Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулаа.
Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдын танилцуулсан 16 яамыг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсэн байна. Гэхдээ өргөн барьсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд дэд сайдуудын асуудлыг оруулж ирээгүй. Энэ тухай Ерөнхий сайд "Сонгодог парламентын нийтлэг жишигт дэд сайд гэдэг албан тушаалаас илүү парламентын гишүүн, төрийн нарийн бичгийн дарга гэж байдаг. Захиран зарцуулах төсөвгүй, гэхдээ тухайн салбарыг төлөөлж парламентын мэтгэлцээнд ордог.
Энэ жишиг рүү 30 хоногийн хугацаанд яваад үзье. Тэгээд олон нийтийн санал асуулгаар одоо байгаа бүтцийг хадгалах хэрэгтэй гэж үзвэл Засгийн газрын бүтцэд оруулж ирж болно. Сонгодог парламентын засаглал руу ойртох нь зөв гэж үзвэл Ерөнхий сайдын хувиар шийдвэр гаргахад бэлэн байна" гэв.