x

Мансууруулах төрлийн 17 кг ургамал тээвэрлэж явсан этгээдүүдийг илрүүлжээ

Өчигдөр буюу энэ оны есдүгээр сарын 12-ны өдөр автомашиндаа мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсан иргэдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байгааг мэдээллээ. 

Тодруулбал, 32-33 насны З, Б нар өөрийн эзэмшлийн автомашиндаа сэтгэцэд нөлөөт мансууруулах төрлийн каннабис ургамал 17 кг-ыг тээвэрлэж явсныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг: 3.1.байнга тогтвортой; 3.2 улсын хилээр нэвтрүүлж; 3.3.улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

5.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж дөчин мянган нэгжээс хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 1 цаг 14 мин Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж байна 1 цаг 15 мин Ливанд пейжер дэлбэрсний улмаас есөн хүн амиа алджээ 1 цаг 17 мин Афганистаны иргэдийг Германаас албадан гаргана 1 цаг 17 мин Бэлтгэсэн хадлан өнгөрсөн оныхоос 11.7 мянган тонн буюу 10.8 хувиар буурчээ 1 цаг 20 мин Монгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд тавина 1 цаг 40 мин Нидерланд мэргэжилтнүүдийн зөвлөсөн байршилд лаг тунгаах хэсгийг туршилтаар байгуулна 1 цаг 49 мин Биокомбинат орчмын хөрсний бохирдлыг саармагжуулж эхэллээ 1 цаг 59 мин Дэлхийн ардчилал хумигдаж байгааг шинэ тайлан харуулжээ 2 цаг 15 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсжээ 2 цаг 23 мин Ц.Баатархүү: Шуудан хүргэлтэд дрон ашиглана 2 цаг 27 мин Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө 2 цаг 48 мин Канадын алдарт реппер К-Маро Монголд ирнэ 14 цаг 36 мин Дэлхийн зах зээлд ноолуураа нийлүүлэхийн тулд ямааны үүлдэр угсааг сайжруулах ёстой гэв 14 цаг 36 мин “Осака Экспо”-гийн үеэр Ангарагийн солирыг үзүүлнэ 14 цаг 37 мин Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ 14 цаг 37 мин Дэлхийн озоны давхарга нөхөгдөж байна 14 цаг 38 мин Д.Трампын амь насанд халдахыг завдсан этгээдийг галт зэвсгийн хуулиар буруутгажээ 20 цаг 14 мин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Египетийг зорино 20 цаг 17 мин Вьетнамд хар салхины улмаас 1.6 тэрбум ам.долларын хохирол учирчээ 20 цаг 17 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Ерөнхийлөгч улирах уу? Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил... Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Нар... Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ Хөгшрөлтийн эсрэг эмийг хулгана дээр амжилттай туршив BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шуу...
Top