x

32-ын тойргоос Баянбүрдийн тойрог хүртэлх замын бордюрыг шинэ технологиор шинэчилж байна

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 32-ын тойргийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 1.6 км авто замыг шинэчлэхдээ бордюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор шинэчилж байна.

Тухайн байршилд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул, Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Хотын зүгээс ирэх жилээс авто замыг шинэчлэхдээ бордюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор шинэчилнэ гэсэн шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд миллинг гэж нэрлэдэг “Бобкат резакл” 2024 оны загварын шинэ технологиор цаашид бордюрыг дахин өндөрлөхгүйгээр авто зам засах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Цаашид хотын бүтээн байгуулалтын ажлуудад шинэ технологийг нэвтрүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүгийн боломжит хувилбаруудыг дэвшүүлэн, хамтран ажиллана. Мөн зам засварын явцад гардаг зардлуудыг ил тод болгоно” гэв.

Харин НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Өмнө нь авто зам шинэчлэхдээ 5-8 см асфальт бетоноор хучихын тулд бродюрыг өндөрлөх шаардлага үүсдэг байсан. Харин одоо өгөршиж, муудсан хэсгийн бродюрыг сорчилж солино. Уг технологиор зам засахдаа эхлээд ус цацаж, засах замаа доош нь 5 см зорон, буталж, араас нь шүүрдэн, цэвэрлэж тэгшилнэ. Эцэст нь асфальт бетоноор нь хучина. Өөрөөр хэлбэл хуучин асфальт бетон хучилтыг өндөрлөх болон нийтээр нь солихгүйгээр засвар шинэчлэлийг хийнэ. Энэ нь 1 метр 20 см-ын өргөнтэй учир зам засахдаа тухайн орчмын замыг бүхэлд нь хаалгүйгээр хэсэгчилж засах боломжтой. Мөн зам засварын ажлын үеэр явган зам сэргээх, бордюр болон худгийн таг өндөрлөх зэрэг ажилд хугацаа их алддаг байсан бол одоо цаг хугацаа, зардал хэмнэх боломж бүрдлээ” хэмээн хэлсэн юм.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 1 цаг 19 мин Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж байна 1 цаг 20 мин Ливанд пейжер дэлбэрсний улмаас есөн хүн амиа алджээ 1 цаг 21 мин Афганистаны иргэдийг Германаас албадан гаргана 1 цаг 22 мин Бэлтгэсэн хадлан өнгөрсөн оныхоос 11.7 мянган тонн буюу 10.8 хувиар буурчээ 1 цаг 24 мин Монгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд тавина 1 цаг 44 мин Нидерланд мэргэжилтнүүдийн зөвлөсөн байршилд лаг тунгаах хэсгийг туршилтаар байгуулна 1 цаг 53 мин Биокомбинат орчмын хөрсний бохирдлыг саармагжуулж эхэллээ 2 цаг 3 мин Дэлхийн ардчилал хумигдаж байгааг шинэ тайлан харуулжээ 2 цаг 19 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсжээ 2 цаг 27 мин Ц.Баатархүү: Шуудан хүргэлтэд дрон ашиглана 2 цаг 31 мин Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө 2 цаг 52 мин Канадын алдарт реппер К-Маро Монголд ирнэ 14 цаг 40 мин Дэлхийн зах зээлд ноолуураа нийлүүлэхийн тулд ямааны үүлдэр угсааг сайжруулах ёстой гэв 14 цаг 41 мин “Осака Экспо”-гийн үеэр Ангарагийн солирыг үзүүлнэ 14 цаг 41 мин Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ 14 цаг 42 мин Дэлхийн озоны давхарга нөхөгдөж байна 14 цаг 42 мин Д.Трампын амь насанд халдахыг завдсан этгээдийг галт зэвсгийн хуулиар буруутгажээ 20 цаг 19 мин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Египетийг зорино 20 цаг 21 мин Вьетнамд хар салхины улмаас 1.6 тэрбум ам.долларын хохирол учирчээ 20 цаг 22 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Ерөнхийлөгч улирах уу? Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил... Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Нар... Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ Хөгшрөлтийн эсрэг эмийг хулгана дээр амжилттай туршив BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шуу...
Top