Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хичээлийн шинэ жил, нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл, эрчим хүчний шинэчлэл, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэж байна.
Хамтарсан Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр гэрээнд тусгасан бөгөөд үүнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг урагшаа холбох, терминал барих, эрчим хүчний реформ хийхээр төлөвлөсөн.