Улс төр

Ээжит бус чуулганыг өнөөдөр хаана
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах долоон асуудлыг хэлэлцэж, ээлжит бус чуулганы хуралдааныг хаана.
2024-08-30

Эмийн түр хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдээлэл хийнэ
"Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа учир энэ удаагийн парламент “Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг хэлэлцэн, батлахаар болсонтой холбогдуулж Эмийн түр хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдээлэл хийнэ.
2024-08-30

ГХ-ны сайд Б.Батцэцэгт Эмэгтэйчүүдийн дипломат клубийн гишүүд баяр хүргэв
Өнөө цагийн дипломат эмэгтэйчүүдийн төлөөлөл бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллаж, феминист гадаад бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр бодитой ажлууд хийж, нийгэмд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах, дэлхийн тавцанд монгол эмэгтэйчүүдийнхээ дүү хоолойг хүргэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, манлайлан оролцож байгааг сайшаан дэмжиж байдгаа ахмад дипломатууд онцлов. Тухайлбал, Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулган зэрэг дэлхийн нийтийн анхаарлыг татсан томоохон арга хэмжээг санаачлан эх орондоо амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлсэн юм.
2024-08-29

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Мөнхтүшигийг, Шинэ Зуунмод хотын Бүрэн эрхт төлөөлөгчөөр М.Батбаярыг томилов
Тодруулбал, Лханаажавын Мөнхтүшигийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов. Мөн Мөнхөөгийн Батбаярыг Шинэ Зуунмод хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан Бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо.
2024-08-28

Б.Энхбаяр: Гаднын зээл, тусламж Сангийн сайдын тойрогт хэрэгждэг, одоо ч үргэлжилж байна
Өнгөрсөн хугацаанд би нэг хүнийг онцлоод мэргэшсэн хулгайч гэж хэлж байсан. Гадаадын зээл, тусламж дандаа Сангийн сайдын тойрогт очиж хэрэгждэг байсан. Тэрийг нь монголын ард түмэн төлдөг. Энэ байдал одоогийн Сангийн сайд дээр ч үргэлжилж байна. 30 сая ам.доллароор Дархан-Уул аймагт эмнэлэг барих ажлыг эхлүүлсэн. Үүнийг УИХ-аар оруулаагүй, улсын төсвийн хөрөнгө оруулалтад оруулдаггүй.
2024-08-28

Исламын ертөнц ба Монголчууд
13-р зуунд Монголчууд Исламын шашныг байлдан дагуулж, Исламын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан. Монголчуудаас мусульман хүнтэй уулзан холбоо тогтоож, Исламын соёлтой танилцсан анхны хүн бол худалдаачин Хасантай уулзсан Эзэн Богд Чингис хаан гэж номын зохиогч А.Энхбат бичжээ.
2024-08-28

Гадаад зах зээлээс хөрөнгө босгож, гэр хорооллыг орон сууцжуулна
Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул өнөөдөр гадаадын банк, санхүү, хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр Сэлбэ дэд төв төслийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, санал солилцлоо.
2024-08-28

Курск мужид цөмийн осол гарах аюул учирч байгааг анхааруулав
Рафаэль Гросси: Миний энд ирсэн нь Курск хот болон атомын цахилгаан станцын ойр орчимд байлдааны ажиллагаа явагдаж байгаатай холбоотой. Одоо энд цөмийн осол гарах аюул үүсээд байна.
2024-08-28

Засгийн газрын хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэнэ
Тус хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх аж.
2024-08-28

АНУ-ын сонгуульд нэр дэвшигч Харрис, Трамп нарын хооронд мэтгэлцээний микрофонтой холбоотой маргаан дэгдэв
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид болох Камала Харрис, Дональд Трамп нар ирэх сард олон нийтийн өмнө мэтгэлцэхээр төлөвлөөд байгаа.
Тэгвэл мэтгэлцээний үеэр микрофоныг яаж тохируулах асуудлаар талуудын хооронд маргаан дэгджээ.
Мэтгэлцээн есдүгээр сарын 10-ны өдөр ABC телевизийн сувгаар нийтэд цацагдах юм.
2024-08-27

АНУ-ын Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Жэймс Ф.Вагенландерыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр АНУ-ын Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Жэймс Ф.Вагенландер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
2024-08-27

Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх ажил эхэллээ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам эвслүүдээс болон бие даан нэр дэвшүүлэх ажил өнөөдрөөс эхэлж байна.
Нэр дэвшүүлэх ажил энэ сарын 2-ныг дуустал үргэлжилж, есдүгээр сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд баримт бичгээ хүргүүлсэн байх юм. Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэхийг шийдвэрлэж, тогтоол гаргана.
2024-08-27

ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтыг энэ сарын 26-нд хүлээн авч уулзав.
2024-08-27

Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг энэ сарын 26-нд хүлээн авч уулзав.
Тэрбээр Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буйг онцолж, хоёр орны харилцааг өргөжүүлэх чиглэлээр Элчин сайд Зафер Атеш идэвх санаачилгатай ажиллаж буйг сайшаав.
2024-08-27

Монгол бичигт латин галиг ингэж хэрэглэе
Сүүлийн хэдэн жил хүмүүсийн компьютер, гар утсаар харилцахдаа өргөн хэрэгэж буй галигийн сайн талуудыг нь түүвэрлэх маягаар авсан болно. Англи хэлний үсгийн нийлэмжийг дууддаг жишгийг голлон авсан болно. Буй болгосон латин галигийг хэрэглэх явцад улам сайжрахаар бодож асуудлыг нээлттэй тавин, хэрэглэх тутам ажиглагдах гажгийг сайжруулан улмаар улсын баталгаажсан латин галиг буй болгоход тус болох алхам болгох зорилго агуулж байгаа юм.
2024-08-26

МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас дахин завсарлага авлаа
Чуулганы хуралдаан маргааш өглөө 10.00 цагт эхэлнэ.
2024-08-26

Монгол болон Оман улс хөрөнгө оруулалт, уул уурхай, технологийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байна
Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр бин Хамад бин Хамууд Аль-Бусайди Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
2024-08-26

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн захирал Канни Вигнаражаг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан НҮБ-ын Туслах Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн захирал Канни Вигнаражаг энэ сарын 25-нд хүлээн авч уулзлаа.
2024-08-26

“Урт цагаан”-ы талбайд далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт хийж эхэллээ
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нураах шийдвэр гарсан.
2024-08-26

Н.Учрал: Төрийн өмчит компаниудын хөрөнгө 64 их наяд төгрөгт хүрсэн
Төрийн өмчит 99 компанийн хөрөнгө манай улсын ДНБ-тэй дүйцэж байна. Улсаараа үйлдвэрлэсэн, худалдсан, үйлчилсэн бүх дүнтэй зэрэгцэж очиж байна гэхээр төр маш их өмчтэй байна.
2024-08-23