонгогчдын ирц 10 хувиар буюу 65.2-оос 55.5 болж буурсан байна.

1975 оноос хойш жил бүр гаргадаг уг тайланд дэлхийн улс орнуудын ардчиллын үзүүлэлтүүдийг хэмждэг. Энэ удаагийн тайлан сүүлийн таван жилийн хугацаанд 158 орны 47 хувьд нь амин чухал үзүүлэлтүүд буурч, дэлхийн ардчилал найм дахь жилдээ дараалан хумигдсаныг харуулсан байна. 

Мөн 2020 оны дунд үеэс 2024 оны дунд үе хүртэлх хугацаанд таван сонгууль тутмын нэг нь хуулийн маргаан дагуулсныг олон улсын ажиглалтын байгууллагын мэргэжилтнүүд тогтоосон байна. Түүнчлэн санал хураалт, саналын хуудасны тооллого мөн хугацаанд сонгуулийн үйл явц дахь хамгийн их маргаантай асуудал байсныг дурджээ.

IDEA нь дэлхийн ардчиллын төлөв байдлын индексүүдийг гаргахдаа төлөөлөл, эрх, хууль дээдлэх ёс, оролцоо гэсэн дөрвөн үндсэн ангиллаар шалгуур үзүүлэлтүүдийг ангилдаг. Тэгвэл төлөөлөл ангилалд багтах чөлөөт, шударга сонгууль, парламентын хяналтад хамаарах үзүүлэлт нь 2023 онд хамгийн доогуур үзүүлэлтэд хүрсэн гэж судалгааны төв мэдээлжээ.

Д.Трампын амь насанд халдах оролдлого аюул заналхийлсээр байгааг харуулж байна

Энэ онд ерөнхийлөгчийн сонгууль болох АНУ-д ардчиллын үзүүлэлтүүд сүүлийн хоёр жилд тодорхой түвшинд сэргэсэн гэж IDEA мэдэгджээ. Гэсэн хэдий ч энэ оны долоодугаар сард Ерөнхийлөгч асан Дональд Трампын амь насанд халдахыг завдсан явдал нь аюул эрсдэл байсаар байгааг харуулсан гэдгийг мөн дурдсан байна.

Тайланд бичсэнээр, АНУ-д итгэл хүлээсэн сонгууль, иргэний эрх чөлөө, улс төрийн тэгш байдал зэрэг үзүүлэлтүүд 2015 оноос хойш буурсан байна. “2020 оны сонгууль “чөлөөтэй, шударга” болсон, мөн улс орон нь гүн гүнзгий туйлширсан хэвээр байна гэж америкчуудын талаас бага хувь нь /47 хувь/ үзэж байгааг” тайланд дурджээ.

Сонгууль бол “тулгын чулуу” хэвээр байна

Дэлхийн олон улс оронд сонгуульд олон янзын аюул учирч, холбогдох үзүүлэлтүүд унаж байгаа хэдий ч сонгууль нь шийдвэр гаргагчид болон шийдвэр гаргах үйл явцад ард түмний хяналтыг баталгаажуулах механизм болох үүргээ хадгалсаар байгааг IDEA онцолжээ. Мөн одоо тулгарч буй сорилтуудыг үл харгалзан сонгууль нь ардчиллын тулгын чулуу хэвээр байгааг цохон тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн жилээс хойш олны анхаарлыг татсан олон сонгуульд засгийн эрх барьж буй намууд ерөнхийлөгчийн сонгууль болон парламентын сонгуульд олонхын суудлаа алдаж ялагдсан гэж тайланд дурджээ. “Саяхан Гватемал, Энэтхэг, Польш, Сенегал болон бусад олон оронд болсон сонгууль сонгогчдод дуу хоолойгоо хүчтэй өргөх боломжийг олгосон” гэдгийг судлаачид тэмдэглэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна 7 цаг 22 мин Авто замын түгжрэлийг багасгахад Google компанитай хамтран ажиллана 7 цаг 24 мин Б.Нарантуяа Дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв 7 цаг 27 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д 14 жүдоч оролцоно 7 цаг 28 мин Эрэгтэйчүүд хожиж, эмэгтэйчүүд тэнцлээ 7 цаг 29 мин Орон даяар камерын нэгдсэн системтэй болох ажлыг эхлүүлжээ Өчигдөр 17 цаг 00 мин П.Наранбаяр: ₮3.8 саяын цалинтай мянга гаруй багш байна. Багш нарын цалин 1,000 ам.долларт аль хэдийн хүрчихсэн Өчигдөр 16 цаг 59 мин Шөнөдөө хасах хэм хүртэл хүйтэрч, нойтон цас орно Өчигдөр 16 цаг 58 мин Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа Өчигдөр 16 цаг 52 мин Европын Холбоо, АНУ, Японы автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш буурч байна Өчигдөр 16 цаг 51 мин Төрийн албаны шалгалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ Өчигдөр 16 цаг 49 мин Жеймс Кэмерон “Хирошимагийн сүнснүүд” киног найруулна Өчигдөр 16 цаг 49 мин Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж амиа хорлохгүй Өчигдөр 13 цаг 40 мин Өнөөдөр: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр 10 цаг 25 мин Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр 10 цаг 24 мин Ливанд пейжер дэлбэрсний улмаас есөн хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 22 мин Афганистаны иргэдийг Германаас албадан гаргана Өчигдөр 10 цаг 22 мин Бэлтгэсэн хадлан өнгөрсөн оныхоос 11.7 мянган тонн буюу 10.8 хувиар буурчээ Өчигдөр 10 цаг 20 мин Монгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд тавина Өчигдөр 10 цаг 00 мин Нидерланд мэргэжилтнүүдийн зөвлөсөн байршилд лаг тунгаах хэсгийг туршилтаар байгуулна Өчигдөр 09 цаг 51 мин
iИх уншсан
Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж ... Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил... Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Нар... BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шуу... БНСУ-ын тусламжаар суурилуулсан газрын гэрлэн дохио -40 град... Доод Цагааннуурын хог хаягдлыг цэвэрлэлээ Ван И Гашуунсухайт-Ганцмодын холболтыг Эрдэнэбүрэнгийн УЦС-т... Трампын амь насанд халдахаар оролдсоныг Холбооны Мөрдөх Товч... 32-ын тойргоос Баянбүрдийн тойрог хүртэлх замын бордюрыг шин... Трамп & Харрис
Top