НЗДТГ-аас зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ.
Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй түргэн үйлчилгээний цэг бий. Эдгээрийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаарх санал асуулгыг иргэд, олон нийтээс энэ сарын 17-ныг дуустал авна.
Иргэд саналаа https://vote.ulaanbaatar.mn/home линкээр өгнө үү.