x

Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг

Улс төрийн намуудын нийгэм дэх үүрэг, оролцоо, зорилго нь маш тодорхой байдаг. Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн хэсэг хүмүүсийг улс төрийн нам гэж нэрлэдгийг бид мэднэ. Нэг ёсондоо сонгуульд оролцох хүсэлтэй хэсэг хүн улс төрийн нам гэдэг малгай дор бөөгнөрөхийг нам гэж хэлээд байгаа хэрэг л дээ. Тэдний сонгуульд оролцох шалтгаан болоод эцсийн зорилго нь ганцхан зүйл дээр фокуслагддаг. Тэр нь нь эрх мэдэлд хүрэх. Хамгийн энгийн хар бор үгээр илэрхийлбэл, улс төрийн намууд зөвхөн дарга болох гэж сонгуульд идэвхтэй оролцдог. Хэрэв сонгуулийн үр дүнгээр ялалт байгуулбал мэдээж дээшээ албан тушаалд очино. Тэгээд дороос намынхаа бусад улсуудыг татаж ажилд авдаг. Хамаг чимэг гоёог нь тайлаад нүцгэн үнэнээр нь харвал ардчилсан сонгууль гэдэг яг л ийм юм. Энэ нь ганцхан манай улсад ч биш, дэлхийн улс орнуудад байдаг л үзэгдэл. Тэртээх дайны үед ч байсан. Жишээлбэл, Английн түүхэнд гурван удаа улиран сонгогдож, 60 жил төр барьсан Ерөнхий сайд У.Черчиллийн тухай өгүүлэх кинонд энэ тухай маш тодорхой харуулдаг. Тэрбээр “Дайны цаг бишсэн бол мөн ч сайхан эрх ямба байх байлаа. Гэтэл энэ дайны цөвүүн цагт улс орноо сөхрүүлж, ялагдуулчихгүйхэн шиг бүрэн бүтэн авч гарах талаар л толгой гашилгаж сууна даа” гэсэн агуулгатай зүйлийг гэр бүлийнхэнтэйгээ барьсан зоогийн ширээний ард хэлдэг хэсэг гардаг даа. Үнэхээр улс төрийн тоглоомын дүрэм хатуу. Нэг хазгай гишгэж, бодлогогүй алхам хийвэл дахиж хөл тавих эрхгүй тийм л талбар.

Наад захын жишээ гэвэл дарга болсныхоо дараа намынхаа бусад гишүүдийг ажилд авахгүй байвал тэр хүн улс төрөөс арчигдана. Түүний карьер дуусч, улс төрийн хувьд үхдэл болдог. Энэ бол улс төрийн амьдралд байдаг гашуун үнэн. Бодит кэйсүүд ч өчнөөн бий. Ардчиллын 34 жилийн хугацаанд явагдсан сонгууль болгоны дараа бишгүй л харцгаалаа. Урьд нь энэ тухай бид хэлж л байсан.

Өнөөдрийн өндөр албан тушаалд очихдоо тулж түшсэн журмын нөхдөө бодохгүй бол түүнд маргаашийн сонгууль гэж байхгүй. Яагаад гэвэл дараагийн сонгуульд түүний төлөө зүтгэх хүн яасан ч олдохгүй. Албан тушаал, алт эрдэнэс амлалаа ч итгэхгүй. Ганцхан түүнийг л дарга болгох гэж бид үйлээ үзсэн юм уу гэж хэлнэ. Ер нь сонгуульд ялалт байгуулна гэдэг чинь багийн хүч байдаг биз дээ. Өөрийнхөө мундаг сайндаа ч гараад ирдэг юм биш. Сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулах нь нүсэр ажил. Мөрийн хөтөлбөр боловсруулна, штаб байгуулна, санхүүжилт босгоно, ухуулагч хөлсөлнө, иргэдийг цуглуулж уулзалт хийнэ.

Хамгийн чухал нь улс төрийн зөв тактик амжилтын хөтөч болдог. Энэ бүх ажлыг ганцхан хүн яагаад ч барахгүй.

Тэгэхээр тэр нөхрийг сонгуульд ялуулж, эрх мэдэлд хүргэхийн төлөө олон хүн цаг нартай уралдан хүч хөдөлмөрөө шавхаж байдаг. Харин эрх мэдэлд хүрснийхээ дараа намын нөхдөө дарга болгох нь ардчилсан сонгуулийн нэг хэлбэр. Магадгүй намынхаа гишүүдийг дарга болгохгүй, шийдвэр гаргаж чадахгүй шийрэгнээд зөөлөн суудалдаа шигдээд байвал сүйрдэг. Тэр хүн хэзээ ч дээшилж, дэвшиж, хөгжиж чаддаггүй. Мөлийж байгаад л дуусдаг.

Монгол Улс ардчиллын замыг сонгож орсноос хойших ихэнх сонгуульд коммунист угшилтай Ардын нам төрийн эрх барилаа. Тэгвэл ардчилсан нийгэмд хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг барууны үзэлтэй улс төрийн хүчин яагаад өдий хүртэл хүчээ авдаггүй юм бэ гэж ард түмэн гайхдаг. Түүхэндээ АН парламентад хоёрхон удаа олонхийн суудал авч засаглаж байв. Анх 1996 онд АН-ыг ялахад М.Энхсайхан Ерөнхий сайд болж байсан. Тэр үед мань эр Ардчилсан холбооныхныг ажилд тоож авдаггүй байсан гэдэг. Тэднийг ажилд орох гэлээ гэж шоолоод Ардын намынхнаас хүмүүс авдаг байсан тухай улс төрийн хүрээнийхэн одоо ч ярьцгаадаг. Тэрнээс хойш албан тушаалд очсон АН-ынхан бүгд “Ардчилсан холбооны тэнэгүүд ажилд орох гэлээ” гээд ад үздэг болсон.

Энэ байдал Хотын даргаас Засгийн газрын тэргүүн болсон Ж.Наранцацралтын үед ч ажиглагдаж байв. Сүүлд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Хүмүүс ажилд оруулаад өг гээд утасдаад суулгахгүй байна” гэж ярьсан нь илүүц санагдаж байлаа. Яг “Ардын намынхан халагдчих гээд байхад та нар болилдоо” гэж байгаа юм шиг тэр хуучин сэтгэлгээ үнэртэж байв. Ер нь зөвхөн түүнийг сайд болгох гэж АН зүтгээгүй байх. Бусад нь ч гэсэн хоолоо олж идэх ёстой биз дээ.

М.Энхсайханы эхлүүлсэн иймэрхүү хандлагаас болоод АН хүчээ авдаггүй юм уу. Улс төрийн хүчний хувьд мөхмөл. Ард түмэн тэдэнд саналаа өгч сонгуульд ялуулдаг. Гэвч нөгөөдүүл нь ялж гарч ирчихээд өөрийнхөө намынхныг ажилд авдаггүй муухай зантай. Ардын намын хуучин элитүүд болон тэдгээр дарга нарын хүүхдүүдийг л хамгийн түрүүнд ажилд авах гээд гүйлддэг. Нийслэлд АН ялж байсан Э.Бат-Үүлийн үед бас л ялгаагүй. Ардын намын адресстай нөхдүүд л нийслэлээр нэг гүйлдэж байв. Сүүлд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар хүртэл Засгийн газрыг тэргүүлж байхдаа яг адилхан. Өнөөх намынхаа улсуудыг ажилд авахаас төвөгшөөж, Ардын нам руу хэт налж байгаад ойчицгоосон.

Ер нь АН-ынхан бүгд л намынхаа хүмүүсийг ажилд авна гэхээр хөдөлдөггүй. Аль эсвэл өөрийнх нь суудлыг булаачихна гэж айдаг юм уу. Ерөөсөө нэгнийгээ дэмжиж, дээш нь татах дургүй улс юм. Тэгэхээр одоо энэ хачин хандлагаасаа салцгаавал яасан юм бэ, АН-ынхаан. Саяын сонгуулийн үр дүнгээр хамтарсан Засгийн газарт орсон та бүхэн л намдаа гэрэл оруулах ёстой. Ардчилсан намын найман сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллаж байгаа. Тэд ядаж л дэд сайдтай болох хэрэгтэй байна. Ингэж байж намынхаа энэ хэдэн ядарсан улсуудыг ажилтай болгоно шүү дээ. Та бүхнийг дарга болгохын төлөө тэд насаараа ардчиллын төлөө зүтгэсэн улс. АН-ын туган дор багтацгаасан л бол ингэж нэгдэж, нэг цул болж, бие биеэ дээш нь татаад улс төрийн намын сүр хүчийг үзүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дахиад сонгуульд ялах, эрх барих тухай бодоод ч хэрэггүй биз.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Эмч (127.0.0.1)
    Хэрэв сайн ажилтан байвал ямар ч сайд хөндөхгүй байхаа. Тэгэхээр ажил хийж буй хүн өөрөө сэтгэлээсээ хийх хэрэгтэй
    2024 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    би ч гэсэн тэгж боддог.одооны залуучууд албан тушаалд очиж өөртөө жаахан юм олж авья гэсэн хүмүүс л байдаг эх орон ард түмнийхээ төлөө ажиллая гэж боддог хүмүүс бараг л байхгүй гэж боддог шүү?
    2024 оны 09 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 11 цаг 54 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 13 цаг 43 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 13 цаг 55 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 14 цаг 0 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 15 цаг 17 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 15 цаг 25 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 15 цаг 46 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 16 цаг 37 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 16 цаг 41 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 16 цаг 51 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 17 цаг 0 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 17 цаг 14 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 17 цаг 22 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top