x

Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн ойн өдөр тохиож байна

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Анх удаа олон намын оролцоотойгоор 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ардын Их Хурлын  430 депутат, Улсын Бага Хурлын 53 гишүүнийг сонгох чөлөөт, ардчилсан сонгуулийг явуулжээ. Уг сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ардын Их Хурлаас “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталж, улмаар хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий, төрийн эрх барих байнгын дээд байгууллага буюу Улсын Бага Хурлыг байгуулсан. Ийнхүү 1990 оны 9 дүгээр сарын 13-нд Улсын Бага Хурлын анхдугаар чуулган үйл ажиллагаагаа эхэлснээр манай улсад байнгын ажиллагаатай парламент бүрдэж, төрийн байгуулалтын шинэ тогтолцоо үүссэн түүхтэй.

Парламент нь иргэдийн эрх ашгаа даатгаж, сонгосон итгэмжит төлөөлөгчдийн байгууллага бөгөөд бүх нийтийн хяналтад байдаг төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага юм. Монголын парламент улс орны хөгжил, нийгмийн харилцааг төлөвшүүлэх эрх зүйн үндэс суурийг бүрдүүлж, хүмүүнлэг, ардчиллын зарчим, үнэт зүйлийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрээрээ олон улсад дээгүүрт үнэлэгддэг.

Монгол Улсын Үндсэн хуульд 2022 онд өөрчлөлт оруулж, “УИХ нь нэг танхимтай, 126 гишүүнтэй байна...” гэсний дагуу 2024 оны УИХ-ын сонгуулиар анхны 126 гишүүнтэй шинэ парламент байгуулагдаж, хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл баримтлалтай эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, хууль тогтоомжийг тодорхой, ойлгомжтой, хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох, эрх зүйн зохицуулалтыг нийгмийн хурдацтай хөгжилд нийцүүлэн цаг алдалгүй гаргахыг үндсэн чиглэлээ болгохоо илэрхийлээд байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 1 цаг 23 мин Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж байна 1 цаг 25 мин Ливанд пейжер дэлбэрсний улмаас есөн хүн амиа алджээ 1 цаг 26 мин Афганистаны иргэдийг Германаас албадан гаргана 1 цаг 27 мин Бэлтгэсэн хадлан өнгөрсөн оныхоос 11.7 мянган тонн буюу 10.8 хувиар буурчээ 1 цаг 29 мин Монгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд тавина 1 цаг 49 мин Нидерланд мэргэжилтнүүдийн зөвлөсөн байршилд лаг тунгаах хэсгийг туршилтаар байгуулна 1 цаг 58 мин Биокомбинат орчмын хөрсний бохирдлыг саармагжуулж эхэллээ 2 цаг 8 мин Дэлхийн ардчилал хумигдаж байгааг шинэ тайлан харуулжээ 2 цаг 24 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсжээ 2 цаг 32 мин Ц.Баатархүү: Шуудан хүргэлтэд дрон ашиглана 2 цаг 36 мин Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө 2 цаг 57 мин Канадын алдарт реппер К-Маро Монголд ирнэ 14 цаг 45 мин Дэлхийн зах зээлд ноолуураа нийлүүлэхийн тулд ямааны үүлдэр угсааг сайжруулах ёстой гэв 14 цаг 45 мин “Осака Экспо”-гийн үеэр Ангарагийн солирыг үзүүлнэ 14 цаг 46 мин Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ 14 цаг 46 мин Дэлхийн озоны давхарга нөхөгдөж байна 14 цаг 47 мин Д.Трампын амь насанд халдахыг завдсан этгээдийг галт зэвсгийн хуулиар буруутгажээ 20 цаг 24 мин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Египетийг зорино 20 цаг 26 мин Вьетнамд хар салхины улмаас 1.6 тэрбум ам.долларын хохирол учирчээ 20 цаг 26 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Ерөнхийлөгч улирах уу? Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил... Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Нар... Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ Хөгшрөлтийн эсрэг эмийг хулгана дээр амжилттай туршив BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шуу...
Top