x

Дэлхийн озоны давхарга нөхөгдөж байна

Номхон далайн өмнөд хэсэгт галт уул дэлбэрсэн хэдий ч Дэлхийн озоны давхарга урт хугацаанд нөхөгдөх төлөвтэй хэвээр байна гэж Дэлхийн цаг уурын байгууллага мэдэгджээ.

Одоогийн хурдаар тооцоолон үзвэл, озоны давхарга 2066 он гэхэд Антарктидын дээгүүр, 2045 он гэхэд Хойд туйлын дээгүүр, 2040 он гэхэд дэлхийн бусад хэсгийн дээгүүр 1980 оны түвшинд хүрч нөхөгдөх төлөвтэй байна гэж тус байгууллага мэдээлсэн байна.

2022 оны эхээр Тонгад усан доорх галт уул дэлбэрсний улмаас өнгөрсөн онд агаар мандлын усны уурын агууламж ихэссэнээр Антарктидын дээгүүрх озоны давхарга богино хугацаанд хурдацтай цоорсон хэдий ч цоорхойн хэмжээ харьцангуй бага байсан гэж озоны давхаргын талаарх жил тутмын тайлан мэдээнд дурджээ.

Озоны давхарга нь арьсны хорт хавдар болон эрүүл мэндийн бусад эрсдэл үүсэх шалтгаан болдог Нарны хэт ягаан туяанаас Дэлхийг хамгаалдаг.

1989 онд хүчин төгөлдөр болсон Монреалийн протоколын дагуу хлорфторт нүүрстөрөгч болон озоны давхаргыг задалдаг бусад бодисын хэрэглээг үе шаттайгаар зогсоохоор тохиролцсон бөгөөд олон талт хамтын ажиллагаанд саад бэрхшээл тулгараад буй үед дээрх амжилт нь “итгэл найдварын хүчирхэг бэлгэ тэмдэг” болж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгджээ.

Хлорфторт нүүрстөрөгчийг ихэнх тохиолдолд гидрофторт нүүрстөрөгчөөр сольсон бөгөөд энэ нь озоны цоорхой үүсгэдэггүй боловч дэлхийн дулааралд голлон нөлөөлж буй хүлэмжийн хийнүүдийн нэг юм.

Өдгөө дэлхийн улс орнууд 2016 онд Монреалийн протоколд оруулсан Кигалийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд үүний хүрээнд гидрофторт нүүрстөрөгчийн үйлдвэрлэлийг бууруулж, 2100 он гэхэд Цельсийн 0.5 хэмээр дулаарахаас сэргийлэхийг зорьж байна.

Дэлхийн гидрофторт нүүрстөрөгчийн хамгийн том үйлдвэрлэгч нь Хятад улс хэвээр байна. Даваа гарагт Хятадын Байгаль орчны яам ийм нүүрстөрөгчийн үйлдвэрлэлд илүү сайн хяналт тавих төлөвлөгөөг удахгүй танилцуулна гэдгээ мэдэгджээ. Хөгжиж буй орны хувьд тус улс нь 2013-2045 оны хооронд гидрофторт нүүрстөрөгчийн хэрэглээгээ 85 хувиар бууруулах үүрэг хүлээсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 6 цаг 59 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 7 цаг 0 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 7 цаг 4 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 7 цаг 7 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 7 цаг 9 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 7 цаг 12 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 7 цаг 15 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 7 цаг 18 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 10 цаг 10 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 10 цаг 37 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 10 цаг 41 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 10 цаг 44 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 10 цаг 47 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 10 цаг 48 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 10 цаг 49 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 10 цаг 50 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 10 цаг 52 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 10 цаг 53 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 10 цаг 54 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 10 цаг 55 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top