Улс төр

Говь-Алтай аймгийн малчид тэрбум гаруй төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн өртэй
О.Амгаланбаатар: Малчид "Зээл авья, 50 сая төгрөг өг" гэдэггүй юмаа. Малын гаралтай түүхийн эдийн үнийг өсгөж өгөөч ээ л гэдэг шаадлага тавьж байгаа.
2024-08-23

Эрчим хүчний тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулна
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эх үүсвэрийн мега төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулан нээлттэй хувьцаат компани болгох чиглэлээр хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төсөл боловсруулахыг холбогдох сайд нарт даалгалаа.
2024-08-22

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмж, хүлэмжийн хийг багасгана
Төслийн хүрээнд энэ онд 70-100 өрхийг нарны эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэхээс гадна сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, ач холбогдлын талаарх иргэд олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Л.Хосбаяр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бүс нутаг хариуцсан суурин төлөөлөгч Лин Цаотай уулзаж, төслийн хэрэгжилт, цаашид хийх ажлын талаар санал солилцлоо.
2024-08-21

Б.Баярбаатар: Гишүүн М.Нарантуяагийн үйлдэл холбогдох хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн
Гишүүний бүрэн эрх гэдэг бол өөрийг нь хамгаалсан зүйл биш юм. Ард түмний санал, мандатыг хамгаалсан бүрэн эрх байдаг. Тийм болохоор гишүүд маань энэхүү халдашгүй бүрэн эрх гэдгээ зөв ойлгож явах ёстой.
2024-08-21

Ц.Жадамба Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад зөвлөнө
Ц.Жадамба нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргаар ажилласан. Энэ хугацаандаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гол пиар болсон "И Монгол" платформыг анхлан бий болгосон.
2024-08-21

Гишүүн М.Нарантуяад ёс зүйн хариуцлага тооцож, сануулах арга хэмжээ авлаа
М.Нарантуяа гаргасан гаргасан үйлдэлдээ уучлал гүйж, дахин давтахгүй гэсэн тул Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сануулах арга хэмжээ авсан байна.
2024-08-21

Засгийн газар эрчим хүчний шинэчлэлийн талаар хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хичээлийн шинэ жил, нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл, эрчим хүчний шинэчлэл, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэж байна.
Хамтарсан Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр гэрээнд тусгасан бөгөөд үүнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг урагшаа холбох, терминал барих, эрчим хүчний реформ хийхээр төлөвлөсөн.
2024-08-21

М.Нарантуяа: Өмсөж байгаа хувцсаа үзүүлээд, найздаа туслах гэсэн маань том алдаа болчихлоо
УИХ-ын гишүүн М.Нарантуяа “Би энэ Их Хурлын нэр хүндэд барцад дагуулсан гишүүн болж байх шиг байна. УИХ-ын чуулган 7-8 удаа хуралдсанаас би нэг удаа тасалсан. Үүндээ уучлал хүсэж байна. Нөгөө талаар хоцорсныг маань тасалсан гэж бүртгэх нь буруу юм л даа. Тухайн үед хоцорсон ч гэсэн дараа нь ирцээ бүртгүүлээд, санал хураалтад оролцсон.
2024-08-20

Словени улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг эхлүүлнэ
Талууд ойрын хугацаанд Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, хэрэгжүүлж эхлэхээр тохиролцлоо.
2024-08-20

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод, хэлэлцэх асуудлууд
Хууль зүйн байнгын хороо “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ.
2024-08-20

Ерөнхийлөгч Наташа Пирц Мусарыг нөхөр Др.Алеш Мусарын хамт угтаж авлаа
Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др.Алеш Мусар болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аленка Сухадольник нар угтаж авлаа.
2024-08-20

УИХ-ын гишүүн М.Нарантуяад ёс зүйн хариуцлага тооцуулахаар хүсэлт гаргав
М.Нарантуяа нь олон нийтийн сүлжээнд өөрийн цахим хуудсаар шууд дамжуулалт хийж бараа сурталчилсан. Энэ нь гишүүний үүрэгт ажилд хамаарахгүй ажил эрхэлж, ёс зүйн хэмжээг зөрчсөн үйлдэл хэмээн олон нийтийн зүгээс шүүмжилж байна.
2024-08-20

Айлчлалтай холбоотойгоор түр хугацаанд замын хөдөлгөөн хязгаарлана
Айлчлал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд айлчлалтай холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэж байгааг Тээврийн цагдаагийн газраас мэдээлжээ.
2024-08-20

Орон нутгийн сонгуулийн нэр дэвшүүлэлт энэ сарын 27-нд эхэлнэ
Нэр дэвшигчид баримт бичгээ есдүгээр сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.
2024-08-19

Шинээр томилогдсон сайд нар тангараг өргөн тамгаа хүлээж авлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ УИХ-аар батлуулж, шинээр сонгогдсон сайд нар тангараг өргөн тамгаа хүлээж авлаа.
2024-07-10

Шинээр бүрдэх Засгийн газрын гишүүд
Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд МАН Ерөнхий сайдаас гадна 12 сайд, Ардчилсан Нам 8, ХҮН нам 2 сайдын суудал авчээ.
2024-07-10

МАН даргын албин, АН-ын золбин хоёроос ард түмэн хамгаалалтгүй үлдэв
Өчигдөр хэлсэн үгээ өнөөдөр үгүйсгэнэ, өнөөдөр хэлснээ маргааш мартана. Ардын намын даргын энэ албин, Ардчилсан намын золбин байдал ард түмнийг гишгэх газаргүй болгож байна. Өнөөдөр энд, маргааш тэнд, нөгөөдөр хаана вэ?
2024-07-09

Л.Оюун-Эрдэнэ: Дэд сайдын орон тоог олон нийтийн санал асуулгаар шийднэ
Сонгодог парламентын нийтлэг жишигт дэд сайд гэдэг албан тушаалаас илүү парламентын гишүүн, төрийн нарийн бичгийн дарга гэж байдаг. Захиран зарцуулах төсөвгүй, гэхдээ тухайн салбарыг төлөөлж парламентын мэтгэлцээнд ордог. Энэ жишиг рүү 30 хоногийн хугацаанд яваад үзье.
2024-07-09

УИХ-ын гишүүн Р.Сэддоржийг Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2024-07-09

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ
Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
2024-07-09