Парис хотноо болж буй зуны 17 дугаар Паралимпын наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Тус наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр цэц сорино. Урьдчилсан харваанд Д.Сэлэнгээ гуравдугаар байр, Б.Оюун-Эрдэнэ 18 дугаар байр эзэлсэн бөгөөд Д.Сэлэнгээ Колумб улсын тамирчинтай халз харвах бол Б.Оюун-Эрдэнэ Австрали улсын харваачтай цэц сорих нь.
Д.Сэлэнгээ “Токио-2020” Паралимпын наадамд оролцож байсан, пара байт харвааны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн анхны монгол эмэгтэй харваач юм. Б.Оюун-Эрдэнэ 2023 оны Азийн АШТ-ий алтан медальтай, “Лондон-2012” Паралимпын наадамд өрсөлдөж чамгүй туршлага хуримтлуулсан нэгэн юм.