x

Аж ахуй эрхлэгчид НДШ-ийн тухай хуулийн өөрчлөлтийг дэмжих ёстой

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Түвшин нар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Тэдний өргөн барьсан хуулийн төсөлд аж ахуйн нэгж, компаниуд ажилтныхаа өмнөөс нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлдөг байдлыг болиулах, мөн хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээнүүд дээр НДШ төлдөг, нэмэлт урамшуулал, хоол, унааны мөнгөнөөс НДШ тооцдогийг болиулахаар тусгасан. Уг хуулийн хамгийн гол амин чухал хоёр заалт нь энэ.

Энэхүү хуулийн төсөл яригдах үед сэтгэл гогдсон, бодоод бүр нэг гомдол хорсол төрөхөөр муухай мэдээлэл сонсогдсон юм. Тэр нь юу вэ гэвэл ажил олгогч нарын төлдөг 12.5-14.5 хувийн НДШ тухайн ажилтны тэтгэвэрт бодогддоггүй юм байна. Энэ тухай хууль санаачлагчид “Ажилтан НДШ төлдөг, ажил олгогч нь бас ажилтныхаа өмнөөс төлдөг. Гэтэл ажил олгогчийн төлж байгаа НДШ ажилтны тэтгэвэрт ямар ч нөлөө үзүүлдэггүй. Зүгээр л төрийн хураамж болоод яваад байдаг. Татвар гэж нэрлэгдээгүй боловч татвар болж яваад байдаг” гэдгийг маш тодорхой хэлсэн.

Энэ чинь юу гэсэн үг вэ. Энэ олон жил Монголын аж ахуйн нэгж, компаниудын ажилчдынхаа өмнөөс төлсөн тэр их мөнгө юунд зарцуулагдсан болж таарч байна вэ? “Тэтгэвэрт нь нэмэртэй юм даа. Ажилчдын маань тэтгэвэр тасрах аюултай, амьдралд нь нэмэр болъё” гэж ариун үнэнч сэтгэлээр төлж ирсэн тэр их мөнгө тухайн ажилчны тэтгэвэрт бодогддоггүй юм бол компани өөрөө ямар тэтгэвэрт гарна гэх биш, тэр мөнгийг энэ олон жил ямар хэрэгтэй төлж байсан юм бэ. Хууль санаачлагч төрийн түшээдийн хэлж байгаачлан энэ мөнгө зүгээр л Монгол Улсын иргэнийг ажиллуулж байгаагийнхаа төлөө аж ахуйн нэгжүүдийн Монголын төрд төлж байсан татвар байсан юм байна.

Гадаадын иргэнийг Монголд ажиллуулахад тухайн аж ахуйн нэгж компаниуд татвар төлдөг, тусгай квот авдаг. Яг үүн шиг Монголынхоо аж ахуйн нэгж компаниудаас шулсаар ирсэн татвар төлөөс байсан байна. Үндсэндээ ард түмнээ, ажилтан албан хаагчдаа хоолтой байлгасныхаа төлөө төрд төлж байгаа татвар байсан аж. Ямар увайгүй улс орон, иргэд олноо шулж ханадаггүй төр засаг гэхээрээ ийм байдаг юм бэ?

Энэ мөнгө бол дарга нарын мөнгө. Төрийн мөнгө гэдэг үнэн чанартаа төрийн эрх барьж байгаа эрх баригч, дарга нарын мөнгө байдаг. Тийм учраас иргэд аж ахуйн нэгжээсээ шулж авсан энэ мөнгөө “Капитал” банкинд, “Чингис хаан” банкинд 50, 100 тэрбумаар нь хийчихээд хүүг нь хулгайгаар цуслаад хэвтэж байдаг юм биш үү. “Капитал” банкны 60 гаруй тэрбум, “Чингис хаан” банкны 100 шахам тэрбумын Нийгмийн даатгалын сангийн авлага барагдуулна гэж олон жил яриад бүтээгүйг бид мэднэ. Ийм баларсан, завхарсан юмыг болиулахын төлөө Лодой нарын санаачилж буй уг хууль нийгмийн даатгалын салбарт оруулж буй шинэчлэл, цаг үеэ олсон амин чухал асуудал болжээ.

Үүнийг Монголын аж ахуй эрхлэгч нар хүч гарган дэмжих ёстой. Манай аж ахуй эрхлэгчид ерөөсөө нэгнээ дэмждэггүй.Өнгөрсөн жил “Монполимет”-ын Ц.Гарамжавыг шоронд хийсэн. Бүгд дуугуй байсан. Дараа нь баян Базараа гэгчийг бас аваачаад хийсэн. Хэн ч юу ч гээгүй. Одоо “М-Си-Эс”, “МАК” гээд үндэсний том компаниудын амийг нь чангааж байна. Гэвч аж ахуйн нэгжүүд “тэнгэрийн дуу холуур өнгөрөөсэй” гэсэн бодолтой хар амиа бодоод чимээгүй байцгааж байна. Аж ахуй эрхлэгч нар, цалин олгогч, баялаг бүтээгч нар нэгнээ дэмждэг, нэгнийхээ жаргал зовлонг адилхан хуваалцдаг байх ёстой. Та бүхэн энэ улс орны хөгжил дэвшил, сайн сайхны төлөө зүтгэж буй хүмүүс. Улс орны эдийн засгийн цусны эргэлтийг бий болгож, ард түмнийг хоногийн хоолтой нь залгуулж яваа хүмүүс.

Тиймээс Ч.Лодойсамбуу, Б.Түвшин нарын санаачлан зүтгэж байгаа хуулийг дахин хэлэхэд аж ахуй эрхлэгч та бүхэн дуу хоолойгоо нэгтгэн нийтээрээ уриалан дэмжих хэрэгтэй байна.

Хөдөлмөрийн гэрээнээс бусад иргэний хуулиар зохицуулагддаг ажил гүйцэтгэл гэрээнүүд дээр хөлс авахаар түүн дээр НДШ төлөгддөг байдлыг болиулах ёстой гэж хууль санаачлагчид хэлээд байгаа. Энэ нь эргээд хувь хүн хуулийн этгээдүүдийг бизнесээ төрөлжүүлэх, ажил хийх нөхцөлд саад учруулж байна гэж үзэж буй нь туйлын зөв. Тухайлбал, аль нэг аж ахуйн нэгж хувь хүнээр 1 сая төгрөгийн ажил хийлгэлээ гэхэд тухайн хүндээ 1 сая төгрөг төлөхийн тулд 115 мянган төгрөг нэмж төлдөг ийм шимэгч байдлыг таслан зогсооё гэж тэд үзэж байна. Нэг хүнд нэг сая төгрөг өгөхийн төлөө нэмээд 115 мянган төгрөг хэн нэгэн эрхтэн дархтанд төлдөг ийм байдал байж болохгүй.

“Компани дээр ялангуяа жижиг дунд бизнесийнхэнд НДШ маш хүнд дарамт болдог. Ажилтнаа урт хугацаанд тогтоон барих, мөн цалин цавгаа нэмэх боломжийг үргэлж хааж боодог. Дөнгөж бизнесийн санаа олоод банкнаас зээл аваад, байдгаа барьцаалаад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн орлого ч ололгүй хүмүүс аваад ажиллуулж байтал дараа сараас нь НДШ төлж байгаа юм. Төр жижиг дунд бизнесүүдээ дэмжинэ гэж байгаа ч татвар, НДШ-ээр дарамталдаг. 50 саяас дээш орлого олбол автоматаар НӨАТ гээд 10 хувийг авна. Гаалиар бараа оруулж ирэхэд дахиад НӨАТ, гааль гээд бараг 15 хувийг суутгачихна. Дээрээс нь ажилтнуудынх нь НДШ. Ингэхээр Монголд аж ахуйн нэгж томрох, хүрээгээ тэлэх ямар ч боломжгүй” гэж эдийн засагч Г.Батжаргал ярьсан.

Монголд бизнес хийх ямар ч боломжгүй гэж хүмүүсийн цөхрөнгөө бардаг гол шалтгаан ерөөсөө энэ. Үүнээс болж л аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж дампуурлаа зарладаг. Энэ бүхнийг таслан зогсоох, үндсэндээ ажил олгогч та бүхний төрд төлж байгаа 15 хувийн шимтгэл чинь ажилтан албан хаагчдад цалин дээр нь шууд орлого болж, аяган дахь боорцогных нь тоог нэмж очих ийм л бодит амьдралд тулгамдсан хуулийг Лодой нар санаачлаад байна.

Уг хууль батлагдаж хэрэгжсэнээр аж ахуй эрхлэгчид та бүхэн өөдөө нар харна. Улс орны хөгжилд маш том өөрчлөлт гарна. Эдийн засаг бизнесийн эрүүл орчин бий болно. Зөвхөн эрх баригч дарга нарын халаас руу урсдаг мөнгөний урсгал зогсож нийгмийн даатгалын тогтолцоо өөрчлөгдөнө. Аж ахуйн нэгж, хүн бүрийн хувь заяатай холбоотой учир нийтээрээ дэмжих хэрэгтэй байна. Үүнд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим оройлон оролцож бүх аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдээ уриалмаар байна. Энэ хууль бол алдаж болохгүй алтан боломж гэдгийг ойлгох хэрэгтэй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (102.89.76.97)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 11 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.76.97)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 1 цаг 15 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 1 цаг 29 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 2 цаг 51 мин Сонгуулийн болон шүүхийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах төслүүдийн анхны хэлэлцүүлэг боллоо 2 цаг 52 мин АНУ-ын сенатор Сальвадорт буруу шийдвэрээр хөөн гаргасан иргэнтэй уулзлаа 3 цаг 0 мин “Евровижн-2025” уралдаан Швейцарьт болно – Шведийн хамтлаг ялах магадлал хамгийн өндөр байна 3 цаг 1 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 3 цаг 6 мин “Туулын хурдны зам” төсөл 2.3 их наяд төгрөгийн өртгөөр хэрэгжинэ 3 цаг 8 мин Ой, хээрийн түймэр 42 хувиар өсөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 3 цаг 8 мин “Ромео Жульетта” жүжиг 59 жилийн дараа Хүүхэд, залуучуудын театрын тайзнаа дахин амилна 3 цаг 9 мин “Урт цагаан”-ы суурин дээр цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний шинэ төв сүндэрлэнэ 3 цаг 10 мин E-Mongolia системээс шинжилгээний хариугаа хэрхэн харах вэ? 19 цаг 35 мин Дунд голын үерийн хамгаалалтын даланг шинээр барьж, нөхөн сэргээж байна 20 цаг 27 мин Европын охидын математик олимпиадаас Монголын баг гурван хүрэл медаль, нэг тусгай байрын шагнал хүртлээ 20 цаг 28 мин Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, уул уурхайн салбар давамгайлж байна 20 цаг 29 мин Үндэсний хиймэл дагуулын хөгжүүлэлт: Харилцаа холбооны хүртээмжийг сансраас шийдэх алхамд орлоо 20 цаг 31 мин Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна 20 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний гутал үйлдвэрлэгчдэд зочилж, “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав 20 цаг 32 мин Монголын анхны паппет кино “Пөөдөө” нээлтээ хийхэд бэлэн боллоо 20 цаг 33 мин 2025 оны Үндэсний их баяр наадмын найруулагчаар Н.Наранбаатар ажиллана 20 цаг 34 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top