УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар өнгөрөгч сонгуулийн өмнө МАН-аас хэрэгжүүлсэн "Шинэ хоршоо" хөдөлгөөн, малчдад олгосон 50 сая төгрөгийн зээлийн асуудлыг хөндөв.
О.Амгаланбаатар:
-"Шинэ хоршоо" хөдөлгөөнтэй илил зүйлийг одоогоор 14-15 жилийн өмнө Говь-Алтай аймагт хэрэгжүүлсэн байдаг. Өнөөдөр Говь-Алтай аймгийн малчид нэг тэрбум гаруй зээлийн төлөгдөөгүй өртэй, 40 гаруй малчин шүүхийн шатанд явж байна. "Энэ зээлийг чинь төлөхгүй, төлж чадахгүй. Хойшлуулаад өгөөч" гээд сууж байдаг. "Шинэ хоршоо" хөдөлгөөн таван жилийн дараа яг ийм зүйлтэй тулгарна шүү. Малчид "Зээл авья, 50 сая төгрөг өг" гэдэггүй юмаа. Малын гаралтай түүхийн эдийн үнийг өсгөж өгөөч ээ л гэдэг шаадлага тавьж байгаа.