Ийм хууль гаргах нь аль эрт хоёрдугаар сард тодорхой болсон юм. Хуулийг “утсаа таслах эрх” хэмээн нэрлэж байна. Шинэ хууль нь ажилтнуудад ажил, амьдралаа тэнцүүлэх боломжийг өгөх юм.
Австралийн ерөнхий сайд Энтони Албанезе хуульд тайлбар хийхдээ "Хоногт 24 цагийн ажилд нь хөлс өгдөггүй" гэжээ. Түүний нэмж хэлснээр, сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал энд хөндөгдөж байгаа. Амралтын цагаа гэр бүл, амьдралдаа зориулах боломж хүмүүст үлдэж байгаа гэнэ.
Сонирхолтой нь дарга нарт утасдах эрхийг нь хасаагүй ба хүмүүс тэдэнд хариулахгүй байх эрхийг хуулчилсан юм байна. Гэхдээ холбогдохоос татгалзах нь “үндэслэлгүй” байж болохгүй гэнэ. Энэ хэсгийг яг тодорхойлж өгөөгүй нь компаниуд ба үйлдвэрүүдийн зүгээс дүргүйцэл гаргаж байгаа. Харин тус орны Үйлдвэрчний эвлэл хуулийг "хөдөлмөрчин олны хувьд түүхэн үйл явдал" гэж нэрлэжээ.
Одоогоор шинэ хуулийг 15-аас доошгүй бүрэлдэхүүнтэй компани, үйлдвэрт хэрэгжүүлж байна. Харин жилийн дараа энэ хууль жижиг албан газруудад үйлчлэх юм. Хуулийг зөрчсөн ажил олгогчыг $63 мянган доллараар торгоно.