Нийслэлийн хэмжээнд хөрсний бохирдол үүссэн 15 га талбайн бохирдлыг бууруулах, саармагжуулах ажил Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Биокомбинат орчмын хөрсний бохирдол үүссэн 7 га талбайгаас эхэллээ.
Тус байршил нь барилгын хог хаягдал /цемент, арматурын төмөр/ болон нянгийн бохирдолтой /тогтоол ус үүсч, үнэр орсон/ байсан нь тухайн хорооны иргэдийн зорчих орц гарцыг хааж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулахаас гадна хуримтлагдсан хог хаягдлаас үүдэлтэй хөрсний бохирдол, газрын элэгдэл доройтол, эвдрэл үүссэн байна.
Хөрсний бохирдол, доройтлыг саармагжуулан нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсний дараа тухайн газарт ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байгуулах гэнэ.
Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны Газар