x

“Туулын хурдны зам” төсөл 2.3 их наяд төгрөгийн өртгөөр хэрэгжинэ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хэрэгжиж буй авто замын хамгийн том бүтээн байгуулалтын нэг болох “Туулын хурдны зам” төслийн хүрээнд нийслэлийн зүүн болон баруун бүсийг холбох 32 км урт, 6 эгнээ авто зам баригдана. Энэхүү зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар–Налайх чиглэлийн авто замаас эхлэн баруун аймаг руу гарах Аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх бөгөөд хотын төвийн бүсээр дайран өнгөрөх хэсэгт гүүрэн байгууламжууд багтах юм.

Анх 4 эгнээ зам болгон төлөвлөж, нийт төсөвт өртгийг 916 тэрбум төгрөгөөр баталсан боловч 2025 оны нэгдүгээр сарын 2-нд болсон Засгийн газрын хуралдаанаар төслийг 6 эгнээ болгох, гүүрэн байгууламжуудын хэмжээг тэлэх шийдвэр гарч, нийт төсөв 1.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний дараагаар гүүрэн байгууламжийн урт 6771 метрээс 9878 метр болж нэмэгдсэн бөгөөд ажилчдын цалин, техник ашиглалтын үнийг шинэчилснээр төсөв дахин өсч, нийт өртөг 2.384 их наяд төгрөг болсон байна.

Нийслэлийн төсвөөс зөвхөн 2025 онд 538.6 тэрбум төгрөг-өөр санхүүжүүлэхээр баталгаажуулсан бөгөөд төсөл Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулж, хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийг дэмжих өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалт гэж тооцогдож байна.

“Туулын хурдны зам” нь орчин үеийн стандарт бүхий замын сүлжээтэй хотын үндсэн тулгуур дэд бүтцийн нэг болон хөгжихөөс гадна иргэдийн цаг хугацааг хэмнэж, дотоодын болон бүс нутгийн ложистикийн урсгалыг сайжруулах бодит хөшүүрэг болох юм.

Эх сурвалж: НЗДТГ, Барилгын хөгжлийн төв, ЗТХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Өчигдөр 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Өчигдөр 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Өчигдөр 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Өчигдөр 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Өчигдөр 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Өчигдөр 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Өчигдөр 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Өчигдөр 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Өчигдөр 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Өчигдөр 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Өчигдөр 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Өчигдөр 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Өчигдөр 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Өчигдөр 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Өчигдөр 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Өчигдөр 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Өчигдөр 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Өчигдөр 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Өчигдөр 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу?
Top