x

Өвлийн спортын холбоод хичнээн ам.доллар олдог вэ?

Энэ тухай Forbes сэтгүүл нийтлэснийг тоймлон хүргэж байна.

Ивээн тэтгэгчид олимпийн наадамд нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Олон Улсын Олимпийн Хорооноос /ОУОХ/ мэдээлснээр, зуны болон өвлийн олимпийн наадмын туршид нийт олсон орлогын 18 хувийг чинээлэг хүмүүс бүрдүүлдэг байна. 2014 онд ивээн тэтгэгчид ОУОХ-нд 309 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг бол 2016 онд энэ тоо 410 сая ам.долларт хүрчээ. Олимпийн наадмын ивээн тэтгэгчдийн жагсаалтыг McDonald’s орхисон ч Toyota, Intel болон Alibaba Group шинээр нэгджээ. Ингэснээр олимпийн наадмын ивээн тэтгэгчдийн тоо 13 болж өсчээ. 

Өвлийн спортын ихэнх холбоод ивээн тэтгэгч компаниудтай гэрээ байгуулдаг. Олимпийн эхэн үед бүх зар сурталчилгааны талбайг ОУОХ-ны түнш байгууллагууд болон орон нутгийн зохион байгуулах хороодод өгдөг ч олимпийн өмнөх сонгон шалгаруулалтад үзэгчдийн сонирхлыг нэмэгдүүлэх замаар ивээн тэтгэгчдийг татдаг байна. ОУОХ эсвэл Хөлбөмбөгийн өвлийн холбоод тэрбумаар тоологдох хөрөнгө оруулалт татаж чадахгүй ч тэд ашигтай гэрээ байгуулдаг гэнэ. 

Тодруулбал, Баварын шар айраг үйлдвэрлэлийн компани “Erdinger Weißbräu” Биатлоны олон улсын холбоотой /IBU/ 2017, 2018 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, 1.5 сая евро төлжээ. Биатлоны дэлхийн 12 удаагийн аварга, Олимпийн хошой аварга Магдалена Нойнер ид карьерынхаа үед “Erdinger Weißbräu” компани энэ спортыг сонирхож, хөрөнгө оруулах болсон байна. Тус компани эхний үедээ зөвхөн тамирчинтай гэрээ байгуулсан ч хожим нь Биатлоны олон улсын холбоотой хамтран ажиллах гэрээг дахин байгуулсан байдаг. Өнөөдрийг хүртэл дэлхийн цомын аваргууд тус компанийн брэндийн алкоголийн хольцгүй шар айргийг хэрэглэж байна. 

Өвлийн спортын гурван холбооны гол түнш нь яах аргагүй Германы автогигант BMW билээ. Германчууд Биатлоны Олон улсын холбоотой 2010 он гэрээ байгуулсан бөгөөд хожим нь BMW-тэй нэгдэж, улмаар дэлхийн цомын тэмцээний нэр нь BMW IBU World Cup болсон түүхтэй. Бобслей болон Скелетоны дэлхийн цомын тэмцээн ч мөн адил ийм нэртэй. BMW онцгой статусынхаа төлөө холбоодод нэмж 300 мянган евро төлдөг байна. Олимпийн наадмын ивээн тэтгэгчид энгийн гэрээ хийхдээ жил бүр 500 мянган евро төлдөг гэж Manager magazine мэдээлэв. Харин BMW ойролцоогоор 800 мянган евро төлдөг гэнэ.

Хоккейн спортын олон улсын холбоо (IIHF) 25 жилийн туршид “Škoda” компанитай хамтран ажилласнаараа Гиннесийн номд бичигдсэн байдаг. Гэхдээ энэ дээд амжилт удахгүй шинэчлэгдэнэ гэж судлаачид харж байна. Учир нь, Чехийн автомашин үйлдвэрлэгч компани “Škoda” 2021 он хүртэл гэрээгээ сунгажээ. 

Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр телевизийн эфирийн 1600 цагийг жил бүр  Škoda компанийн зар сурталчилгаа эзэлдэг гэнэ. Энэ нь эфирийн цагийн дунджаар 66 хувийг эзэлдэг ажээ. Škoda компани мөсөн талбайн төв хэсэгт, зар болон оноолтын самбар, үзэгчдийн суудал зэрэг хамгийн ашигтай байрлалд өөрсдийн зар сурталчилгаагаа байршуулж чаддаг. Энэ нь телевизийн эфирээр компаниа сурталчлах энгийн арга гэнэ. Таван жилийн дотор хоккейн спортыг зурагтаар үзэж буй хүмүүсийн тоо 30 хувиар өсч, 2017 онд 1.3 тэрбум болжээ. Харин Кельн болон Парисын цэнгэлдэхийн талбайд 686 мянган хүн хоккейн спортыг сонирхон үздэг. Иймээс л Škoda Олон Улсын Хоккейн Холбоотой /IIHF/ гэрээгээ цуцлахыг хүсэхгүй байгаа бололтой. 

Олон Улсын Уран гулгалтын Холбоо /ISU/ жил бүрийн орлогын 26 хувийг ивээн тэтгэгчид болон зар сурталчилгааны хэлэлцээрт зарцуулдаг. Тодруулбал, 2016 онд 27 сая ам.долларын ашигтай ажилласнаас 7.1 сая ам.долларыг ивээн тэтгэгчид болон зар сурталчилгаанд зарцуулжээ. 

Эх сурвалж: Forbes

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 3 цаг 32 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 7 цаг 7 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 8 цаг 54 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 9 цаг 11 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 9 цаг 24 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 9 цаг 40 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 9 цаг 53 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 10 цаг 35 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 10 цаг 36 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 10 цаг 37 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 10 цаг 38 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 10 цаг 39 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 10 цаг 41 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 10 цаг 42 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 10 цаг 43 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 10 цаг 45 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 10 цаг 46 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 12 цаг 51 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 12 цаг 54 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 12 цаг 54 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top