2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар улсын хэмжээнд 11 аймгийн 39 суманд нийт 58 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42 хувиар өссөн ноцтой үзүүлэлт болжээ.
Эдгээр гал түймрийн улмаас:
-
Ойн талбай: 2722 га
-
Хээрийн талбай: 686,182 га
-
Хохирол:
-
41 гэр
-
2 автомашин
-
6 мотоцикл
-
75 малын хашаа
-
25 өвөлжөө
-
5932 бог, 391 бод мал
-
7230 боодол өвс
-
80 шуудай тэжээл шатсан байна.
-
-
Урьдчилсан тооцоогоор 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна.
Цаг уурын нөхцөл байдалтай уялдан ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байх төлөвтэй байгаа тул гал түймрийн эрсдэл эрс нэмэгдэж байгааг холбогдох байгууллагууд анхааруулж байна.
Иймд иргэд дараах зөвлөмжийг чанд мөрдөх шаардлагатай байна:
-
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
-
Асаасан шүдэнз, татсан тамхины гал, цогийг бүрэн унтраах
-
Халуун үнс нурмыг зориулалтын таглаа бүхий саванд хийх
-
Хашааны өнжмөл өвс шатаахгүй байх
Онцгой байдлын байгууллагууд иргэдийг галын аюулгүй байдлыг чанд сахиж, сэрэмжтэй байхыг дахин сануулж байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар