Улс төр

Урьдчилсан дүнгээр МАН 67, АН 43, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эвсэл 4 суудал авлаа
Энэ удаагийн сонгуульд урьдчилсан байдлаар ялалт байгуулсан 126 нэр дэвшигчийн 32 нь эмэгтэй буюу 25%-ийг эзэлж байна.
2024-06-29

Лу.Гантөмөр: Б.Баянмөнх агсныг АН-ын дээд шагнал Чингис хааны одонгоор нөхөн шагнана
Бид эв нэгдлээ ханган сонгуульд орохыг зорьсон, чармайсан. Харамсалтай нь сонгууль эхлэхээс өмнө, сонгуулийн дундуур ч АН-ын гишүүн, бидний хамтран зүтгэгч зарим хүн намынхаа эсрэг ажиллах, өрсөлдөгчдөд худалдагдах үйл явдал асар их өрнөлөө. Үүнд маш их харамсаж байна.
2024-06-29

П.Дэлгэрнаран: Санал хураалт улсын хэмжээнд 70 хувьтай өндөрлөж байна
22:00 цагт улсын бүртгэлийн төхөөрөмж зогссон тул санал хураалт ийнхүү өндөрлөлөө. 69.3 хувьтайгаар дуусаж байна. Гэхдээ нэмэгдэж тооцогдох тоо бий.
2024-06-28

21 аймаг, дүүргийн сонгуулийн ирц 50 хувийг давжээ
Завхан аймгийн ирц хамгийн өндөр буюу 63 хувьтай байгаа бол Дархан-Уул аймгийн ирц хамгийн бага буюу 50 хувьтай байна. Сонгуулийн санал хураалт 22:00 цагт өндөрлөнө.
2024-06-28

АН-ын дарга намынхаа гишүүдийн хамтаар саналаа өгөв
Лу.Гантөмөр: Сонгуулийн дараа төр засгаа эмхлэн байгуулж, улсын наадмаа хийнэ. Түмэн олондоо сайхан наадахын ерөөлийг өргөе.
2024-06-28

Хугацаат цэргийн алба хаагчдад МАН-ын нэр дэвшигчдийг дугуйлахыг албаджээ
Хөвсгөл аймагт бүх хэсгийн хороод дээр МАН-ын хоёр нэр дэвшигчийг заавал дугуйлах зааварчилгаа гаргаад, хэвлээд тавьчихсан байна. Төрийн алба хаагчид сонгуулийн хууль тогтоомж зөрчиж, улс төрийн намд үйлчилж байна гэв.
2024-06-28

Ерөнхий сайд "Том жаал" цэцэрлэг дээр саналаа өглөө
Л.Оюун-Эрдэнэ: Энэ удаагийн сонгуулиар парламентад суудалтай намуудтай 2-3 удаа гурван бодлогоор мэтгэлцэх санаачилгыг гаргасан. Харамсалтай нь "Хуулийн хүрээнд бусад намуудад тэгш байх ёстой" гэсний дагуу мэтгэлцээн явуулж чадсангүй.
2024-06-28

У.Хүрэлсүх: Төрийн эрх мэдэл ард түмний гарт байдаг. Сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалъя
УИХ-аа эмхлэн байгуулах, төр улсаа төвхөтгөн засах их үйл хэрэгт Монголын ард түмэн бүгд оролцож, саналаа өгөх ёстой. Хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй, хойш сууж болохгүй.
2024-06-28

Вьетнам Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин энэ сарын 27-нд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Таньтай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.
2024-06-28

Монгол Улс, Европын Холбоо дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэв
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 18-нд зохион байгуулав.
2024-06-28

Сонгуулийн ирц 11:40 цагийн байдлаар 20 гаруй хувьд хүрчээ
Улаанбаатар хотод 513 хэсгийн хороо ажиллаж байгаа бөгөөд нэг хороонд ногдох дундаж сонгогчдын тоо 2130 орчим байна. Сонгуулийн хуулиар 3000 хүртэл сонгогч нэг хэсгийн хороонд байх ёстой ч энэ жилийн хувьд сонгогч хоёр саналын хуудас бөглөх учир цаг хугацааг хэмнэх үүднээс хэсгийн хороодын тоог нэмсэн гэв.
2024-06-28

Ц.Гарамжавт хилийн хориг тавьж, Төв аймгийн нутаг дэвсгэрт зорчихыг хоригложээ
"Монполимет" группийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжавт хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий хүнтэй харилцахыг хориглох шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан байна.
2024-06-28

МАН 3,6 тэрбумын хандиваас 30 саяыг, АН 905 саяын хандиваасаа 766 саяыг буцаажээ
АН 85 иргэнээс тус бүр 10 сая төгрөг, нэг иргэнээс 4 сая, нэг иргэнээс 1,658,300 төгрөг, хоёр аж ахуйн нэгжээс тус бүр 30 сая төгрөгийн хандив хүлээн авсан байна. Үүн дээр намын өөрийн хөрөнгө болох 650,000,000 төгрөгийг нэмж тайлагнажээ.
2024-06-27

Н.Номтойбаяр: ОХУ-аас эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтнүүд Монгол Улс руу олноор орж ирэх боллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хамсаатан эрүүгийн хэрэгт холбогдогч З.Энхболд тэргүүтэй эрүүгийн онц ноцтой хэрэгт шийтгүүлж байсан эрүүгийн элементүүдийг зохион байгуулалттайгаар ашиглаж, миний эсрэг маш их гүтгэлэг, хар пиар явууллаа.
2024-06-27

Үндэсний үйлдвэрлэгчид Узбекистан болон Төв Азийн орнуудын зах зээлд нэвтрэх боломж эрс нэмэгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийх үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн хамт хоёр орны бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
2024-06-27

АНУ-ын Хуульчдын холбооны Ази, Номхон далайн бүс хариуцсан хөтөлбөрийн захирлыг хүлээн авч уулзлаа
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг АНУ-ын Хуульчдын холбооны Ази, Номхон далайн бүс хариуцсан хөтөлбөрийн захирал хатагтай Жесси Танненбумыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
2024-06-26

“Монгол Базальт” ХК Узбекистан улсад орчин үеийн базальт технологийн үйлдвэр байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Узбекистан Улсад 2024 оны 06 сарын 23-26-ны өдрүүдэд төрийн албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
2024-06-26

Монгол Улс 46 орны 157 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн урилгаар энэ сарын 23-26-нд тус улсад төрийн айлчлал хийж байна.
2024-06-25

Ц.Гарамжавыг төрийн нууцыг хууль бусаар олж авсан, голын голдирол өөрчилсөн зэрэг хэргээр шалгаж байна
Энэ нь "XIV Далай ламын тодруулсан Х Богдтой холбоотой байж болзошгүй. БНХАУ-ын нөлөөллөөр манай хууль хяналтын байгууллагууд хөдөлж эхэллээ" гэх яриа гараад байна.
2024-06-24

Сонгууль 2024: МҮОНРТ-ээр нэвтрүүлэх өнөөдрийн мэтгэлцээнүүд
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөгч нам эвсэл, бие даан нэр дэвшигчдийн өнөөдрийн /2024.06.24/ мэтгэлцээний сэдэв, цагийн хуваарийг хүргэж байна.
2024-06-24