Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний найман сарын үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн хорооноос танилцуулав.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.5 хувь, өмнөх сараас 0.8 хувиар өссөн байна.
Үнийн өсөлтөд хүнсний бараа, ундаа ус 7.3 хувь, хувцас, бөс бараа гутал 7.2 хувь, гэр ахуйн тавилга, бараа 6.9 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 7.4 хувь, боловсролын үйлчилгээ 18.6 хувь өссөн нь тус тус голлон нөлөөлжээ.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны наймдугаар сард 10 хувь байсан бол энэ оны наймдугаар сард 6.5 хувь болж өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.5 нэгж хувиар буурсан байна. Инфляцад импортын барааны үнэ 32.3 хувиар нөлөөлсөн байна.