Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 23 хэм дулаан байна.
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно, дуу цахилгаантай. 15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи 13,14-нд борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр, бусад хугацаанд секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 13-нд ихэнх нутгаар, 14, 15-нд нутгийн зүүн хагаст халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон Сэлэнгийн сав газар болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. Бусад хугацаанд сэрүүснэ.
ЦУОШГ