Есдүгээр сарын 18-ны өдөр болох үйл явдлын тойм:
-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно
9:00 цагт: "Нэг бүс нэг зам" Хамтын хөгжил судалгааны төв, Монгол Хятадын найрамдлын нэгдэл, CGTN хамтран зохион байгуулж буй "Хятад Улсын ногоон хөгжлийн ололт, Монгол Улсын боломж" эрдэм шинжилгээний хурал болно.
9:00-12:00 цагт: Сэтгүүлчид Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцана.
11:30 цагт: Кино урлаг дэмжих сангийн II-р ээлжийн сонгон шалгаруулалтаар дэмжигдсэн мэргэжлийн сургалт зохион байгуулах “Кино зураглаач, гэрэлтүүлгийн сургалт 2024” төслийн үр дүнг дүгнэн, Зайсангийн Прайм синеплекс театрт батламж гардуулна. Утас: 90118182
14:00: цагт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран "Mining Week x MinePro 2024" олон улсын уул уурхайн чуулга, экспоны талаар мэдээлэл хийнэ.
-НЗДТГ, БОУӨЯ хамтран "Ногоон технологи-2024" өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль, тогтоомжийн онцлох зохицуулалт, сурталчилгаа болон 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар сэтгүүлчдэд зориулсан сургалт СЕХ-ны байранд болно.
-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.
-"Увдист өргөө" үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд энэ сарын 24 хүртэл үргэлжилнэ.
"Цайны их зам" үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.