Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч хатагтай Наташа Пирц Мусар өнөөдөр Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд айлчлалтай холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэж байгааг Тээврийн цагдаагийн газраас мэдээлжээ.
Иймд иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж, уур бухимдалгүй замын хөдөлгөөний дүрмийг баримталж, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.
Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Газар