x

Шуудангийн салбарын зах зээлийг тэлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

1921 онд Монгол Улсын шуудан бичиг, Цахилгаан мэдээний Ерөнхий хороог байгуулсан нь одоогийн Монгол шуудан ХК юм. 93 жилийн түүхтэй тус компани 2016 онд IPO хийж, 33 хувиа иргэд, хуулийн этгээдэд худалдсан. Гэвч тус компанийн статусыг эргэн харж, шийдэл гаргахгүй бол хувийн болон төрийн өмчийг дэмжих бодлогын дунд орхигдсон асуудал байгаа аж.

Зах зээлийн зохицуулалтад ч мөн асуудал бий. Жишээлбэл, Үүрэн холбооны салбар 1.2 их наяд төгрөгийн зах зээлтэй ч тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуйн нэгж бодлогоор хамгаалагдсан орчинд үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл шуудангийн салбар 40 тэрбум төгрөгийн зах зээлтэй ч тусгай зөвшөөрөлтэй 160 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс тус салбарыг тогтвортой хөгжүүлэх, алсыг харсан зохицуулалтын бодлогын орчин, компанийн статусыг тодорхой болгох төрийн хөрөнгө оруулалтын бодлого, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн оновчтой зохицуулалт, шуудангийн үндсэн сүлжээ, дэд бүтцийг сайжруулах, шуудангийн сүлжээгээр орж ирж буй мансууруулах бодисын урсгалыг таслан зогсоох зэрэг асуудлыг уулзалтын үеэр хөндлөө.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Шуудангийн салбарын 40 тэрбум төгрөгийн зах зээлийг тэлэх, Үүргийн сангийн оновчтой зохицуулалт хийх асуудал анхаарал татаж байна. Алслагдсан орон нутагт шуудангийн үйл ажиллагааг хүргэхэд Үүргийн сан чиглэгдэх учиртай. Цаашид төрийн өмчит компаниудын засаглалыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Намрын чуулганаар үүнтэй холбоотой хууль өргөн баригдана” хэмээн ярилаа.

Монгол Шуудан ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн “Төрийн өмчит компани IPO гаргасны дараа яах вэ гэдэг асуудал бий. 33 хувийн хувьцааг авсан 3384 хөрөнгө оруулагчдын оролцоо нь хангагдах нөхцөл бүрдээгүй. Мөн шуудангийн үйлчилгээний үнийг өөрсдөө тогтоох боломжгүй. Төрөөс үнийн хязгаар тогтоодог” хэмээн онцлов.

Мөн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Монгол маркийн музейд зочиллоо. Тус музейд Монгол Улсын 1924 онд гүйлгээнд гаргасан “Элдэв-Очир” хэмээх анхны маркаас эхлээд 1145 гаруй сэдвээр 4390 нэр төрлийн маркийг он цагийн дагуу ангилан байрлуулжээ. Мөн 100 гаруй анхны өдрийн дугтуй, 35 төрлийн хуучны дугтуй, 17 төрлийн анхны ил захидлууд, картмаксимум, хэд хэдэн ховор дугтуйнуудыг дэлгэн харуулсан. Монгол марк 1932 оноос тухайн үеийн нийгмийн олон амжилт, Ардын хувьсгал, 1960 оноос Олимп, сансар судлал хэмээх сэдвээр төрөлжсөн байна. Цаашлаад маркийн сэдвээр тухайн жилийн түүхт үйл явдлыг онцолдог байна.

Их Монгол Улсаас эхлэлтэй шууданчид 21 аймаг, 330 сум, 1200 баг, 201 орон түүний дотор буухиа шууданг 36 оронтой солилцох үйлчилгээ үзүүлж байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 1 цаг 14 мин Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж байна 1 цаг 15 мин Ливанд пейжер дэлбэрсний улмаас есөн хүн амиа алджээ 1 цаг 17 мин Афганистаны иргэдийг Германаас албадан гаргана 1 цаг 17 мин Бэлтгэсэн хадлан өнгөрсөн оныхоос 11.7 мянган тонн буюу 10.8 хувиар буурчээ 1 цаг 19 мин Монгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд тавина 1 цаг 39 мин Нидерланд мэргэжилтнүүдийн зөвлөсөн байршилд лаг тунгаах хэсгийг туршилтаар байгуулна 1 цаг 48 мин Биокомбинат орчмын хөрсний бохирдлыг саармагжуулж эхэллээ 1 цаг 58 мин Дэлхийн ардчилал хумигдаж байгааг шинэ тайлан харуулжээ 2 цаг 14 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсжээ 2 цаг 22 мин Ц.Баатархүү: Шуудан хүргэлтэд дрон ашиглана 2 цаг 26 мин Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө 2 цаг 47 мин Канадын алдарт реппер К-Маро Монголд ирнэ 14 цаг 36 мин Дэлхийн зах зээлд ноолуураа нийлүүлэхийн тулд ямааны үүлдэр угсааг сайжруулах ёстой гэв 14 цаг 36 мин “Осака Экспо”-гийн үеэр Ангарагийн солирыг үзүүлнэ 14 цаг 37 мин Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ 14 цаг 37 мин Дэлхийн озоны давхарга нөхөгдөж байна 14 цаг 38 мин Д.Трампын амь насанд халдахыг завдсан этгээдийг галт зэвсгийн хуулиар буруутгажээ 20 цаг 14 мин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Египетийг зорино 20 цаг 16 мин Вьетнамд хар салхины улмаас 1.6 тэрбум ам.долларын хохирол учирчээ 20 цаг 17 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Ерөнхийлөгч улирах уу? Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил... Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Нар... Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ Хөгшрөлтийн эсрэг эмийг хулгана дээр амжилттай туршив BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шуу...
Top