Улаанбаатар хотод: Үүлэрхэг, дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 22 хэм дулаан байна.
Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын зарим газраар усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо, 20-нд баруун аймгуудын нутгаар, 21-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 18-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн баруун хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.
ЦУОШГ