x

Вьетнамд хар салхины улмаас 1.6 тэрбум ам.долларын хохирол учирчээ

“Яги” хар салхи Вьетнамд 1.6 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учруулсан гэж тус улсын хэвлэлүүд даваа гарагт мэдээлжээ.

Уг хар салхины нөлөөгөөр Мьянмар, Вьетнам, Лаос, Тайландад хүчтэй салхилж, их хэмжээний бороо орсны улмаас үерийн гамшиг нүүрлэж, хөрс нурснаар 400 гаруй хүн амиа алдсаныг албан ёсны тоо баримт харуулж байна.

Вьетнамын хүн ам шигүү суурьшсан Улаан мөрний бэлчирийг дайран өнгөрсөн хар салхи үйлдвэрлэлийн томоохон төвүүд байрладаг хөдөө аж ахуйн чухал ач холбогдолтой тус бүс нутагт үйлдвэрүүд, дэд бүтцийг сүйтгэж, тариалангийн талбайг усанд автуулжээ.

Хар салхи Вьетнамд 1.6 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учруулсан гэж төрийн мэдлийн хэвлэл засгийн газрын эхний үнэлгээг эш татан мэдээлжээ. Тодруулбал, байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо 292 болж, 38 хүн сураггүй болсон ба 230 мянга гаруй байшин барилга, 280 мянган га тариалангийн талбай сүйдсэн гэж эрх баригчид мэдээлсэн байна.

Харин Мьянмарт 113 хүн амиа алдсан гэж эрх баригч цэргийн хунт мэдээлсэн юм. Мөн 320 мянга гаруй хүнийг түр хоргодох байр руу нүүлгэн шилжүүлжээ. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Мьянмар дахь төлөөлөгч Шила Мэттьюгийн мэдээлснээр, “Яги” хар салхины улмаас тус улсын орчин үеийн түүхэн дэх хамгийн уршигт үерийн гамшиг нүүрлэсэн байна. Хөдөө аж ахуйд учирсан хохирлын талаарх нарийн дэлгэрэнгүй мэдээлэл хараахан тодорхойгүй байна гэж тэрбээр нэмж хэлжээ.

Мьянмарт 2011, 2015 онуудад болсон үерийн улмаас 100 гаруй хүн амиа алдаж байсан бол 2008 онд “Наргис” хар салхины улмаас 138 мянга гаруй хүн амиа алдсан юм уу сураггүй болжээ. Харин “Яги” хар салхи нь цэргийн хунтыг гадаадын тусламж хүссэн ховор уриалгыг гаргахад хүргэсэн бөгөөд хөрш Энэтхэг улсаас хуурай хоол хүнс, хувцас, эм зэрэг 10 тонн тусламжийг үзүүлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна 2 цаг 52 мин Авто замын түгжрэлийг багасгахад Google компанитай хамтран ажиллана 2 цаг 54 мин Б.Нарантуяа Дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв 2 цаг 57 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д 14 жүдоч оролцоно 2 цаг 58 мин Эрэгтэйчүүд хожиж, эмэгтэйчүүд тэнцлээ 2 цаг 59 мин Орон даяар камерын нэгдсэн системтэй болох ажлыг эхлүүлжээ 20 цаг 14 мин П.Наранбаяр: ₮3.8 саяын цалинтай мянга гаруй багш байна. Багш нарын цалин 1,000 ам.долларт аль хэдийн хүрчихсэн 20 цаг 15 мин Шөнөдөө хасах хэм хүртэл хүйтэрч, нойтон цас орно 20 цаг 16 мин Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа 20 цаг 22 мин Европын Холбоо, АНУ, Японы автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш буурч байна 20 цаг 23 мин Төрийн албаны шалгалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ 20 цаг 24 мин Жеймс Кэмерон “Хирошимагийн сүнснүүд” киног найруулна 20 цаг 25 мин Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж амиа хорлохгүй 23 цаг 34 мин Өнөөдөр: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр 10 цаг 25 мин Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр 10 цаг 24 мин Ливанд пейжер дэлбэрсний улмаас есөн хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 22 мин Афганистаны иргэдийг Германаас албадан гаргана Өчигдөр 10 цаг 22 мин Бэлтгэсэн хадлан өнгөрсөн оныхоос 11.7 мянган тонн буюу 10.8 хувиар буурчээ Өчигдөр 10 цаг 20 мин Монгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд тавина Өчигдөр 10 цаг 00 мин Нидерланд мэргэжилтнүүдийн зөвлөсөн байршилд лаг тунгаах хэсгийг туршилтаар байгуулна Өчигдөр 09 цаг 51 мин
iИх уншсан
Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж ... Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил... Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Нар... BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шуу... БНСУ-ын тусламжаар суурилуулсан газрын гэрлэн дохио -40 град... Доод Цагааннуурын хог хаягдлыг цэвэрлэлээ Ван И Гашуунсухайт-Ганцмодын холболтыг Эрдэнэбүрэнгийн УЦС-т... Трампын амь насанд халдахаар оролдсоныг Холбооны Мөрдөх Товч... 32-ын тойргоос Баянбүрдийн тойрог хүртэлх замын бордюрыг шин...
Top