x

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын уралдаан зарлана

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалын баримт бичиг боловсруулах олон улсын уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрсөн сарын 28-нд байгуулсан.

Тодруулбал, тус ажлын хэсгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 66 дугаар тушаал, А/394 дүгээр захирамжаар байгуулсан юм. Уг ажлын хэсгийн нэгдүгээр хуралдаан өнөөдөр НЗДТГ-ын байранд боллоо.

Ажлын хэсгийн хуралдааныг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ахалж, Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр тэргүүтэй ажлын хэсгийн гишүүд танхим болон онлайн хосолсон хэлбэрээр оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Хүннү хотын хот төлөвлөлтийн үзэл баримтлалын олон улсын уралдааны ажлын даалгаварт гишүүд санал өгч хугацааг тодорхойлох, уралдааныг www.hunnucity.mn хаягаар нээлттэй мэдээлж, олон улсын түвшинд чанартай зохион байгуулж, ажлын хуваарийг нарийвчлан гаргаж, дараагийн хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.

Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалын баримт бичиг боловсруулах олон улсын уралдаант шалгаруулалт нь Монгол Улсын түүхэн өв, тогтвортой хөгжлийн зарчмыг орчин үеийн инновацтай хослуулсан дэлхийн жишигт нийцэх ухаалаг хотыг бий болгох эхний алхам” хэмээн тодотголоо.

Энэхүү олон улсын уралдаанаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, байгальд ээлтэй, аюулгүй, тогтвортой усны нөөц бүхий Хүннү хотыг төлөвлөхөд дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийн оюун санаа, бүтээлч санаачилгыг нэгтгэх зорилготой юм.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 1 цаг 12 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 1 цаг 25 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 2 цаг 47 мин Сонгуулийн болон шүүхийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах төслүүдийн анхны хэлэлцүүлэг боллоо 2 цаг 48 мин АНУ-ын сенатор Сальвадорт буруу шийдвэрээр хөөн гаргасан иргэнтэй уулзлаа 2 цаг 57 мин “Евровижн-2025” уралдаан Швейцарьт болно – Шведийн хамтлаг ялах магадлал хамгийн өндөр байна 2 цаг 58 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 3 цаг 3 мин “Туулын хурдны зам” төсөл 2.3 их наяд төгрөгийн өртгөөр хэрэгжинэ 3 цаг 4 мин Ой, хээрийн түймэр 42 хувиар өсөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 3 цаг 5 мин “Ромео Жульетта” жүжиг 59 жилийн дараа Хүүхэд, залуучуудын театрын тайзнаа дахин амилна 3 цаг 6 мин “Урт цагаан”-ы суурин дээр цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний шинэ төв сүндэрлэнэ 3 цаг 7 мин E-Mongolia системээс шинжилгээний хариугаа хэрхэн харах вэ? 19 цаг 32 мин Дунд голын үерийн хамгаалалтын даланг шинээр барьж, нөхөн сэргээж байна 20 цаг 24 мин Европын охидын математик олимпиадаас Монголын баг гурван хүрэл медаль, нэг тусгай байрын шагнал хүртлээ 20 цаг 25 мин Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, уул уурхайн салбар давамгайлж байна 20 цаг 25 мин Үндэсний хиймэл дагуулын хөгжүүлэлт: Харилцаа холбооны хүртээмжийг сансраас шийдэх алхамд орлоо 20 цаг 28 мин Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна 20 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний гутал үйлдвэрлэгчдэд зочилж, “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав 20 цаг 29 мин Монголын анхны паппет кино “Пөөдөө” нээлтээ хийхэд бэлэн боллоо 20 цаг 30 мин 2025 оны Үндэсний их баяр наадмын найруулагчаар Н.Наранбаатар ажиллана 20 цаг 31 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top