x

Дархан цаазат Богдхан ууланд хамгаалалтын бүс тогтоох, булаг шандын эхийг сэргээх төсөл бэлтгэжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Хотын захирагч С.Амарсайхан нар Монгол-Кувейтын судалгааны төвд ажиллалаа.

Энэ төв байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, нэн ховор амьтан ургамал хамгаалах, хөрс, ус, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Тус төвийнхэн Богдхан уулын дархан цаазат газартай хамтран судалгаа, шинжилгээ хийж дэлхийн хамгийн анхны Дархан цаазат уул болох Богдхан ууланд хамгаалалтын бүс тогтоох, булаг шандын эхийг сэргээх төсөл бэлтгэсэн байгаагаа Хотын захирагч С.Амарсайханд юун түрүүнд танилцууллаа.

Мөн Монгол-Кувейтын судалгааны төвийнхэн Кувейтын Шинжлэх ухааны судалгааны төвтэй хамтран ажиллахаар бэлтгэж байгаа бөгөөд бодитой судалгаанд, тэр дундаа цөлжилт, ундны усны асуудалд анхаарч ажиллавал Кувейтын сан тодорхой төслүүдийг санхүүжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол оронд цөлжилт хурдацтай тархаж байгаа ч тодорхой бодлого гаргахгүй байгааг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхааруулж хэлээд, монголын хөрсөнд тохирсон бордоо, технологийг нэгдсэн бодлогод зангидах, энэ төвийн үйл ажиллагаанд тулгуурлан судалгаа, шинжилгээний ажлуудаа нэгтгэх шаардлагатай гэсэн юм.

Мөн “Ногоон хөгжил, аялал жуулчлалын нэгдсэн бодлого” төслийн зохицуулагч С.Очир-Эрдэнэ Монгол Улсын аялал жуулчлалын нэгдсэн бодлого баримт, бичгийг танилцууллаа.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар асуудал тулгарч байгааг тодорхойлж, баримт бичиг гаргахын тулд гурван жилийн өмнөөс судалгааг эхлүүлсэн бөгөөд Монгол орноор 60-80 мянган км аялж, хаана, ямар асуудал байгааг нэг бүрчлэн тэмдэглэсэн байна. Мөн өргөн, уудам газар нутагтай Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд авто зам, агаарын тээвэр болон олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг тусгажээ.

Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ бүсчилсэн байдлаар буюу жишээ нь, босоо тэнхлэгийн дагуу Баянхонгороос-Архангай-Өмнөговь гэсэн маршрут гаргах боломжтой юм байна. Ингэснээр Улаанбаатар-Өмнөговь-Улаанбаатар гэсэн маршрутаар явдаг одоогийн аялал жуулчлалын маршрут өөрчлөгдөж, илүү олон зүйлийг үзэж, харах боломжтой болно зэрэг олон асуудлыг танилцууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Z (66.181.188.143)
    Amarsaihan guai ooroo baigali suitgegch
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 2 цаг 12 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 2 цаг 26 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 3 цаг 48 мин Сонгуулийн болон шүүхийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах төслүүдийн анхны хэлэлцүүлэг боллоо 3 цаг 49 мин АНУ-ын сенатор Сальвадорт буруу шийдвэрээр хөөн гаргасан иргэнтэй уулзлаа 3 цаг 57 мин “Евровижн-2025” уралдаан Швейцарьт болно – Шведийн хамтлаг ялах магадлал хамгийн өндөр байна 3 цаг 58 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 4 цаг 3 мин “Туулын хурдны зам” төсөл 2.3 их наяд төгрөгийн өртгөөр хэрэгжинэ 4 цаг 4 мин Ой, хээрийн түймэр 42 хувиар өсөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 4 цаг 5 мин “Ромео Жульетта” жүжиг 59 жилийн дараа Хүүхэд, залуучуудын театрын тайзнаа дахин амилна 4 цаг 6 мин “Урт цагаан”-ы суурин дээр цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний шинэ төв сүндэрлэнэ 4 цаг 7 мин E-Mongolia системээс шинжилгээний хариугаа хэрхэн харах вэ? 20 цаг 32 мин Дунд голын үерийн хамгаалалтын даланг шинээр барьж, нөхөн сэргээж байна 21 цаг 24 мин Европын охидын математик олимпиадаас Монголын баг гурван хүрэл медаль, нэг тусгай байрын шагнал хүртлээ 21 цаг 25 мин Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, уул уурхайн салбар давамгайлж байна 21 цаг 26 мин Үндэсний хиймэл дагуулын хөгжүүлэлт: Харилцаа холбооны хүртээмжийг сансраас шийдэх алхамд орлоо 21 цаг 28 мин Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна 21 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний гутал үйлдвэрлэгчдэд зочилж, “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав 21 цаг 29 мин Монголын анхны паппет кино “Пөөдөө” нээлтээ хийхэд бэлэн боллоо 21 цаг 30 мин 2025 оны Үндэсний их баяр наадмын найруулагчаар Н.Наранбаатар ажиллана 21 цаг 31 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top