x

Д.Трампын амь насанд халдахыг завдсан этгээдийг галт зэвсгийн хуулиар буруутгажээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын амь насанд халдахыг завдсан хэрэгт сэжиглэгдэж буй этгээдэд холбогдох эхний шүүх хурал даваа гарагт болж, түүнийг холбооны галт зэвсгийн тухай хуулийн зүйл ангиар буруутгажээ.

Райан Р гэх уг этгээдийг ял шийтгэл эдэлж байсан хэдий ч галт зэвсэг эзэмшсэн, серийн дугаарыг нь “балласан” галт зэвсэг эзэмшсэн хэргээр буруутгасан байна. 

Орон нутгийн цагаар өнгөрсөн ням гаргийн 13:30 цагийн орчимд АНУ-ын Нууц албаны ажилтан Флорида муж улсын Уэст-Палм-Бич хот дахь “Trump International” гольфын талбайн бутнаас бууны ам цухуйж байгааг анзаарчээ. Нууц албаны ажилтныг гал нээсний дараа сэжигтэн буугаа хаяж, машиндаа суугаад зугтсан бөгөөд түүний байрлаж байсан газраас галт зэвсэг, үүргэвч, дуран, GoPro камер олджээ. Хууль сахиулагчид түүнийг Палм-Бич хотын зэргэлдээх зам дээр саатуулсан байна.

Цагдаа нар сэжигтэн этгээдийг Райан Р гэдэг эрэгтэй болохыг тогтоожээ. Тэрбээр Хавайд амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд боломжийн үнэтэй орон сууц барьдаг гэж хэвлэлүүдэд бичсэн байна. Сэжигтэн Украиныг тууштай дэмжигч байсан бөгөөд олон нийтийн сүлжээнд улс төр, цаг үеийн үйл явдлын талаар байнга бичвэр нийтэлдэг, тэр дундаа Д.Трампыг шүүмжилдэг байсан гэдгийг хэвлэлүүдэд онцолжээ.

АНУ-ын Нууц албанд илүү олон бие бүрэлдэхүүн хэрэгтэй байна гэж Ерөнхийлөгч Жо Байден Д.Трампын амийг хөнөөх оролдлогын дараа мэдэгджээ. “Нууц албанд илүү их тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа бөгөөд Конгресс тэдний хэрэгцээ шаардлагыг хангахын тулд холбогдох шийдвэрийг гаргах ёстой гэж би бодож байна” гэж Ж.Байден Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэлсэн байна.

Хоёр сарын өмнө Д.Трампын амь насанд халдахыг завдсан хэрэг гарч, улмаар Нууц албаны дарга Кимберли Читлийг огцруулахад хүргэсний дараа тус албыг шалгаж эхэлжээ. Тус алба долоодугаар сарын 13-нд болсон халдлагын дараа Д.Трампын аюулгүй байдлыг хангах хамгаалалтыг чангатгасан байна. Уг халдлагын үеэр зэвсэгт этгээдийг Нууц албаны ажилтнууд буудан хөнөөсөн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна 2 цаг 48 мин Авто замын түгжрэлийг багасгахад Google компанитай хамтран ажиллана 2 цаг 50 мин Б.Нарантуяа Дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв 2 цаг 53 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д 14 жүдоч оролцоно 2 цаг 54 мин Эрэгтэйчүүд хожиж, эмэгтэйчүүд тэнцлээ 2 цаг 55 мин Орон даяар камерын нэгдсэн системтэй болох ажлыг эхлүүлжээ 20 цаг 9 мин П.Наранбаяр: ₮3.8 саяын цалинтай мянга гаруй багш байна. Багш нарын цалин 1,000 ам.долларт аль хэдийн хүрчихсэн 20 цаг 10 мин Шөнөдөө хасах хэм хүртэл хүйтэрч, нойтон цас орно 20 цаг 11 мин Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа 20 цаг 18 мин Европын Холбоо, АНУ, Японы автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш буурч байна 20 цаг 18 мин Төрийн албаны шалгалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ 20 цаг 20 мин Жеймс Кэмерон “Хирошимагийн сүнснүүд” киног найруулна 20 цаг 21 мин Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж амиа хорлохгүй 23 цаг 30 мин Өнөөдөр: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр 10 цаг 25 мин Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр 10 цаг 24 мин Ливанд пейжер дэлбэрсний улмаас есөн хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 22 мин Афганистаны иргэдийг Германаас албадан гаргана Өчигдөр 10 цаг 22 мин Бэлтгэсэн хадлан өнгөрсөн оныхоос 11.7 мянган тонн буюу 10.8 хувиар буурчээ Өчигдөр 10 цаг 20 мин Монгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд тавина Өчигдөр 10 цаг 00 мин Нидерланд мэргэжилтнүүдийн зөвлөсөн байршилд лаг тунгаах хэсгийг туршилтаар байгуулна Өчигдөр 09 цаг 51 мин
iИх уншсан
Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж ... Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил... Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Нар... BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шуу... БНСУ-ын тусламжаар суурилуулсан газрын гэрлэн дохио -40 град... Доод Цагааннуурын хог хаягдлыг цэвэрлэлээ Ван И Гашуунсухайт-Ганцмодын холболтыг Эрдэнэбүрэнгийн УЦС-т... Трампын амь насанд халдахаар оролдсоныг Холбооны Мөрдөх Товч... 32-ын тойргоос Баянбүрдийн тойрог хүртэлх замын бордюрыг шин...
Top