x

Японы Яизү хотод "Монгол наадам" боллоо

Японы Шизүока мужийн Яизү хотод “Монгол наадам” боллоо. 

Наадамд Яизү хотын урилгаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул болон тус дүүргийн төлөөлөн албан хаагчид оролцлоо.

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Шизүока мужийн Яизү хот хооронд найрамдалт харилцаа тогтоосны 10 жилийн ойн хүрээнд 5 дахь удаагаа зохион байгуулж буй Яизү хотын “Монгол наадам” арга хэмжээнд оролцон мэндчилгээ дэвшүүллээ.

Элчин сайд Б.Баярсайхан Эрх чөлөө, ардчилал, хуульт ёсыг дээдлэх нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улс, Япон Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эдүгээ “Хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд шат ахин өргөжин бэхжиж байгааг дурдав.

Япон Улсын Засгийн газар 2013 онд “Токио-2020 олимпын наадмыг сурталчлах, спортоор дамжуулан улс орон, бүс нутгийн харилцааг хөгжүүлэх зорилгоор “Хост таун” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Яизү хот Монгол Улсын харилцаа эхэлж байсан түүхтэй, энэ цагаас хойш хоёр талын хүчин чармайлтын үрээр Монгол Улс, Яизү хотын харилцаа тасралтгүй, тогтвортой хөгжиж эдүгээ Монгол, Японы орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааны “нэгэн жишиг” болж буйг онцлон тэмдэглэв.

Манай хоёр улсын ирээдүй, хойч үеийн төлөөлөл болсон хүүхэд, залуучуудын солилцоог өргөжүүлэх, соёл, боловсрол, биеийн тамир спортын зэрэг өргөн хүрээний салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Яизү хотын иргэд, хотын дарга Х.Накано, хотын захиргааны ажилтнууд идэвх санаачилгатай тууштай ажиллаж, бодит хувь нэмэр оруулж буйг тэмдэглээд талархал илэрхийлэв.

Мөн “Яизү Монгол наадам ирээдүйд Шикүока мужаар зогсохгүй Япон Улсад оршин сууж буй монголчууд, япон иргэдийн тэсэн ядан хүлээдэг арга хэмжээ болон өргөжин тэлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа онцоллоо.

Элчин сайдын яам “Монгол наадам"-ын үеэр иргэдэд консулын үйлчилгээ үзүүлж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй аялал жуулчлалыг дэмжих “Go Mongolia” хөтөлбөрийг зочдод танилцуулан Монгол Улсаа сурталчиллаа гэж Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

 


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Памела Андерсон нас, нэр хүнд, амьдралын тухай өгүүлсэн “Шоугерл” кинонд гол дүр бүтээлээ 3 цаг 52 мин Шагалын “Хаврын цэцэгс” уран зураг $3 саяын үнэлгээтэйгээр дуудлага худалдаанд оролцоно 3 цаг 55 мин АНУ, ОХУ, Украин гурван талт уулзалтыг Саудын Арабт үргэлжлүүлэв: гол сэдэв нь тэнгисийн аюулгүй байдал 3 цаг 57 мин 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр болох УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдааны тов 3 цаг 59 мин Арилжаа болон дампуурлын харилцааг зохицуулах хоёр хуулийн төслийг хэлэлцэв 3 цаг 59 мин Засгийн газрын 2024 оны үйл ажиллагаа, хөгжлийн төлөвлөгөөний гүйцэтгэл шүүмжлэл дагуулав 4 цаг 1 мин Монгол-Словенийн парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийв 4 цаг 3 мин “Монголын цахим худалдааны долоо хоног” арга хэмжээ эхэллээ 4 цаг 4 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Японы Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 4 цаг 6 мин Улаанбаатар хөнгөн галт тэрэгний төсөл энэ зун эхэлнэ 4 цаг 7 мин Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийн хоёр дахь хуралдаан боллоо 4 цаг 8 мин Кодексын үндэсний зөвлөл стандартын хэрэгжилт, шинэчлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ 4 цаг 9 мин Элсэлтийн шалгалтын тов гарлаа 4 цаг 10 мин “Samsung Electronics”-ийн гүйцэтгэх захирал Хан Жон Хи зүрхний шигдээсээр нас барлаа 4 цаг 10 мин Аргентин улс нацистуудтай холбоотой бүх баримтыг ил болгохоор шийдвэрлэлээ 4 цаг 11 мин "Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний сургагч багш бэлтгэх” сургалт Хил хамгаалах ерөнхий газарт эхэлнэ. 4 цаг 12 мин Төрийн аудит: Таван жилийн хөгжлийн үндсэн чиглэл 67.7 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэлээ 4 цаг 14 мин “Монгол адуучин” тэмцээн Хүй долоон худагт зохион байгуулагдана 4 цаг 16 мин Монголын автомашин, мотоциклын спортын холбоо дүрмээ шинэчилж, Их хурлаа зарлалаа 22 цаг 38 мин Apple компани Хятадад 100 сая ам.долларын цэвэр эрчим хүчний сан байгуулна 22 цаг 39 мин
iИх уншсан
Эмчийг сулла! П.Батчулуун эмчийг сулла! Ж.Золжаргал: Монгол, Польшийн хамтын ажиллагааг илүү их эдий... Хятад улсад дайсагнасан үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгт... С.Баяр: Улс төрд орох амархан, гарах хэцүү 75 кг жинтэй гөлөг $5.7 саяар зарагдаж, дэлхийн хамгийн үнэт... Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийт... Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаг... Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ! Талийгаачийн ар гэрийнхэн: "П.Батчулуун эмч зөвшөөрснөөс илү... АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ... Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ Засгийн газар “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэ... Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоол батлаг... Наурызын баярын барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж,... Жо Байдены автомат гарын үсэг АНУ-д шуугиан дэгдээв Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хү... Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсэг тайлангаа... Саудын Арабад болсон АНУ–Украины уулзалт үр дүнтэй боллоо Агаарын бохирдлыг бууруулах ажлыг өргөн хүрээнд зохион байгу...
Top