x

“Евровижн-2025” уралдаан Швейцарьт болно – Шведийн хамтлаг ялах магадлал хамгийн өндөр байна

Европын хамгийн том дууны уралдаан болох “Евровижн-2025” энэ оны тавдугаар сард Швейцарын Базель хотод зохион байгуулагдах гэж байна. Анх 1956 онд Швейцарьт зохион байгуулагдаж байсан уг уралдаан 69 дэх удаагаа явагдаж буй бөгөөд тус улс түүхэндээ гурав дахь удаагаа энэхүү шоуг хүлээн авч буй онцлогтой. Энэ жилийн уралдаан Базель хотын “Санкт-Якобсхалле” нэртэй концертын ордонд болох бөгөөд Женеватай өрсөлдсөний эцэст сонгогджээ.

Тус уралдааны хагас шигшээн тоглолтууд тавдугаар сарын 13, 15-нд, финалын тоглолт тавдугаар сарын 17-нд товлогдсон бөгөөд нийт 37 орны уран бүтээлчид оролцоно. “Их тав” буюу Франц, Герман, Итали, Испани, Их Британи улсууд, мөн зохион байгуулагч Швейцарь орон шууд финалд оролцоно. Үлдсэн орнууд хагас шигшээ шатнаас өрсөлдөн шилдэг 20 нь финалд шалгарна. Түүнчлэн Польшийн Юстина Стечковская, Черногорын Нина Жижич зэрэг өмнө нь оролцож байсан дуучид энэ жил дахин хүч үзэхээр болжээ.

Зохион байгуулагчдын мэдээлснээр энэ жилийн уралдаанд оролцогчдын тав тухыг хангахын тулд камергүй бүсүүд, хаалттай сургуулилалтын өрөө гаргах, амралтын хуваарийг сайжруулах зэрэг шинэчлэлүүдийг нэвтрүүлж байгаа аж. Хөтлөгчөөр Хейзел Брюггер, Мишель Хунцикер, Сандра Штудер нар ажиллах бөгөөд гурван эмэгтэйгээр хөтлөх нь олон төрөл хэл, соёлын бэлгэдэл болно хэмээн тайлбарлажээ.

Тэмцээний ялагчийг таамаглах “Eurovision World”-ын дөрөвдүгээр сарын 14-ний урьдчилсан дүнгээр дараах орнууд ялах магадлалаараа тэргүүлж байна:

  • Швед (KAJ хамтлаг – “Bara Bada Bastu”): 27%

  • Австри (JJ – “Wasted Love”): 20%

  • Франц (Louane – “Maman”): 10%

  • Израиль (Yuval Raphael – “New Day Will Rise”): 6%

  • Нидерланд (Claude – “C’est La Vie”): 5%

Евровижн уралдааны сүүлийн жилүүдийн ялагчдыг дурдвал:

  • 2024 – Nemo (“The Code”, Швейцарь)

  • 2023 – Loreen (“Tattoo”, Швед)

  • 2022 – Kalush Orchestra (“Стефания”, Украин)

  • 2021 – Maneskin (“Zitti e buoni”, Итали)

Харин ОХУ дөрөв дэх жилдээ оролцохгүй бөгөөд Европын нэвтрүүлгийн холбооноос (EBU) 2022 онд хасагдсан хэвээр байна. Оросын тал үүний оронд “Intervision” нэртэй шинэ уралдаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: RBC.ru, Eurovision World, Европын нэвтрүүлгийн холбоо (EBU)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 23 цаг 41 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 23 цаг 42 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 23 цаг 43 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 23 цаг 44 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 23 цаг 45 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 23 цаг 45 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 23 цаг 46 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 23 цаг 49 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 23 цаг 50 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 23 цаг 50 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 23 цаг 51 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 23 цаг 53 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 23 цаг 54 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Өчигдөр 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Өчигдөр 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Өчигдөр 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Өчигдөр 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Өчигдөр 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Өчигдөр 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу?
Top