x

Ази тивийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн энэ баасан гарагт эхэлнэ

Олон улсын, 3х3 сагсан бөмбөгийн холбооноос  зохион байгуулдаг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ баасан гарагаас ирэх тавдугаар сарын 01-ний хооронд БНХАУ-ын Шинжэн хотод болно.

Фиба 3х3 2017 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн онд Монгол Улсад болоход манай эрэгтэй шигшээ баг аваргалж, эмэгтэй аваргаар Австрали Улсын баг тодорсон юм.

ААШТ-нд Авсрали, Шинэ Зеланд зэрэг далайн орнууд оролцдог болсон нь энэ тэмцээний чансааг улам өндөр болгосон юм. 

Манай улсын үндэсний эрэгтэй шигшээ баг энэ удаагийн тэмцээний хамгийн өндөр чансаатай багаар нэрлэгдэж байгаа бөгөөд “А” зоог толгойлон  Катар, Тайванийн багуудтай нэг зоонд багтсан юм. 

Катарын баг 2014 оны Фиба  3х3 дэлхийн аварга баг бөгөөд  өмнө нь манай багтай 2017 оны Ашхабатын Азийн танхимын наадмын 4/1, Вьетнамын Дананг хотноо болсон Азийн элсний наадмын аваргийн төлөө манай багтай тоглож байсан юм. 

Тайвань Улсын багийн хувьд хурдтай, шидэлтэд тулгуурласан баг бөгөөд  Улаанбаатар хотноо болсон өмнөх оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай багтай хасагдах шатанд тоглон хожигдож байсан юм. Манай эрэгтэй баг азийн аварга болсон бүрэлдэхүүнээрээ энэ тэмцээнийг зорих бол харин эмэгтэй ОУХМ Б.Солонгыг бүрэлдэхүүндээ нэмсэн байна.

Өмнөх Азийн аваргад оролцсон ОУХМ Ж.Иштаяа энэ удаагийн азийн аваргийг өнжихөөр  болжээ.  Монгол улсын  үндэсний эмэгтэй шигшээ баг урдчилсан шатанд Узбекстан, Хонконг, Ванату /далайн орон/ улсын багуудтай тоглож хэсгээсээ гарвал үндсэн “В” хэсэгт Иордан, Индонезын багуудтай нэг зоонд тоглох юм.  Эмэгтэй шигшээ баг маргааш Ази аварга болох Шинжэн хотыг зорих бол эрэгтэй Наньжины дэлхийн гранпригаас шууд тэмцээн болох хотод очин бэлтгэлээ хангаж байгаа билээ. 

Манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар С.Тулга ажиллах юм.

Эх сурвалж: MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 3 цаг 38 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 7 цаг 12 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 9 цаг 0 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 9 цаг 17 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 9 цаг 29 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 9 цаг 46 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 9 цаг 59 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 10 цаг 41 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 10 цаг 42 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 10 цаг 43 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 10 цаг 43 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 10 цаг 44 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 10 цаг 46 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 10 цаг 47 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 10 цаг 49 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 10 цаг 50 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 10 цаг 51 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 12 цаг 57 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 12 цаг 59 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 13 цаг 0 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top